БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙГ “БАРЬЦААЛАГСАД”-АД ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ХЭРЭГТЭЙ

2019/04/08
Share |
Хүмүүс:
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙГ “БАРЬЦААЛАГСАД”-АД ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ХЭРЭГТЭЙ

Монгол улсын хүн амын 10 гаруй хувь, Нийслэлийн хүн амийн 30 орчим хувьтай тэнцэхүйц иргэд ажиллаж амьдардаг Баянзүрх дүүрэгт Засаглалын хямрал нүүрлээд 3 жилийн нүүрийг үзлээ.

2016 онд болсон орон нутгийн сонгуулиас эхтэй хямралаас болж тус дүүргийн иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүйд хүрч, дүүрэг эзэнгүйдлээ. Хямрал ч гэж дээ, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, дүүргийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа гэх нөхөр тус дүүргийг өмчилж, эзэн мэт дураараа аашилж, сонгуульд оролцсон иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах үүрэг чиглэл өгснөөс үүдэлтэйгээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүтэн бүрдэлгүй хууль шүүхээр заргалдаж явсаар 3 жилийг элээж, гурван шатны шүүхийн шийдвэрээр 2 тойрог дээр өнгөрсөн 3 дугаар сарын дахин сонгууль явагдаж, МАН-ын нэр дэвшигч ялсан байна.

Ингэснээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 21 нь МАН-аас, 20 нь АН-аас бүрдэх болсон тул олонхи болсон МАН-ын төлөөлөгчид ИТХ-аа хуралдуулж Засаг даргаа шинээр сонгож томилсон байна. Дүүргийн Засаг даргаар томилогдсон Э.Бат-Амгаланг холбогдох хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан батламжилжээ. Гэвч өнөөдрийг болтол Засаг дарга албан өрөөндөө бүү хэл дүүрэг рүүгээ ч орж чадахгүй байгаа гэнэ. Ийм байж болох уу. Хууль цааз гэж байна уу. Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой.

Улс төрийн болон хувийн явцуу эрх ашгийг өмнөх зорилгоо болгосон аль нэг нам, албан тушаалтан, хувь хүн, иргэнээс болж Баянзүрх дүүргийн 300 гаруй мянган иргэн төрийн үйлчилгээгээ авч чадахгүй хохирох ёсгүй. Монголчууд төр төмөр нүүртэй гэж ярьдаг. Дур зоргоороо аашилж, хууль цаазыг уландаа гишгэж, албан тушаал амин хувийн ашиг сонирхолоороо төрийн ажлыг гацааж байгаа Баянзүрх дүүргийн АН-ыг дэмжигчид нэртэй ч, үнэндээ тус дүүргийн зарим хороон дарга нар, хөлсөөр жагсагсадад ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ харуулах цаг хэдийнэ болсон.

Ардчилсан нийгэмд нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдэг. Дүүргийн иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх ашгийг хохироож, төрийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөл бололцоог хааж, эрх мэдэл албан тушаалаар барьцаалж төрийн ажлыг уландаа гишгэж байгаа албан тушаалтан, тэдний гар хөл бологсодыг албадан тараах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэсэг бүлэг нөхдүүдийн явцуу эрх ашгаас илүүтэй бүхэл бүтэн дүүргийн иргэдийн эрх ашгийг илүүд үзэх нь зүйн хэрэг бизээ. Хотын захирагч С.Амарсайхан та шийдвэрээ нэгэнт гаргаж, дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан юм бол одоо түүнд ажлаа хийх боломжийг гаргаж өгөх хэрэгтэй биз.

Image result for баянзүрх дүүрэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.