”Стандарт” банкинд ”Эрдэнэт”-ээс 40 сая ам.доллар ШИЛЖҮҮЛЖЭЭ

2019/04/05
Share |
Хүмүүс:
”Стандарт” банкинд ”Эрдэнэт”-ээс 40 сая ам.доллар ШИЛЖҮҮЛЖЭЭ

Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт"-ийн 51 хувийн зүгээс холбогдсон гэх “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа ба үүнээс 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан байна.

Өр барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газар арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болсон. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүнд, хэд хэдэн сайд, хуульчид оролцсон. Ажлын хэсэг хэрэв өрийг төлөхгүй бол ямар эрсдэл үүсэх асуудлыг бодож үзсэн.

"Эрдэнэт" үйлдвэрт төлөх гадаад төлбөрийн гүйлгээг царцаах асуудлыг зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан.

Мөн "Стандарт" банкнаас өр төлбөрийг даруй шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг зарах асуудал үүсэхээр байсан. "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын гадаад оронд зорчих эрхийг хязгаарлах, хөрөнгийг хураах зэрэг эрсдэл үүсэхээр байсан. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад хохирол багатайгаар төлбөрийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний ээлжинд гадна талдаа асуудлаа цэгцэлж, дараа нь дотор талдаа буруутай этгээдээс төлбөрийг хийлгэхээр шийдсэн.

Ингээд гурван сарын хугацаанд яриа хэлэлцээрийг идэвхтэй хийсний үндсэн дээр АНУ-ын компаниар дамжуулан урт хугацаанд үргэлжилсэн яриа хэлцлийн дараа 40 сая ам.долларыг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлбөл асуудлыг шийдэхээр тохиролцсон.

Өрийг "Эрдэнэт" үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. "Стандарт" банк хүлээж авч асуудлыг шийдэгдлээ гэж хариу ирүүлсэн. Ингэж гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотор талдаа буруутай этгээдийг илрүүлэх болно. Үндсэндээ "Стандарт" банкны өрийг шийдсэн гэж хэлж болно” гэлээ.

 


 

ШУУД ҮЗЭХ
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin vhsen baasnii chin ilrvvleh be S.Bayar ter nuguu Jast Bathvv 2oor nen yaraltai tuluul
IP:103.229.123.4  2019-04-05 15:24:20
Зочин Болж бна шуу... ХАМГИЙН ЧУХАЛ нь эцсийн дундээ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР/АРД ИРГЭД уунд сохор зоос ч алдах учиргуй!!! Жонхуу хутгасан этгээдуудээр зугээр нэг телуулээд зогсохгуй дээр нь нэмээд торгууль ногдуулж телуулэх нь зуйд нийцнэ.
IP:64.119.26.169  2019-04-05 18:44:28
Gaviya yu Bagsh emch nariin tsaling ingeed mungu olood zorigtoi nemeech chadah uu
IP:66.181.187.219  2019-04-05 18:53:37
Зочин 49%-н новшнууд шавар хаагаагүй бол бүр өргүй ч гарч болох бсан бхдаа. Эрдэнэтийг алдахгүйн тулд шантааж хийх санаатай баримтаа гаргаж өгөхгүй улсыг хохироолоо доо. Жастын Батхүү ч яахад тодорхой хөрөнгүүдээ тухайн үедээ улсад хураалгасан бгаа. ХХБанкынханы Эрдэнэтэд дагуулж очсон бүх хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Ялангуяа Даваацэрэнгийн дагуулж очсон нэлээд хүмүүс бдаг Санхүүгийн хэлтсийн Пүрэвсүрэн мэтийн
IP:64.119.16.175  2019-04-05 22:14:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.