П.Галиндэв: АН тахимаа өгөхгүй байгаа хуучин улстөрчдөөсөө салах ёстой

2019/04/03
Share |
Хүмүүс:
П.Галиндэв: АН тахимаа өгөхгүй байгаа хуучин улстөрчдөөсөө салах ёстой

Ардчилсан намын Шинэч­лэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтэй ярилцлаа.


-Ардчилсан нам уг нь сөрөг хүчин. Гэтэл МАН-ын дотоод зодоонтой холбоотойгоор сөрөг хүчин маань дотроо дахиад сөрөг хүчинтэй болчихлоо. Орос найтаахад Монгол хатгаа авав гээч л танай намд тохиолдож байгаа харагдах юм. Ардчилсан намын залуу гишүүний хувьд намын бодлого дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөн дээрээ улс төрийн намуудын хагарал мэт харагдаж байгаа ч миний харж байгаагаар Монголын нийгэмд шударга ёс тогтох, өнгөрсөн 28 жилийн хугацаанд бугшсан бүхэн ил болж байна. Хоёрдугаарт, Ардчилсан нам парламентад есөн суудалтай сөрөг хүчин. Харамсалтай нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх гэхээсээ илүүтэйгээр одоогийн намын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон бусад хүмүүс МАН-ын дотоод тэм­цэлд нэг бүлэглэлийг нь дагаж улс төр хийснээс болж Ардчилсан нам өнөөдөр бүлэггүй болсон. Ардчилсан намын рейтинг өмнө нь байгаагүй хэмжээнд хүртлээ шалан дээр уналаа. Угтаа жам ёсоороо манай нам сөрөг хүчний үүргээ биелүүлээд намын рейтингээ өсгөх ёстой. Гэтэл эсрэгээрээ уруудаж байгаа нь намын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас шууд болсон.

Ардчилсан намын жирийн гишүүд болон залуусын байр суурь тэднээс өөр байгаа юм. Ард түмний баялгийг хулгайлсан, шамшигдуулсан энэ хүмүүстэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. Нийгэмд шударга ёс тогтоож хууль, шүүхийн байгууллагад салхи оруулъя гэхээр манай намын удирдлагууд будилуулаад байна. Тэдний энэ явуургүй зүйлстэй бид санал нийлэхгүй. 

-Ардчилсан намын залуус бодлого гэхээсээ илүү хоёр хуваагд­сан ах нарыгаа дагаж гүйгээд байгаа юм биш үү. Өнгөрсөн 28 жилийг дүгнээд үзэхээр ах нар чинь хүрдэг оргилдоо хүрч, авдаг бүхнээ авсан байна. Залуус одоо арай өөр байж болохгүй байгаа юм уу?

-Бид дуугарч байгаа л даа. Залуус маань янз бүрийн байр суурьтай байна. Энэ бүхний эхлэл С.Эрдэнэ гэдэг хүн М.Энхболд гэдэг улстөрчийг хамгаалснаас үүдэлтэй юм. Ингэж л Ардчилсан нам хагарсан. 2017 онд манай нам дотор даргын сунгаа явж С.Эрдэнэ гэдэг хүн хамгийн олон санал авсан. Намын Их хурлаараа батламжлуулж бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх ёстой байсан. Гэтэл намын Их хурал зохион байгуулагдаагүй, бүрэн эрх нь хэрэгжээгүй, намын даргын сунгаа будлиантай болсон гээд нам доторх яриа газар авч байлаа. Тэр үед МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хадаг сүүтэй угтаж байсан шүү дээ. Сүүлийн үеийн улс төрийн томоохон үйл явцыг харахад С.Эрдэнэ гэдэг хүн М.Энхболд гэдэг хүнийг хамгаалдаг болсон. Үүнээс үзэхэд энэ хоёр хүн улс төрийн эрх ашгаараа нэгдэж, улс төрийн хоршлыг бий болгосон.

Бид 2015 онд Ардчилсан нам эрх барьж байгаа хэдий ч дотроо фракциудад хуваагдаж, Засгийн газраа огцруулчихсан үймээнтэй байх үед Ардчилсан намын Шинэч­лэлийн хөдөлгөөнийг байгуулж “Та нар засаг барьж байгаа бяртай байж болно. Гэхдээ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Ардчилсан нам гэхээсээ илүү олигархиуд төрийн шийдвэрийг гаргаад байгаа юм биш үү” гэдгийг ил цагаан ярьж байсан юм шүү. Тэр байр суурь одоо ч хэвээрээ. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам огтхон ч шинэчлэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ тухайн үеийн нөхцөл байдлаасаа улам хүнд шавар балчигт шигдчихлээ. Тиймээс шинэчлэлийн асуудлыг дахин ярьж байгаа нь энэ.

-С.Эрдэнэ дарга намын шинэчлэл хийгдэж дууссан гэж байсан. АН-ын дарга асан З.Энхболд “Ардчилсан намынхан хүссэн хүсээгүй Эрдэнэ гэдэг хүнтэй сонгуульд орохоос өөр аргагүй” гэсэн л дээ. Дүрмээрээ намын дарга өөрөө өргөдлөө өгөх эсхүл сонгуулийн үр дүнд хариуцлага хүлээх юм билээ. Тэгэхээр дүрмийнхээ хүрээнд огцрох боломжгүй юм биш үү?

-З.Энхболд даргатай огт санал нийлэхгүй байгаа. Тэр хүний л байр суурь. Ардчилсан нам шинэ дүрмээ баталсан нь үнэн. Намын зургадугаар Их хурлаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хоёр сар дүрмийн шинэчлэл дээр ажилласан. Тухайн үед би ажлын хэсгийн нарийн бичиг байсан юм. Намын долдугаар Их хурлаар намын дүрмээ бид батласан. С.Эрдэнэ гэдэг хүн намын дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ өөрт ашигтай хувилбаруудыг нэмж засварлан батлуулсан. Нэг үгээр хэлбэл хууль бус гэсэн үг. Бушуу туулай борвиндоо баастай гэдгий үлгэр болсон. Тэр үед эхлээд намын дүрмээ батлачихаад намын даргаа сонгох байсан юм. Намын дарга сонгогдоод араас нь дүрэм батлахаар нөгөө хүн чинь өөртөө давуу талыг бий болгоно биз дээ. Хэдхэн үг өөрчлөхөд л тэр том дүрмийн үндсэн концепци өөрчлөгдчихдөг.

Намын даргын үүргийг хангалттай гүйцэтгэж байна уу, үгүй юу гэдэг санал хураалтын талаарх заалт байсныг авч хаясан. Түүнчлэн аливаа нам дотор Хяналтын хороо хараат бусаар ажиллах ёстой байтал С.Эрдэнэ гэдэг хүн Хяналтын хороонд намын дарга санал болгож оруулна гэж дүрмийг засаад намын хяналтыг гартаа авчихсан. Намын дотоод сонгуулийн хороог мөн гартаа авснаар нэг хүний хяналтгүй тогтолцоо бий болсон. Дөнгөж намын дарга томилогдчихоод байхад нь шүүмжлээд байх хэцүү байсан тул С.Эрдэнэ даргад өөрийгөө харуулах, ямар лидер вэ гэдгээ нотлох цаг хугацаа хэрэгтэй байсан юм. Цагийн эрхээр энэ хүн ямар хүн бэ гэдгээ хангалттай харуулсан, одоо болно. Энэ хүн дарангуйллын аргаар намаа хагалан бутаргаж хүнд байдалд оруулсан. Ийм лидертэй Ардчилсан нам ялалтад хүрэхгүй. Тиймээс намын даргаа зайлшгүй солих ёстой.

 

-Ямар ч байсан Ардчилсан намын дүрэм яаж ч батлагдсан байсан одоо намын даргаа сольж болохгүй. Харин та солино гээд байх юм. Дүрмээс гадуур тийм боломж байгаа юм уу?

-Улс төрийн намын тухай хуулинд намын эрх барих дээд байгууллага нь намын Их хурал гээд заачихсан байдаг. Тэр дотор нь дүрмээ батлах, өөрчлөх, намыг татан буулгах, өөр намтай нэгтгэх гээд бүх эрх нь намын Их хуралд хадгалагддаг. Намыхаа Их хурлаар намын даргадаа хариуцлага тооцдог заалтыг оруулж өгнө. Тиймээс дөрөвдүгээр сарын дөрвөнд намын Онц Их хурал зарлагдана гэдэг зүйл яригдсан. Онц Их хурлаар намын даргыг өөрчлөх, дүрмээ өөрчлөх боломж нь бий. Ардчилсан тогтолцоог хамгаалах, шударга бус зүйлтэй тэмцэх зүйл намын удирдлагуудаас огт харагдахгүй байна. Хэсэг бүлэг хүмүүс эрх ашгаа хамгаалах хэрэгсэл нь Ардчилсан нам болчихоод байна. МАНАН бүлэглэл бий. Мафийн тогтол­цоо ч бий болсон. Үүний нэг хэсэгтэйгээ Ардын намынхан тэмцсэн, өөр нэг хэсэг нь шүүх, прокурорт байсантай бүгд тэмцэж байгаа. Дахиад нэг хэсэг нь Ардчилсан намд байгаа юм. Тиймээс намын удирдлагад байгаа мафижсан хүмүүсээс салаад намаа шинэчлэх ёстой. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, С.Эрдэнэ Засгийн газрын гишүүн байх үед шийдсэн. Тэдний ард Монголын ард түмэн байсан юм уу. Үгүй. Олигарх бүлэглэл л байсан. Тэр утгаараа командаар нь хөдлөсөн. Бохир системд гарч чадахааргүй болтлоо шигдсэн хуучирсан улстөрчдөөсөө салахгүйгээр аль нэг нам шинэчлэл хийлээ гэж байгаа нь шал худлаа шүү. Тийм юм гэж байхгүй. Намын залуус болон гишүүдийн итгэл үнэмшил энэ хүмүүст хариуцлага тооцож, огцруулах ёстой. Хууль шүүхийн байгууллагаар шалгуулж хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Дараа нь улс төрийн томоохон албан тушаалд ямар ч байсан манай намаар дамжин очихгүй байх ёстой. Ийм хатуу байр суурьтай байгаа.

-Тэр хүмүүс ямар нэгэн бүлэглэлд хамаатай байлаа гэж бодъё. Та нар харин ямар нэгэн бүлэглэлд хамааралгүй гэдгээ яаж нотлох юм. Таныг Н.Алтанхуягийн хүн гэдэг шүү дээ?

-Манай намд шинээр орсон хүмүүс хуучны тэр хэдэн фракциар дамжихгүй бол юунд ч хүрдэггүй байлаа. Бялуу хуваах бүх зарчим фракциар дамждаг. УИХ-д хүн нэр дэвшүүлэх, албан тушаал хуваах дээр фракциуд амь бөхтэй оршсоор байсан. Үүнээс хараат бус байх тал дээр ажилласан. Хоёрдугаарт, намыг мөнгөнөөс хараат бус болгоё гэж ажилласан юм. Тэр нь ямар нэгэн албан тушаалд очиж байгаа хүмүүстээ мөнгөний босго тавихгүй байхаар шаардлага өгсөн ч С.Эрдэнэ гэж намын дарга болоод үүнийг завхруулсан. АН-ын даргад нэр дэвшлээ гэхэд 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, дүүргийн намын даргад 20 сая төгрөг төлж байж нэр дэвшихээр болгосон. Манай намд ингэж мөнгөний систем буцаж нэвтэрсэн. Хуучин хүмүүс шинэчлэлийг хийнэ гэдэг худлаа юм байна. Тахимаа өгөхгүй байгаа хуучин улстөрчдөөсөө Ардчилсан нам салах ёстой.

-Танай намд фракц амь бөхтэй оршсоор байна уу?

-Бүлэглэлүүд байна.

-Та ямар бүлэглэлд нь хамаарч байна вэ?

-Аль ч бүлэглэлд хамаарахгүй байгаа. Намын сонин тараах ажлаас эхлээд сонгууль болгонд тоосоо өргөж явсан. Аль нэгэн бүлэглэлд хамаарч байсан бол өнөөдөр ингэж зоригтой дуугарч чадахгүй. Хэн нэгэн даргыг дагаж чадахгүй.

-Таныг Норовын Алтанхуягийн хүн гэдэг. Үүнтэй санал нийлэхгүй гэж үү?

-Н.Алтанхуяг гэдэг хүн зургаан жил намын даргаар ажилласан. Бусад намын дарга нартай харьцуулахад жирийн гишүүдтэйгээ ойр байдаг байсан. Яагаад тэгж хамаатуулаад байгааг ойлгохгүй байна.

-Тавдугаар сард сонгууль боллоо гэхэд Ардчилсан нам ялалт байгуулах боломж байна уу?

-Энэ байдлаараа байвал ялагдана. Намайг муу амлалаа л гэх байх. Нам дотоод асуудлаа шийдэхгүй бол дараагийн сонгуульд бүр хүнд байдалд орно. Ардчилсан нам дотроо хоёр гурав хуваагдахад бэлэн болчихлоо. Ж.Батзандан, Л.Болд нар нам байгуулаад гарчихлаа. Н.Алтан­хуяг дарга “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан. Цаашид яаж хүч тарамдахыг мэдэхгүй. С.Эрдэнэ гэдэг хүний дарангуйлал дор Ардчилсан нам цаашаа явахгүй.

-Онц хурлаа энэ сарын дөрвөнд хийнэ гэж байсан больсон уу, танай нам?

-Шөнө 23 цагт намын дарга С.Эр­дэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийхдээ намын Онц их хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хийнэ гэж мэдэгдсэн. Болох байх гэж бодож байтал Онц их хурал маань Онц их хуралдай болно гээд байх юм. Онц их хурал зарлалаа гэхээр нь бид “Онц их хурлын үеэр бид намын дотоод асуудлыг ярилцъя. Намын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт намынхан итгэл үзүүлж байгаа эсэхийг ярилцъя” гэдгийг хэлсэн. Хариуцлагаас бултаад байгаа юм уу, Онц их хурал маань Онц их хуралдай хийж Сүхбаатарын талбай дээр жагсана гээд байх юм. Манай намын дүрэмд Онц их хуралдай гэдэг үг байхгүй. Энэ хүмүүс МАНАН бүлэглэлийн хүмүүс шүү дээ.

 


 

 

Э.Энхболд

Эх сурвалж: Өглөөний сонин



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
manan Онигоотой АН
IP:202.9.43.1  2019-04-03 16:02:39
Merziuz fVs9Go http://pills2sale.com/ viagra online
IP:5.188.211.35  2020-11-14 22:34:05
Barney My battery”s about to run out otc celebrex”With all these privatisations, they have been done at a discount. It is sensible, though, not to make a judgement on price the day after, but to wait until things settle down a bit in three or six months' time.”
IP:5.188.211.13  2020-11-16 05:51:40
Lyman Could I have , please? metoprololsuccinaat aurobindo 25 mg”Yesterday, I think the market was just relieved that thegovernment shut down yet the sun still came up,” said ErikDavidson, deputy chief investment officer for Wells FargoPrivate Bank in San Francisco. ”The second morning we”re nowrealizing the dysfunction in (Washington,) D.C. is going to becontinuing for a while.”
IP:5.188.211.35  2020-11-16 07:05:20
Abigail A jiffy bag losartan potassium price in the philippinesWhen Congress does finally confront our spiraling debt, the tea party will have played an important role. And that”s the point: at the core of our democracy has long been the ability to evolve and metabolize dysfunctional moments.
IP:5.188.211.35  2020-11-16 10:08:14
Milan real beauty page metoprolol succinate photosDemocrats charged that the two fall elections should have been scheduled for the same day but that Christie was avoiding being on the same ballot as Booker, who could attract both strong Democratic and minority turnout.
IP:5.188.211.24  2020-11-17 14:02:45
Amado I hate shopping order tetracycline hydrochlorideNintendo”s Wii U and 3DS sales forecasts for the full financial year ending March 31, 2014 remain unchanged from its previous guidance. The firm expects to sell nine million Wii U hardware units and 38 million Wii U games during the period, as well as 18 million 3DS units and 80 million games for the handheld.
IP:5.188.211.24  2020-11-17 16:26:41
Cole I”m on business clotrimazole 1 cream 45gm“Penalties killed us. I had my two, so that’s not good,” Colon said. “But overall I felt like we competed. Kind of started choppy and then we got into a groove. Offense always takes a little longer than defense to get going because we’ve all got to communicate and get on the same page.”
IP:5.188.211.24  2020-11-17 18:00:57
Pedro Sorry, I”m busy at the moment ciprofloxacin hcl 500 mg side effectsBOGOTA, Colombia (AP) - A plane carrying five Americans and a Panamanian on an anti-drug mission crashed Saturday in a remote, jungle region in northern Colombia, killing four of the occupants and injuring the other two.
IP:5.188.211.24  2020-11-17 18:47:51
Gilbert I really like swimming cost of cabergoline ukAnother Pakistani politician, former cricket player Imran Khan, has suggested the Taliban might open an office in Pakistan to negotiate but the suggestion drew an angry response from those caught up in Sunday”s blasts.
IP:5.188.211.24  2020-11-17 21:07:58
Chase Canada>Canada fluconazole generic price in indiaHundreds of thousands of Egyptians had poured onto the streets on Friday in response to a call by army chief General Abdel Fattah al-Sisi for nationwide demonstrations to give him backing to confront the weeks-long wave of violence.
IP:5.188.211.24  2020-11-17 22:41:10
Milton Thanks for calling propranolol tabletki 10 mg 50 szt“Anders Breivik said he actually used his video game ‘Call of Duty’ to train for mass murder,”  Dr. Paul Weigle, a child and adolescent psychiatrist at the Joshua Center, in Enfield, Conn., told FoxNews.com. “He called it training simulation. And certainly there were some reports Adam Lanza saw Breivik as a rival, and he was also engaged in shooting games and even the same one.”
IP:5.188.211.24  2020-11-17 23:30:09
Dwight Could you please repeat that? ibuprofen maksymalna dawka dobowaIt turns out that around the same time, Totsy was getting tipsy, in a financial sense. First, it filed notice with the State of New York in May that it would need to lay off all 83 of its employees for ”economic” reasons. In June, the business was purchased by Modnique.com.
IP:5.188.211.24  2020-11-18 06:35:13
Geoffrey I”m self-employed code promo fazup instagram”Scott has an upper body injury probably going to keep him out for at least a week,” he said. ”We will know better tomorrow. Vinny”s is a lower body issue, he”s probably going to be out at least a week as well and we will know more tomorrow on both guys once we have further evaluation.”
IP:5.188.211.24  2020-11-18 07:19:58
Emily Which year are you in? hot plants for himTo reduce any delays in gaining settlement, The Co-operative starts gathering information to support these claims as early as possible. If the claim value has not been agreed but liability has been admitted, The Co-operative’s lawyers will try to gain interim payments so you are not out of pocket and do not have extra financial worries.
IP:5.188.211.24  2020-11-18 08:22:31
Claude Could I make an appointment to see ? depo-estradiol coupons Drugmaker Retrophin Inc said it offered to buy therest of Transcept Pharmaceuticals shares it does not already ownfor $4 per share, valuing Transcept at about $75 million.Retrophin”s offer represents an 11 percent premium toTranscept”s closing share price of $3.59 on the Nasdaq onWednesday.
IP:5.188.211.24  2020-11-18 09:07:57
Rhett What part ofdo you come from? albuterol sulfate liquid uses”Who is that?” Justice Edward McLaughlin mused, referring to Rihanna, asking the prosecutor to spell her name. He said he ”actually heard about” Lady Gaga who attended the same high school as one of his relatives.
IP:5.188.211.24  2020-11-18 10:38:00
Wallace Whereabouts are you from? robaxin iv to po conversion”In the regions like Asia-Pacific or Latin America, we areseeing more middle class consumers buying chocolates comparedwith five or six years ago because they have the money to doit,” said Francisco Redruello, senior food analyst atEuromonitor International.
IP:5.188.211.24  2020-11-18 11:23:54
Ariana Children with disabilities side effect of cytotec to the babyThe routes between two cities - for example, Charlotte andDallas - are known in the industry as ”city pairs.” There may betoo many troublesome pairs for AMR and US Airways to resolve ina settlement, and that is something government lawyers must haveknown when they put the list in their suit, Ostrau said.
IP:5.188.211.24  2020-11-18 13:45:51
Barrett The National Gallery myco nuker testimonialsFor the better part of a century, telecom companies have been regulated under what’s known as “common carrier” rules, meaning they are required by law to provide phone access to all Americans and open their networks to traffic generated by others, including their competitors.
IP:5.188.211.24  2020-11-18 16:06:55
Dro4er Have you read any good books lately? spartagen xt consumer reviewsAt an Amazon warehouse in Chattanooga, Tenn., on Tuesday, Obama laid out his support for corporate tax reform–lowering corporate tax rates in exchange for Republican agreement on ending some business tax exemptions–along with new spending on infrastructure and education.
IP:5.188.211.24  2020-11-18 18:27:32
Frederic What are the hours of work? ethinyl estradiol levonorgestrel ferrous fumarate charlizePower said the resolution was groundbreaking because the council, which has been deadlocked for years on the Syrian civil war, formally endorsed for the first time a plan for a political transition in Syria that was agreed on at an international conference in Geneva in June 2012.
IP:5.188.211.24  2020-11-18 19:15:08
Wiley I”m in a band augmentin duo 1000 usesIt”s baked into Android 4.3, and if you happen to be using a Nexus device with the latest iteration of Jelly Bean, you may be surprised to not see autocomplete show up the first time you dial a number after updating. That”s because the feature isn”t enabled by default.
IP:5.188.211.24  2020-11-18 20:02:45
qcwkmluw IRmhznwroxyxpxjdis, [url=http://boibqqelyrpo.com/] boibqqelyrpo[/url], [link=http://ozswhohnuxxm.com/ ]ozswhohnuxxm[/link], http://yjiqexvszmfx.com/
IP:5.188.211.24  2020-11-25 04:24:12
qqgzwwc ktE7Acrpgatqtitqza, [url=http://ufropctsguyn.com/] ufropctsguyn[/url], [link=http://oyghhjjdpurb.com/ ]oyghhjjdpurb[/link], http://alqmwfmalovx.com/
IP:5.188.211.24  2020-11-25 05:14:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.