Дуучин Ука, Цэцэ нар дахин хамтдаа!

2019/04/03
Share |
Хүмүүс:
Дуучин Ука, Цэцэ нар дахин хамтдаа!

Дуучин Ука энэ цаг үеийн хамгийн эрэлттэй эмэгтэй дуучнаар тодроод буй. Тэрбээр өнгөрөгч зун "ХMF"-ийн талаар мэдээлэл өгч байх үедээ реппер Цэцэг болон өөрийгөө тун ч эвгүй байдалд оруулсан гашуун түүхтэй нэгэн. Үүнийхээ хариуд фенүүдээсээ багагүй зэмлэл хүртсэн тэрбээр өөрийн алтан партер гэж хэлж болохуйц Цэцэгээс уучлалт хүссэн бөгөөд саяхан хамтарсан уран бүтээлээ олны хүртээл болгожээ. 

"Гараад ир" хэмээх дуу цацагдсан даруйдаа тун ч өндөр хандалт авчээ. Өмнөд Солонгос улсад зураг авалтаа хийсэн тус дууны клипэнд "Mongol HD" телевизийн бүтээл "Намайг сонгооч" нэвтрүүлгийн хамгийн дуулиант оролцогчдын нэг болох бүжигчин З.Чингүүн тоглосон нь тус клипийн багагүй чимсэн байх аж. 

Өөрийгөө "Монголын эмэгтэй Ука" хэмээн зарлаад байсан реппер Цэцэ тун удахгүй тоглолтоо хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа тэрбээр дуучин Укатай тун ч сайн гар нийлдэг гэнэ. Өмнө нь "Араас минь тэврээч" дуун дээр хамтарч байсан тэд энэ удаад хэрхэн гар нийлснийг дараах клипнээс хүлээн авч үзнэ үү. 

 

Image may contain: 2 people, people standing and text

 

Image may contain: 2 people, people smiling, text

 

Image may contain: 1 person, tree, hat, outdoor and closeup

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.