Шатахууны үнэ 40-50 төгрөгөөр нэмэгджээ

2019/04/09
Share |
Хүмүүс:
Шатахууны үнэ 40-50 төгрөгөөр нэмэгджээ

Шатахуун импортлогчид 2018 онд шатахуун түлшний үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр өссөн байдаг. Харин өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурсан нь, манай импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгах гол үндэслэл болсон. Ийм үндэслэл байгаа тул үнээ буулга гэсэн шаардлагыг Засгийн газраас тавьж, импортлогчид 150-200 төгрөгийн хооронд шатахуун түлшний үнийг бууруулсан.  Тэгвэл өнгөрөгч амралтын өдрөөр зарим ШТС-ууд шатахуун түлшний үнийг нэмлээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарсан. Түлшний үнийг даган бусад бараа үйлчилгээний үнэ өсдөг тул энэ таатай мэдээ биш. Тиймээс шатахуун түлшний үнэ ШТС-уудад ямар үнээр борлуулагдаж буйг тодрууллаа. Зарим ШТС-ууд гаалийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнээ нэмсэн гэх тайлбарыг өгч байсан юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим ШТС-аар орон, үнийн мэдээлэлтэй танилцлаа.


“ПЕТРОВИС”  ЛИТР ТУТАМД 40-50 ТӨГРӨГӨӨР НЭМЭВ


  • “Петровис” компани  түлшний үнийг  нэмсэн гэх бөгөөд “АИ-92” шатахуун 50 төгрөг, дизель түлш 40 төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

“СИНЧИ ОЙЛ”  ҮНЭЭ НЭМЭХГҮЙ


  • “Синчи ойл” ХХК-ийн Тасганы овоо дахь салбарын ажилтнаас шатахууны үнэ нэмэгдсэн эсэх талаар лавлахад “Манайх үнээ нэмэхгүй” гэх хариултыг өглөө. Тус компани “АИ-95” шатахууныг 2150 төгрөгөөр, “АИ-92”-ийг 1691 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

 

“М-OIL”  ХАМГИЙН СҮҮЛД ҮНЭЭ НЭМНЭ


  • “М-Oil” ХХК-ийн Тасганы овоо дахь салбарын ажилтан “одоогоор үнэ нэмэгдээгүй” гэх тайлбарыг өгч байна. Гэсэн ч цаашдаа бусад шатахуун түгээгч компаниудтай уялдан үнээ нэмж магадгүй гэлээ.

 

“ШУНХЛАЙ” -ГИЙН ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА


  • Тус компани шатахууны үнээ литр тутамд 45-50 хүртэлх төгрөгөөр нэмжээ. Чухам ямар шалтгааны улмаас ийнхүү үнээ нэмэх болсныг холбогдох ажилтнаас тодруулахад “Одоогоор сайн мэдэхгүй байна, захирлууд хөдөөгүүр томилолттой яваа” гэх хариултыг өглөө.

 

“МАГНАЙ ТРЕЙД” ГААЛИЙН ТАТВАРЫН УЛМААС ҮНЭЭ НЭМЖЭЭ


  • “Магнай Трейд” ХХК-ийн ажилчид шатахууны үнийг литр тутамд 45 төгрөгөөр нэмсэн тухай мэдээллээ. Үүнийгээ гаалийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарласан бөгөөд “АИ-95” шатахууныг 2235, “АИ-92”-ыг 1780 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

 

“СОД МОНГОЛ” ХХК 50 ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМЭВ


  • Тус компанийн зарим салбараар шатахууны үнэ нэмэгдсэн тухай мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгсөн бөгөөд “Одоогоор чухам ямар шалтгааны улмаас ийнхүү нэмэгдсэнийг тодорхой мэдэхгүй байна” гэсэн юм.

 

ШТС-уудын үнийг судалж үзэхэд, шатахууны үнэ дээд тал нь 50 төгрөгөөр нэмсэгдсэн байна. Энэ талаар иргэдээс тодруулахад “Ямар нэгэн мэдээлэл байхгүй байна, шатахууны үнэ нэмэгдсэнийг мэдээгүй” гэх хариултыг олонх нь өгч байлаа. Харин энэ тухай “Ашигт малтмал, газрын тосны газар”-аас тодруулахад “Энэ тухай тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй байна” хэмээсэн бөгөөд холбогдох албан байгууллагууд одоогоор албан ёсны ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Синчи ойлд баярлалаа
IP:139.5.216.10  2019-04-09 16:52:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.