
| Хүмүүс: |
Өнгөрсөн Пүрэв гарагт сошиал ертөнцийг шуугиулаад байсан дуучин Нара хуулийн зөвлөхтэй болжээ. Гэр бүлийн асуудлаа хуулийн дагуу шийдүүлэхээ амлаад байсан түүнтэй өмгөөллийн "Мэргэн хуульч" ХХН-ийн хуульчид холбогдон туслалцаа үзүүлэхээр болсон гэнэ.
Хүүдээ ДНК-ийн шинжилгээ хийлгэж, шүүхэд хандан энэ явдлыг нэг тийш нь цэгцлэхээр шийдсэн тэрбээр бүхий л процессоо олон нийттэй хуваалцах аж. Мөн өөртэйгөө ижилхэн байдалд орсон охид эмэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж байхаар болсон байна.
Асуудлаа ийнхүү зохих журмаар нь шийдүүлэх гэж буйд олон нийт ч нааштай хандаж байгаа гэнэ. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч энэ цаг үед мөн хөндөгдөж эхэлсэн бөгөөд түүний эхлүүлж буй энэхүү асуудал олон ч хүнд асуудлаа шийдэх гарц гаргалгаа болох биз ээ.


Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn