
| Хүмүүс: |
Жүжигчин Ж.Баясгаланг олон нийт "Баян Баясаа" хэмээн хочлох нь бий. Жүжигчин мэргэжилтэй хэдий ч спортод нугасгүй дуртай тэрбээр авто осолд орсны улмаас суумгай болоод байгаа билээ. Гэсэн ч амьдралд хайртай хэвээр байгаа тэрбээр урлагийнхан дундаа тун ч нэр хүндтэйд тооцогддог.
Түүний эхнэр Э.Мөнхтуяаг сошиалын идэвхтэй гишүүд андахгүй сайн мэднэ. Бусдад үргэлж эерэг энерги түгээж үлгэр жишээ болдог тэрбээр "Заримдаа амьдрал бидэнд санаанд оромгүй шалгуур бэлдсэн байдаг. Итгэлээ алдалгүй туулж л явна. Үзээгүйгээ үзсэн юм шиг ярьж, хараагүйгээ харсан юм шиг бурж, хэн нэгний амьдралд хошуу дүрэхээс илүү жаргал ерөөдөг байвал сайхан шүү дээ хүмүүс минь" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
"Шарк танк" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Хөвсгөл аймгаас ирж оролцсон Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нарын гэр бүл олон ч хүнд нэгийг бодогдуулсан. Тэдэнтэй ижил зовлонг туулж яваа Ж.Баясгалангийн гэр бүл мөн л олон давааг туулж яваа бөгөөд олон нийтийг ийнхүү хэрэггүй яриагаар нэгнээ гундаахгүй байхыг уриалсан байна.



Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn