Хүмүүс: |
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээдүүдийг эрүүдэн шүүж буй бичлэгийн хэсгээс өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ. Зургаан өдрийн бичлэгийг түүвэрлэн 26 минут болгон гишүүдэд үзүүлсэн бөгөөд тус дүрс бичлэгт байж боломгүй зүйлс ихээр байсан гэнэ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэлээн айхтар зүйл харлаа. Монгол улс хүнлэг энэрэнгүй, ардчилсан улс байгуулж байгаа. Хүний эрх эрх чөлөөг дээдэлж байгаа. Төр иргэнээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангаж байх ёстой. Шударга хууль ёсыг сахиулах ёстой. Хяналт тавигдаж, хууль биелүүлэх ёстой хүмүүс маань ийм байдалд орооцолдсон байгаад маш их санаа зовж байна. Үнэхээр Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хар толбо болох ийм зүйл болсон байна.
Бид нарт эхний зургаан өдрийн бичлэгийг хураагаад 20-оод минут болгож үзүүллээ. Үнэхээр хууль ёс, олон зүйл гажуудаж, хүний эрх, эрх чөлөөг тэнд яаж уландаа гишгэж байгааг, яаж хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэж байгааг гишүүд бодитой дуу дүрс, үйл явдалтай нь бид харлаа.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn