Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там, эрүү шүүлт юм гэсэн

2019/03/28
Share |
Хүмүүс:
Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там, эрүү шүүлт юм гэсэн

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн улмаар хорих ангид хоригдож байсан Т.Чимгээгийн ар гэрийнхэн түүнийг эрүү шүүлтэд орж байсан тухай мэдээллийг олон нийтэд өгсөн байдаг. Энэ нь ч баримтаар нотлогдсон бөгөөд тэднийг эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлээд байгаа билээ. 

Харин Т.Чимгээ ээж Ц.Марууш болон төрсөн дүү Т.Өнөрмөнх нартаа энэхүү эрүү шүүлтийн тухай ярьж байсан гэх бөгөөд тэдний өгч байсан ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна. 

Ц.МаруушТэр, хүн мөчилж алаад шоронд орсон Амгаланбаатар чинь, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй үеэл ах дүү нар. Амгаланбаатар шоронд орсноосоо хойш Чимгээ, Бямбасүрэн хоёр руу эргэж ир, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлүүлдэг л байсан юм билээ. Нэг нь хөхүүл хүүхэдтэй, нөгөө нь ажилтай, үргэлж эргэж тойроод байх боломж байгаагүй байх л даа. Тэгж байснаа л Амгаланбаатар маань Чимгээ рүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. "Чи С.Зоригийг алаа биз дээ. Чамайг хэргээ хүлээхгүй бол ална хядна, бариулна" гээд л эхэлсэн гэдэг. 

 

Т.ӨнөрмөнхМаш хүнд дарамтад байсан гэдэг юм. Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалын хонгилд ганцааранг хорьсон гэсэн. Өрөөнийх нь таазны 4 буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэгэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Гэхдээ "Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу" гэж хашхичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад: "Чи муу энд байгаа юм уу!" гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгож орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг. Маргааш өглөө нь байцаагч Бямбажав полиграфийн шинжилгээ авах гэж шинжээчтэйгээ ирэхэд нь, эгч минь урьд шөнө болсон явдлыг хэлсэн байгаа юм. Тэгэхэд байцаагч нь "тийм юм болоогүй" гэж гүтгэсэн гэдэг. Энэ өрөөнд найман сар хориод 2016 оны тавдугаар сард дээд өрөөнд оруулсан юм билээ. Ээж болон биднийг уулзахаар юм ярьж чадахгүй уйлаад, намайг энэ харгис харанхуй газраас салгаж аваач гэж гуйдаг байсан. Миний эгч чинь зүрх муу, нойр булчирхай нь өвддөг, бие муутай хүн л дээ.

 

Ц.МАРУУШ: -Өнгөрсөн оны есдүгээр сард Эмэгтэйчүүдийн төв хориход очиж охинтойгоо уулзсан. Нөхөр, хүүхдүүдтэй нь очиж гурав хоног уулзах ёстой байсан боловч, тог тасарсан гээд хоёр хонуулаад л хөөсөн. Хэдэн эмэгтэйтэй нэг дор байсан. Хийсэн хэрэгтэй хүн бол шийдчихсэн, хувь заяатайгаа эвлэрчихсэн байх юм гэнэ. Чимгээ маань хийсэн хэрэггүй болохоор их хүнд хэцүү юм гэж байсан. Бас ганцааранг нь хорьж байсан. Өглөө зургаан цагт босгоод орой 10 цаг хүртэл суулгачихдаг, хэвтүүлдэггүй хэцүү юм гэж байсан. Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там-эрүү шүүлт юм гэсэн.

 

Гурван жил хүнд хэцүү нөхцөлд хоригдсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Умгар өрөөнд, суугаа нөхцөлд байсаар байгаад нуруу нь дээшээ тэнийж чадахгүй, бөгтийж өвддөг, тахийсан, нойр булчирхай, ходоод нь өвддөг, зүрх нь өвдөөд зүүн гар нь даагдахгүй болсон, шөнө унтаж чадахаа больсон байна билээ. Гар дээр нь өссөн эмээгээ, хайртай охиноо алдчихаад байхад нь хүний ёсоор оршуулгад нь ч оролцуулаагүй болохоор сэтгэл нь хямралгүй яахав. Тэхэд, Тагнуулын ерөнхий газрын Бархасбадь гэж хүн "Нүгэл чинь нүдээрээ гарч байна даа" гэж тохуурхсан гэдэг. Миний охин шоронд үхвэл амийг нь Бархасбадь мэтийн хүн чанаргүй байцаагчдаас нэхнэ.

 

Миний охин Чимгээ эхний найман сар Төв аймгийн мөрдөнд хоригдож байхдаа эмэгтэй хүн, тийм хүнд нөхцөлд зовлон даадгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэг юм. Анх хоригдохдоо өмсөж ирсэн хувцсыг нь сар гаруй солиулаагүй, бие засах 00-ын цаас, ариун цэврийн хэрэгсэл байхгүй, өрөөнд тавьсан хувиндаа бие засаад тэр муухай үнэртэйгээ холилдоод байдаг байсан юм билээ. Арга ядахдаа өгсөн хар цайгаар нь дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн. Өнөөдөр хорин нэгдүгээр зуунд, Ардчилсан Монголд эмэгтэй хүнийг ингэж хорьж тамлаж болдог юм уу. Одоо би бол энэ аймшигт хүмүүсийн гараас охиноо амьд мэнд салгаж авах сан гэдэг ганцхан бодолтой л явна. Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

 

Image result for ц.марууш

 

Image result for ц.марууш

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Яана даа Арай ч дээ
IP:203.91.115.39  2019-03-28 14:29:20
иргэн ДО яамны мангас Дорж гэдэг яргачин олон ч хүнийг эрлэгт явуулаад эцэст өөрөө тэр замаараа үхсэн гэсэн Энэ Бархасбадь гэдэг чинь тэрний хойд дүр юм биш үү
IP:43.228.128.195  2019-03-28 16:07:22
Зочин Элбэгдоржхурц хоёрыг яг ийм байдлаар хориод хэдэн жилийн дараа юу гэхнүү сонсмоор
IP:124.64.16.150  2019-03-28 16:14:34
erka end nerni durdagdaad baigaa bymbjab barhasbdi geh metiin hunii unergui golognuudiin ur huuhediig ingej tamalbal ene humuust saihan baih bolbuu ene hoer nobshtoo tor baidag um bol yliini uuruuleerei
IP:182.160.2.24  2019-03-28 16:40:34
Hunii erh ERHIIG ni zurchij bhgui.ee. !!!!!! Gehdee хүн алсан бол уруулын хариуцлагаа хүлээлгэх л болно доо хөөө
IP:66.181.191.32  2019-03-28 16:56:06
Хмм Днх таараад байхад хэргээ хүлээ... хүүхдүүдээ бодоод нэрээ цэвэр үлдээх хэрэгтэй байгаа биз.хүн алсанбол алсан шүүдээ
IP:66.181.191.32  2019-03-28 17:00:55
Irgen Xurts elbegee 2 iig amarlanbaatartai ni xamt tuv aimgiin murdund xorichixoochee.
IP:139.5.219.73  2019-03-28 17:17:58
За За даа хэрэг хүлээлгэсэн арга нь туйлын буруу болохоос огт хамаагүй хүнийг гэнэт барихуу? Ямар нэгэн сэжиглэх үндэслэл байсан болоод л барьсан байх. Ямар ч хэрэг хийсэн хүн зөв зүгээр хэргээ хүлээдэггүй л байхгүй юу. Хэтэрхий туйлширч байж хэрэгтэнг цагаатгах вий дээ. 25 жилийн өмнө хүн алсан хүн зүв зүгээр хэрэг хүлээх үү? Яагаад 3 сая хүн дотроос заавал энэ 3 т ийм хэрэг тохно гэж. Огт хамааралгүй бол хамаатаннь Зоригийн хэрэгтэн гэж бэрээ дарамтална гэж. Мэдэхгүйм даа. Нэг л учир байгаа байх
IP:202.21.106.128  2019-03-28 17:57:09
.. eh hunii setgel ee gj ewiidee
IP:117.111.3.83  2019-03-28 18:31:22
Zochin Amid yvah hivitai hunuus yum,helmegdsen ni ilreed garaad irlee.Hervee uhsen bol yah ve?
IP:66.181.191.146  2019-03-28 20:34:53
Zochin Nuhun tulbur garguulaasai arai chde
IP:66.181.185.175  2019-03-28 21:08:08
Гухуур БИ Хүзүүгүй атигар, авилгач, яргачин Элбэгдорж, алуурчин, зандалчин Хурц 2-ыг нухмаар бна.
IP:150.129.141.61  2019-03-29 00:09:27
2222 Yostoi medeh yum alga. Gehdee yamar ch noogui humuus bas bish baihaa.sejigleh undeslel baisan bolood barigdsan baih.
IP:59.153.113.71  2019-03-29 05:27:20
Burhan Barhargis chinii nygel nydeer chini garah bailgyi
IP:174.229.144.247  2019-03-29 08:01:08
Хх За гэдэг нэртэй эргүү хар аалз чамайг оронд хиййчих юмсан, чамшиг малнууд шүүх прокурорд ажилаад бна чи тэдний нэг байх
IP:49.181.154.69  2019-03-29 08:32:48
Ардчилал гэнээ Ардчилсан хувьсгал хийсэн гээд байсан хүмүүсийг юу гэхийг нь хармаар байна. Өөрсдөө тэр 1937 оныхоо хэлмэгдүүлэлтий г хийгээд байгаа юм биш үү,
IP:66.181.168.199  2019-03-29 09:33:20
Zochin Burhan urshuug
IP:66.181.161.110  2019-03-29 10:22:27
Zochin Barhasbadi gj ymar hun ym be?
IP:59.153.114.47  2019-03-29 13:50:45
Иргэн Энэ бол Хурц гэдэг асар харгис этгээдийн шууд удирдлагаар, золиосоо сайтар бодож сонгож, үе шаттайгаар санаатайгаар зохиомжлон үйлдсэн зохиомол хэрэг гэдэг нь улам бүр тодорхой болж байх шиг...
IP:66.181.186.125  2019-03-29 15:33:07
Зочин Үнэн хэзээд ялна хурдан суллаасай.
IP:103.229.123.135  2019-03-29 16:05:57
Харамсалтай Энэ төрийн ажил хийж байгаа цагдаа шүүх прокурорын хүмүүс чинь ямар хүний үнэргүй хогийн шаарнууд байдаг юм бэ? Мөнгөний төлөө хийгээгүй хэрэгийг нь хүнд үүрүүлэх гэж ингэж зэрлэг балмад аашилж байна гэж бодоход дэндүү гомдмоор гол харламаар юм даа!!! Энэ хилс хэрэгт гүтгэгдэж байгааг нь мэдсээр байж ингэж тамлаж яаж чаддаг бнаа!
IP:66.181.183.162  2019-03-29 20:05:53
нэр энэ хурц гэдэг хулшайч хаана яваа вэ
IP:202.9.42.41  2019-03-29 21:04:24
123 Бархасбадь гэж юун лалар муу гөлөг вэ
IP:202.179.25.238  2019-03-30 22:08:26
Х Малнууд минь тэр Амгаланбаатар гэж бузар чинь байсрийгээд л тэнд энд хүн алсан гэж худлаа мэдээлэл өгч байдаг араатан юм гэсэн 8 хүн алсан гэж хэлээд бүгд худлаа болох нь тогтоодсон тэгээд сүүлдээ Зоригийг алсан гэж донгоссон тэгээд хам хэрэгтэн гэж энэ хоёрыг татсан юм байхгүй юу эргэж ирсэнгүй гэж өсөрхөж ийм юм сэдсэн юм энэ хүн араатан бузар л үхэж далд ороосой
IP:66.181.182.29  2019-03-30 22:24:11
Аймшиг Ялтангийн үгээр тагнуул нь ажиллаж байдаг дэндүү гэнэн гэхүү эсвэл санаатай ашиглаж зохион байгуулждээ хэрэг дуусгахийн тулд
IP:66.181.187.219  2019-03-31 11:53:11
hh Булган анх мэдүүлэг өгөхдөө 30 гарагщн насны хүмүүс гэж өгсөн. Тэр үед энэ яллагдаад байгаа 3 чинь 19,20 насны хүмүүс байсан гээ биз дээ. Энэ бол наад захын жишээ.
IP:202.179.27.226  2019-04-01 16:02:01
бурхан Ийм ажлыг захиалсан Элбэгдоржийг алах хэрэгтэй
IP:103.9.89.18  2019-04-01 17:24:31
иргэн үнэний мөр цайж худал хуурмаг илэрч бгд баярлаж бн аа эгч мини таныг танихгүй ч гэсэн таны нэгэн адил энэ бусармаг үйлийн төлөө санаа нэгдэж бг шүү танид үр ххүүхэдтэйгээ эсн мэнд учирч энх мэнд амидрахын өлзийт ерөөл өргөмүй
IP:66.181.160.85  2019-04-02 08:25:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.