Ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх улсын байцаагч АВЛИГЫН ХЭРГЭЭР ДАВХАР шалгагдаж байна

2019/04/09
Share |
Хүмүүс:
Ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх улсын байцаагч АВЛИГЫН ХЭРГЭЭР ДАВХАР шалгагдаж байна

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл ирлээ. 

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2018 оны долдугаар сард тус хэрэг гарсан бөгөөд тухайн өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн “Дөлгөөн нуур”-ын орчимд байрлах караокед сууж байжээ. Улмаар хохирогч эмэгтэйг ариун цэврийн өрөөнд орох үед, араас нь М.Баасандорж орж хаалга түгжин хүчирхийлэхийг завдсан байна. Энэхүү хэргийн гэрчүүд Л, Б, О зэрэг хүмүүс байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр М.Баасандоржийг, авлигын хэрэгт сэжиглэн АТГ-аас давхар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, М.Баасандорж нь албан тушаалаа ашиглан бусдыг дарамталж их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэжээ.

 

Image may contain: 1 person, suit

 

 

 

Б.Туяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин ХА ха, гарчиг чинь буруу байна сэтгүүлчээ. Бэлгийн дарамт үзүүлж чадаагүй юм байна. Сэтгүүлчийг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгөх вий дээ
IP:139.5.216.10  2019-04-09 17:07:59
sugar УХААН НЬ БӨГСРҮҮГЭЭ ОРЖ ДЭЭ
IP:182.160.33.86  2019-04-09 18:29:24
ХАРВААС БАС НЭГ ЖИЖИГХЭЭН МАНАН ЛУУХААН
IP:202.9.42.49  2019-04-09 21:22:02
уншигч эрхэм Ажилаа мэдэхгүй. Бөгс мөнгө 2-с өөр юу ч толгойд нь байхгүй. Өөрийг бодожчадахгүйху валзнууд МХГ бүгдээрээ газрын гаваар далдраасай
IP:64.119.16.14  2019-04-09 21:34:56
Нараа Цагаанхүүгийнзамаар явж бн даа,ГэхдээЦнь том дарганөгөөх нь хурган дарга гэдгээ андуурсан бн,Боловсрол мэдлэггүй даргын жишээ мөн дөө
IP:202.21.114.139  2019-04-10 11:24:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.