Б.Хурц Д.Энхбат агсныг хээр аваачин сүрдүүлж байжээ

2019/03/28
Share |
Хүмүүс:
Б.Хурц Д.Энхбат агсныг хээр аваачин сүрдүүлж байжээ

Зүй бус хэрэг явдлуудын  ноцтой тод жишээ бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлж авчирсан хэрэг юм. Түүнийг хулгайлж авчран эрүүдэн шүүсэн ч, С.Зоригийн аллагыг үйлдсэн этгээд болгож чадаагүй учраас Улсын нууц задруулсан гэх хэргээр ялтан болгосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ. 

 

Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны  дөрөвдүгээр сарын 23-ны өдөр  Эцгийнхээ нэр төрийг  сэргээлгүүлж, амь насыг нэхэмжлэх өргөдөл гаргаж байв. Б.Хурцыг  Лондоноос Берлин рүү шилжүүлэх хүртэлх нэг жилийн хугацаанд өрнөж буй үйл явцын учиг нь Монголд байгаа гэдгийг уг өргөдөлд өгүүлсэн байдаг.

 

Тэд өргөдөлдөө “Бидний аав хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, амь насаа алдсан болохоор эцгийн минь нэр төрийг нэн даруй сэргээж өгөх асуудлыг олон улсын хүний эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн  сайд Н.Нямдорж нараас шаардаж байна. Мөн түүнчлэн хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол  болон, эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн   нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна” гэсэн байв.

 


Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны есдүгээр сарын 15-ны өдөр Берлиний талд гаргасан өргөдлийг  бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсын иргэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга  Батын Хурц, (тухайн үеийн тагнуулын ажилтан) нь түүний хамтрагч болох монголын тагнуулын албаны Сийзхүү, Бат Эрдэнэ, Эрдэнэбат гэгдэх гурван нөхдийн хамтаар Франц улсын нутаг дэвсгэрээс бидний эцэг Дамиран овогтой Энхбатыг Белги, Герман улсуудаар дамжуулан Монгол улсад  2003 оны 5-р сарын 18-ны онгоцоор хүргэхдээ, Европын холбооны улсуудын хуулийн олон заалтуудыг зөрчин  мөн олон улсын хүний эрхийн конвенцийн заалтыг  ноцтойгоор зөрчиж  ХҮН ХУЛГАЙЛСАН хууль бус үйл ажиллагаа явуулсан учир  Холбооны Герман улсын баривчлан хорих ордерийн дагуу Их Британи  улсын Хитроу нисэх буудал дээр  2010 оны 9 сард саатуулагдан хоригдож байгаад, тус улсын шүүхийн шударга шийдвэрээр Холбооны Нэгдсэн Герман  улсад шилжүүлсэн нь  энэ хэргийн гол буруутан эзэд нь илрэх, цаашлаад бидний аав Д.Энхбат агсны  нэр төр сэргээгдэн цагаатгагдах боломж ирлээ  гэдэгт бид маш их итгэлтэй байна.

Батын Хурц нь  үүрэг гүйцэтгэж байх үедээ  аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан юм.  Ямар нэгэн  хордуулах зүйлээр тарилга хийж  ухаангүй муужруулан, Герман улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байсан элчин сайдын яамны албатуудын тусламжтайгаар  хуурамч нэртэй дипломат паспорт үйлдэн  “манай ажилтны бие нь муу байгаа”  гэж худал мэдүүлэн Берлин дахь Тегел нисэх буудлын  хилээр нэвтрэн гарсан үйлдлээ  баатарлаг, мэргэжлийн ур чадвартайгаар даалгавраа биелүүлсэн мэтээр Монгол Улсын хэвлэлд бичигдэж байсан.

Б.Хурц нь  хүний ухаан санааг мансууруулдаг хорт бодис тээж олон улсын хилээр дамжин өнгөрсөн, хүний эрх чөлөөг ноцтойгоор зөрчин хүн хулгайлсан, хүний биед халдаж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан, гэмт үйлдэлдээ дипломат номертой машин ашигласан, Герман улсын хилийн нэвтрэх боомтоор гарахдаа хууран мэхэлж басан доромжилсон үйлдэл хийсэн, 5 сарын 18-26-ныг хүртэл хэн ч үл мэдэх газар эцгийг минь байцааж, эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг түүнд үүрүүлэхийн тулд тамлан яргалж байсан зэрэг ноцтой хэргүүдийг  удирдан зохион байгуулж биечлэн оролцсон гол толгойлогч эзэн юм.

Хамгийн аймшигтай үйлдэл нь бидний аавыг нутагт нь аваачсаны дараа  хууль хяналтын ямар ч байгууллагад хүлээлгэж өгөлгүй 10-аад хоног (ТТГ-ын хонгил дор  гэж таамагладаг) эрүүдэх ажиллагаа явуулж, эзгүй хээр аваачин “чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй, одоо бид чамайг буудан алаад газарт булна” гэж сүрдүүлсэн явдал болно.

Энэ тухай хэвлэлд мэдэгдээгүй бол бидний эцгийг үнэхээр алах төлөвлөгөөтэй байсанд эргэлзэх юм алга.  Бид аавыгаа Монголд хүргэгдэн очсон тухай баривчлахад зуучилж өгсөн хүнээс нь мэдсэн болохоор бүх л байж болох газраас хайгаад олоогүй. Эцэст нь авга эгч маань Франц улсаас  факсаар дамжуулан “Сэрүүлэг” сонинд хүн хулгайлсан тухай мэдээ нийтлүүлсний дараа  тэд сандарч Авдрантын онцгой дэглэмтэй шоронд  яаралтай  илгээж, хүн хулгайлсан үйлдлээ  бие бие рүүгээ түлхэн эзэд нь  олдохгүй,  хэн ч авчраагүй гэж мэлзэж байсан.  Тэр шоронд аавын маань багын найз Ч.Энхтайван уулзсан нь хамгийн анхны гэрч нь юм. Тэрээр аавыг минь тамлан тарчлааж, зодсон байсан ба бүх биеийн хэсэг нь бяцарч  ялангуяа гэдэс хэвлий орчим нь нэлэнхүйдээ хөх няц болсон (гар бууны бөгсөөр байнга балбаж байсан гэнэ лээ) байсныг ээжид мэдэгдсэн  байсан.

Тэд хонгилд аавыг минь олон хоног тамлах ажиллагаагаа  явуулж байх үедээ  хээр аваачин буу тулган айлган сүрдүүлэхдээ хуурамч мэдүүлэг өгөхийг шаардаж эцэстээ хамтран ажиллах санал тавьсан байсан. Тэгэхдээ  найз Ч.Энхтайван болон М.Энхсайхан нарыг гүтгэ. Эс тэгвэл энд чамайг алчихад хэн мэдэх юм гэж сүрдүүлж байсан. Бас их мөнгө амлаж саятан бол гэж зөвлөж, эцэст нь өөрсдөө ардын баатар болох гэсэн санаагаа хэлж байсан юм билээ. Ингээд тэдний саналыг хүлээн авч хүн гүтгээгүй учраас  хожмоо түүнийг өмгөөлөгч Санжаасүрэнгийн хамт Монгол Улсын нууц задруулсан гэдэг зүйл ангиар  яллаад  л шоронд хорьсон.

Олон улсын сонорт энэ үйлдсэн бузар хэрэг нэгэнт ил болсон тул аавыг минь тагнуулын газрын нууц мэдээлэгч байсан гэж зарлаж байсан нь үнэхээр ичгэвэртэй.

 Өмгөөлөгч Л.Санжаасүрэн аавыг минь өмгөөлж, хууль бус ажиллагаа явуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчигдөж байгааг шударгаар ил тод зарласных нь  төлөө  буруутан болгож түүний   өмгөөлөх эрхийг  хүчингүй болгохын зэрэгцээ  1 жил 6 сарын ял сонсгож шоронд ял эдлүүлэн  хэлмэгдүүлсэн.

Монгол Улсын хууль, хэний эрх ашгийг хамгаалж, хэнд үйлчилдэг нь ил тод харагдаж байгаа  болов уу.

Тэгээд л аавыг минь чандлан хорьж бидний өвөө Дамиран  болон бусад ах дүү нартай нь  бүү  хэл өмгөөлөгчтэй нь ч уулзуулдаггүй байсан. Мөн аавын амь насанд удаа дараа халдаж алах оролдлого хийж байсан.  Жишээ нь судас тариа хийхдээ дозыг нь 2 дахин нэмж хийснээс  болж ухаан алдаж,  орондоо шээс, баастайгаа холилдсон байсныг сувилагчийн  буруутай үйлдэл хэмээн далдалсан .

Эцэст нь удаан үйлчлэх хорт тариа  хэрэглэж шоронд үхээгүй, өвчнөөр үхсэн болгож харагдуулахыг хичээсэн. Үүнийг нь шоронгийн албанд  ажиллаж байсан бидний таньдаг хүн:   Тус шоронгийн хоёр эмчийн хоорондоо  Энхбатыг шоронгоос хурдхан  гаргасны дараа  2 сарын дотор  үхэхгүй тэсчихвэл ч болчих нь тэр гэж ярьж байсныг сонсож хэлсэн үг гэрчилж байгаа юм.

 Аавтай минь холбоотой бүх зүйлд  хяналт тавьж, хүний эрхийг боогдуулж байсан нэг жишээ нь: Сэтгүүлч эмэгтэй Долзодмаа  юм. Энэ хүн монголын нийгэм, улс төрд болж буй гажуудал, хэрхэн хүнийг хилс хэргээр хохироож байгааг үнэн мөнөөр нь ард түмэндээ мэдээлж, ил тод шударгаар бичсэнээсээ болж хууль хүчний байгууллагын хаалга сахиж,  дахин нийтлэл бичих эрхээ хасуулаад байна.  Мөн энэ хяналтын хугацаанд монгол улсын нутгаас хаашаа ч гарч болохгүй гэж хориг тавьсан ба түүнийг мөрдөн мөшгөж, утасны яриаг чагнах болсон зэрэг нь ердийн үзэгдэл болоод байна.

Аавын минь амь насыг ердөө л улс төрийн ашиг сонирхлын үүднээс  егүүтгэсэн  нь Монгол Улсын  үндсэн хуулинд заасан иргэн бүр эх оондоо тайван, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй гэсэн заалтаа хүссэн үедээ зөрчиж ,  хэдхэн хүний эрх ашгийн төлөө, тэдний албан тушаал эрх мэдлийн төлөө,  хүнийг хилсээр гүтгэн, амь насыг нь  яаж ч золиосолж, зохион байгуулалтай аллага үйлдэж байгаа нь   зөвхөн Монгол Улсад  байдгийг харуулсан үйл явдал болж өнгөрлөө.

Энэ хэрэг нь жинхэнэ  шударга үнэн шүүхээр шийдэгдэх гэж байгаад бид маш их баяртай байна.  Яагаад гэвэл энэ хэрэг маш олон жил үргэлжилж олон хүн оролцсон  учир эзэд нь олддоггүй, хэн нэг нь илэрвэл бусад нь илрэх гээд байдаг болохоор үүнийгээ нууцлахын тулд  жирийн иргэн хэн нэгнийг  хохироож золиос болгосон ээдрээтэй хэрэг юм. Мөн Б.Хурц манай улсын прокурорын мэдэлд шилжсэн мөчөөс эхлэн   Монголын хэвлэл мэдээллээр худал мэдээлэл зохион байгуулалттайгаар цацаж байгаа нь манай улсын шударга үнэн шүүхээс айж өөрсдийгөө хамгаалахын тулд  санаатай хийж  байгаа үйл ажиллагаа гэж бодож байна.

Энэ хэрэг хоёр улсын хоорондын тохиролцоо болон замхрахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Энэ хэрэгтэй уялдуулан Монгол улсын эрх баригчдын зүгээс явуулж буй бодлогод туйлын гомдолтой байгаа бөгөөд  сэжигтэн Б. Хурцаас Хэн? бидний эцгийг хэлмэгдүүлэх тушаал өгснийг тодруулан дэлхий нийтэд зарлан, бидний сэтгэлдээ тээж явaa гунигийг нимгэлж, холбогдох сэтгэл санааны хохирол, нэхэмжлэлүүдийг барагдуулах үйлсэд тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт Герман улсын хууль хяналт, шүүхийн байгууллагуудад найдаж байгаагаа уламжилъя.

Монгол улсын эрх баригчдад илгээсэн гомдол нэхсэн өргөдлийг хавсаргав.

 

 

 

Э.Болорхажид 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Там гэж байдаг бол тамд очоосой билээ
IP:66.181.187.103  2019-03-28 20:58:46
зочин Адгийн хулгайч л ял завшсан резедив байсан даа Д.Энхбат.Европод Герман Польш Францад нутаг нэгтнээ тонож дээрэмдсэн турхирч хулгай хийсэн Налайхын П.Олдошгүй Галуу Ѳлзий мэттэй нийлсэн нийгмийн шаар л байсан.Харь оронд хѳѳрхий Монголчуудаа эр эм хүүхэдгүй айлгаж ичээсэн дарамталсан Олдошгүй , шѳвгѳр галуу Ѳлзий мэт үр хүүхэд нь нүгэл үйлийн үрийг эдэлнэ дээбурхан шийтгэнэ.
IP:176.59.48.243  2019-03-28 23:04:07
Picnic Муу хөгийн тамлагч хурц новшийг эрүүдэн шүүж шоронд хатаахыг хүсч байна. Эс бөгөөс үр үндэс нь тарчилан зовох болно эцгийнхээ өмнөөс. Бурхан таална
IP:202.21.106.141  2019-03-29 00:01:20
Монгол Энхбат үхэхэд гарзтай хүн биш Монголчуудыг их л дээрэмдсэн дээ
IP:202.21.124.129  2019-03-29 09:00:00
Зочин Энхбат муу байж болох. Энэ өөр асуудал. Түүнээс муу, Монгол орныг минь тэр чигээр нь дээрэмдсэнулсуудыг илчлэхэд Энхбат агсан амь насаараа тусалж байгаам байна л даа.
IP:66.181.167.55  2019-03-29 09:54:59
сэжиг Энхбатын авгай нь Элбэгдоржоос хэдэн төгрөг аваад амаа үдүүлээд алаа оыёулаад арилсан гичий,гадаадад тансаг амьдарч байгаа,Эби,Хурц нтр хаа 1 очиж хагсаагаа гаргадаг гичий
IP:202.179.25.238  2019-03-29 10:37:04
erka ene hurts gej adgiin nobsh bnaa tsug ajillaj baisan hunee shorond gutgej ybuulj baisan hun tamlaj alsan geed eson shidne bureldsen nobshiig yg adilhan tamlaj unen ugiini heluulj shorondno hataagaach elbegdorjiin uyani nohoi hun tamlaj hun gutgej shorond ybuulsniihaa toloo GENERAL tsol absan bna adgiin umnuudiig adgiin tam huleej baidag um elbegee hurts hoeroo
IP:182.160.2.220  2019-03-29 13:53:07
зочин Дамиран Энхбат үйлиын үрээ эдэлсэн.Энэ новшийн хийсэн хэрэг авсан ялаа үүрэхгүй ял завшиж хүний нутагт ядарсан Монголчуудаа тонож дарамталж Польш Германд Налайхын Олдошгүй Олдох гэсэн хараал идсэнхулгайчуудтай нийлж олон хүний нус нулимс цусаар нь хооллосон .Хохьнк.
IP:83.69.216.186  2019-03-29 14:33:46
зочин Нямдорж анхнаасаа л АН-н дарга Энхсайханыг болиулж Дорлигжаваа АН-н дарга болгохын тул энэ схемийг боловсруулж Энхбатыг авчруулан алахад гол санаачилж оролцож байснаа мартаад хүний амийг хөнөөснөө булзаж одоо нэг их өрөвч шударга хүн болж жүжиглэхээсээ ичихгүй юм. Ийм аюултай хүн одоо Хуууль цаазыг атгаж байхад манай улс сайн сайханд хүрнэ гэж байхгүй. Хүчтэй байхад нь үнсч долоогоод дараа нь нулимдаг долдойг хн бүр мэдэж байх ёстой.
IP:64.119.23.211  2019-03-31 11:21:41
зочин Хулгайч дээрэмчин үйлийн үрээ эдэлжээ.Тамаас Дамиран Энхбат хам хэрэгтэнгүүдээ дуудаж эхэлжээ.
IP:103.26.194.9  2019-03-31 19:54:29
mxkwayeuyet 5tqCuBkjqibhvwskux, [url=http://xbhtcmmphrms.com/] xbhtcmmphrms[/url], [link=http://mmkyngmuyxsw.com/ ]mmkyngmuyxsw[/link], http://yquuqvaednxu.com/
IP:5.188.211.13  2019-07-27 20:19:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.