Ахмад тамирчин Ц.Раднаад хоёр өрөө байр бэлэглэлээ

2019/04/04
Share |
Хүмүүс:
Ахмад тамирчин Ц.Раднаад хоёр өрөө байр бэлэглэлээ

Польш улсад болж болж өнгөрсөн хөнгөн атлетикийн мастерс/ахмад/-ын ДАШТ-нд бахдам амжилт үзүүлсэн 85 настай ахмад тамирчин Ц.Раднаад өнөөдөр хоёр өрөө байр гардуулан өглөө. "Ханбогд резиденс" хороололд байрлах тус байрыг Кёкшүзан Д.Батбаяр тэргүүтэй барилгын компанийн ажилчид гардуулан өгсөн бөгөөд ахмад тамирчин Ц.Раднаа "Барилгын ажил бол хүнд хүчир ажил. Түүн дээр ажиллаж буй хүсүүсийн хүч их. Тиймээс эрүүл саруул байж ажил хөдөлмөртөө өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе. Улсаас гавьяа шагнал яригдаж байгаа сурагтай. Би өөрөө сайн мэдэхгүй. Надад энэ талаар мэдээлэл алга байна" хэмээлээ. 

Тэрбээр мөн залуучуудад хандан "Залуучууд маань нэгдүгээрт цовоо, сэргэлэн бай. Хоёрдугаарт архи уухгүй, тамхи татахгүй явах хэрэгтэй. Тэгвэл бие, эрүүл мэндэд чинь хачин сайн. Хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гол нь хөдөлгөөн. Ажлаа тараад гэртээ очсон ч гэсэн гантельтай дасгал хийж, гэртээ гүйж болно. Энэ мэт дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Тэгвэл эрүүл ахуй, бие бялдарт чинь сайнаар нөлөөлнө. Тийм ч учраас би 85 насандаа дэлхийн дээд амжилт тогтоож та бүхэндээ баяр бэлэглэж, өөртөө баяр бадрууллаа. Та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан бүхнийг ерөөе" хэмээжээ. 


 

Image result for ц.раднаа

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Bayar hurgeye. Sayhan medee bna. Sayny hajuugaatrcsaar gej, Batbayar songuulijn ajil aa ehluleed bna da. Bas neg oor zujl, Batbayar ovchin zovlontoi hunij emchilgeend mongo handivlaj boldogui jum hol uu. Mongon tuslamj guisan hujuus mash ih bh jum
IP:87.123.194.243  2019-04-04 13:48:44
Mgl Mongol yallaaa
IP:43.242.243.58  2019-04-04 17:17:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.