Өмнөд Солонгосын Ерөнхий сайд монгол ноолуураар гоёжээ

2019/03/26
Share |
Хүмүүс:
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд монгол ноолуураар гоёжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд И Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд И Наг Ён-ы Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу юм.

Ийнхүү манай улсад зочилж буй эрхэм сайд монгол ноолуураар буюу “Говь”-ийн ноолууран пальтогоор гоёжээ. Түүний энэ гоёлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн айлчлалын үеэрээ бэлэг болгосон байх гэж жиг жуг яриа байна.

Ноолуур бол дэлхийн хэмжээнд тансаг хэрэглээд тооцогддог, тиймдээ ч гадны улс орнуудад элбэг биш байдаг. Харин манай орны хувьд  ноолууран бүтээгдэхүүний худалдаа, дэлгүүр элбэг. Гэвч манай улс дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг хангадаг ч хэрэглэгчдэд төдийлөн танигдаж амжаагүй. “Говь”зэрэг цөөн хэдэн брэнд сүүлийн жилүүдэд гадаадын зах зээлд улсынхаа нэрийг гаргаж байгаа.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.