Ө.Энхтүвшин: Бичлэгийг олон нийтэд ил гаргах ёстой

2019/03/28
Share |
Хүмүүс:
Ө.Энхтүвшин: Бичлэгийг олон нийтэд ил гаргах ёстой

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээдүүдийг эрүүдэн шүүж буй бичлэгийн хэсгээс өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ. Зургаан өдрийн бичлэгийг түүвэрлэн 26 минут болгон гишүүдэд үзүүлсэн бөгөөд тус дүрс бичлэгт байж боломгүй зүйлс ихээр байсан гэнэ. 


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Маш муухай л юм байна. Би өөр хэлэх юм алга. Үгээр хэлэхийн арга байхгүй. Бичлэгийг ил болгосон. Нууцаас гаргачихсан. Олон нийтэд ил гаргах ёстой. Гэхдээ даралт ихтэй хүн үзвэл хэрэггүй л юм байна. 

 

Үүний дараагаар гишүүд хуралдан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталсан юм. 


Харин тус бичлэгийг олон нийтэд үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үзүүлсэн тохиолдолд олон улсын хэмжээнд Монгол улсын нэр хүнд унана гэдгийг зарим гишүүд дурдаж байлаа. 

 

 

Image result for ө.энхтүвшин

 

 

(ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХУВИЛБАР)
 

 

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ШИЙДВЭР

 

 

 

 

 

 

 

Б.Болор


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин ЭЛБЭГЭЭГ ШОРОНД ХИЙ ХУРДАН ШУУРХАЙХУРЦ МАШ НОТОЙ АЛУУРЧИН ШДЭЭ МОНГОЛ ДАЯААР МЭДНЭ
IP:103.26.194.54  2019-03-28 10:58:13
Zochin Demjij bna
IP:103.229.121.169  2019-03-28 12:28:11
Zochin Olon niited tiim yso bus zuiliig uzuulj, uimuuleh shaardlaga bhgui. Harin Elbegeeg ter camert ni oruulj, hariutslagiig ni uuruuleh heregtei. Iim notstoi gemt heregten ingeed cholootoi olon um yariad ooriigoo Eronhiilogch met sana aashilj bgaad uneheer zevuutel torj bna.Ene huniig hamsaatnuudtai ni hamt dariu shiiteh heregtei.
IP:73.246.178.99  2019-03-29 01:03:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.