Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ

2019/04/05
Share |
Хүмүүс:
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ /2019.04.05/. Энэ удаагийн хаврын чуулганы үеэр иргэд болон аж ахуй нэгжид ихээхэн чирэгдэл учруулаад байсан "Зөрчлийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. 

2017 оны долдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжиж ирсэн тус хууль батлагдахаас өмнө эсэргүүцэж байсан мэргэжилтнүүд олон байсан. Гэсэн хэдий ч хууль батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд хоёр жил орчим болж буй бөгөөд иргэн зөрчил гаргах бүртээ торгууль, шийтгэл хүлээж буй нь нэг талаараа авилгал, хээл хахууль нэмэгдэх нэгэн үндэс болж буйг судлаачид тайлбарлаж байна. 

Тус хуульд зааснаар өмнө нь нэхэмжлэгч байсан этгээд хамжигч болж өөрчлөгдсөн нь ихээхэн маргаан дэгдээж эхэлсэн бөгөөд хуулиуд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй болсон нь нийгэмд ихээхэн сөрөг үр дагавар бий болгосон. 

Харин энэ удаад зөрчлийн тухай хуулийг илүү боловсронгуй, уян хатан болгохоор төлөвлөөд байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэх ажээ. 

 

Image result for хаврын чуулган

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eenee tegmeer dee dee dvkvv sdakyyd u u hiisiin
IP:66.181.165.227  2019-04-08 14:34:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.