Н.Март: Хүү маань эхнэрийнхээ нь гарт амиа алдсан хэргийг БГД-ын прокурор хэрэгсэхгүй болгосон

2019/04/10
Share |
Хүмүүс:
Н.Март: Хүү маань эхнэрийнхээ нь гарт амиа алдсан хэргийг БГД-ын прокурор хэрэгсэхгүй болгосон

Эхнэр нь хүүгийнх нь аминд хүрсэн гэх хэргийн талаар нэгэн ээж байр сууриа илэрхийллээ. Талийгаачийн ээж Н.Мартын ярьснаар Баянгол дүүргийн иргэн Э буюу түүний хүү  2018 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гэртээ зүрхэн тус газраа хутгалуулан нас баржээ. Энэ хэрэгт холбогдуулан Э-гийн эхнэр Ж.Мөнхтулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар тэрбээр манай редакцид хандан, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. 


-Болсон явдлын талаар тодорхой ярилцъя. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Миний хүү Э нь 2018 оны арван­нэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө эхнэртэйгээ маргасны улмаас зүрхэн тус газраа хутгалуулан нас барсан. Баруун мөр болон зүрхэндээ хоёр удаа хутгалуулсан байсан. Би хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдардаг ч тухайн үед эмнэлэгт хэвтсэн байсан юм. Хэрэг гарах үед талийгаач хүү маань, эхнэр, манай бэрийн үеэл дүү охин, хоёр хүүхэдтэйгээ байсан. Манай хүү байгууллагынхаа шилдэг ажилтан болоод ажлынхантайгаа тэр өдөр баяраа тэмдэглэсэн. Эхнэр нь мөн гадуур найзуудтайгаа уулзаад явж байсан байдаг.  Манай бэр ажил тараад 19:45 хойш нөхрийнхөө утасны дуудлагыг аваагүй. Ингээд үүнээс хойш нөхөр нь хамт сууж байсан найзуудынхаа утаснаас удаа дараа тасралтгүй залгаад утсаа авахгүй болохоор нь гэртээ 02:00 цагийн үед ирэхэд нь эхнэр нь ирээгүй байсан юм билээ. Эхнэр нь ирээгүй болохоор эргэж хайж гарсан юм шиг байгаа юм.

Эхнэр нь өдөржингөө утсаа авахгүй байгаад тэр хоёр шөнө гэртээ уулзахдаа маргалдсан. Манай бэр надад хэлэхдээ “Согтуу орж ирээд дарамтлаад, зодоод... дараа нь өөрийгөө хутгалж, амиа хорлосон” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, хүний амь санаатай хөнөөсөн хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байсан. Хэргийг хуулийн байгууллага үнэн зөв шийдэх байх гэж бодоод таван сар гаруй хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч энэ оны гуравдугаар сарын 29-нд прокурорын тогтоолоор хүн амины хэргийг хэрэгсэхгүй болголоо. “Аргагүй хамгаалалтын улмаас хутгалуулж нас барсан” гэж прокурорын тогтоол гарсанд үнэхээр гомдолтой байна. Ж.Мөнхтулга “Хүүг минь өөрийгөө амиа хорлосон” гэж хэлсэн байтал прокурор “Аргагүй хамгаалалтын улмаас нас барсан” гэж тогтоосонд гомдолтой байна. Миний хүү өөрийгөө хутгалж амиа хорлох хүн яавч биш. Би бол хүүг минь эхнэр нь санаатайгаар урьдчилан төлөвлөж хөнөөсөн гэж үзэж байгаа. Хүн амины хэргийг Хэргийг хянасан А.Баясгалан прокурор хэргийн үнэн зөвийг ололгүй нэг талд үйлчилж , хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасанд гомдолтой байгаа. Прокурорын тогтоол хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, яллагдагч Ж.Мөнхтулгын гэм бурууг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, хэрэгтнийг хаацайлсан гэж үзэж байна. Учир нь, хэргийг шалгасан мөрдөгч хүнийг санаатайгаар алсан гэж тогтоогоод шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг юм.

-Та хохирогчийн хувиар хавтаст хэрэгтэй танилцсан уу?

-Танилцсан. Манай бэр Ж.Мөнхтулгын мэдүүлгүүд маш их зөрүүтэй байгаа.

Ж.Мөнхтулга өөрийгөө гэртээ 01:30 цагт ирсэн гэсэн мөртлөө манай хүүг 02:00 цагт ирэхэд гэртээ байгаагүй. Ж.Мөнхтулгын үеэл дүү “Ахыг гэртээ 02:00 цагт ирэхэд эгч ирээгүй байсан” гэж нотолдог. Мэдүүлэг дээр нь ч байгаа.

Манай хажуу айлын хүн “Хөршийн хаалга дуугараад хүн гараад явсан. Цагдаа ирчихлээ гэж бодсон” гэж хэлж байгаа. Гэтэл тэр үед нь цагдаа ирээгүй байсан юм билээ. Тэгэхээр гуравдагч хүн байсан байх нь гэж эргэлзээ төрдөг. Манай доод айлаас цагдаад 03:58-д дуудлага өгөөд 04.03 цагт цагдаа байрны гадаа ирээд орж чадаагүй удсан. Цагдаа ирээд 25 минут хүлээгээд, дуудлага өгсөн доод айлынх руу залгаж байж орц руу нэвтэрсэн байгаа юм. Тэгээд цагдаа, эмнэлгийнхэн гэрт орсон. Цагдаагаас гадаа ирчихээд Ж.Мөнхтулга руу залгаад байхад ерөөсөө утсаа аваагүй байдаг. Тэрээр өчнөөн залгаж байгаа цагдаагийн утсыг аваагүй мөртлөө аавтайгаа Ж.Мөнхтулга ярьсан байгаа юм. Тэгсэн мөртлөө над руу болон манайхан руу хэн рүү нь ч залгаагүй. Үнэхээр миний хүү амиа хорлосон бол эхнэр Ж.Мөнхтулга нь цагдаад дуудлага өгөөд, бидэнд хэлэх ёстой биз дээ. Гэтэл тэгээгүй. Ж.Мөнхтулга эхлээд эмнэлэг рүү л дуудлага өгөөд байсан юм билээ.

Манай урд талын хөрш хөгшний хэлснээр “Би шөнө босч ачийгаа угждаг юм. Тэр үед танай хүү чинь орилж яриад байсан. Яг юу яриад байгаа нь ихэнх нь сонсогдохгүй байсан. Намайг авраач ээ, Энэ миний ээжийн байр” гэх зэргээр хашгирч байхыг сонссон юм билээ. Энэ бүх цаг минутын зөрүүтэй үйл явдлыг Ж.Мөнхтулга худлаа ярьж болох ч хуулийн байгууллага сайн шалгах ёстой. Гэтэл цагдаа, прокурорын байгууллага сайн шалгалгүй, биднээс өгч буй баримт мэдээллийг огт байхгүй юм шиг шийдвэрээ гаргасанд туйлын их гомдолтой байна. 

Мөн манай хүүг гаднаас орж ирээд дөрвөн стакан архи уусан гэж прокурорын тогтоолд худал бичсэн байна. Гэтэл шүүх эмнэлгийн шинжилгээгээр миний хүүгийн цуснаас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр прокурорын байгууллага Ж.Мөнхтулгын худлаа ярьсан мэдүүлгийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо гаргасан нь харагдаж байна.

Тэгэхээр миний хүү өөрийгөө хутгалсан байх ямар ч үндэслэлгүй. Прокурорын тогтоолоос харахад ч хутгалуулсан гэдэг нь ойлгомжтой байна. Харин аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Миний хүү тэгж эхнэрээ зодож дарамтлах хүн биш.

Хууль хяналтын байгууллага хуулиараа хэргийн бодит үнэнийг олж тогтоох үүргийг хүлээсэн ч амьдрал дээр ямар ч прокурор, мөрдөгч үнэн зөвийг олж тогтоож чаддаггүй, танил тал, мөнгө төгрөг харж хэргийг буруу шийдээд өөрсдийнхөө нэр хүндийг ард олны дунд гутааж байгаа тод жишээ гэж бодож байна.

-Хүүгийн тань буяны ажилд эхнэр нь оролцоогүй гэсэн. Яагаад ирээгүй юм бол?

-Хоёр хүүхдийг нь ч аавтай нь салах ёс гүйцэтгүүлээгүй. Өөрөө ч ирээгүй. “Ном уншуулъя, аавтай нь салах ёс гүйцэтгүүлье” гээд Ж.Мөнхтулга руу ярьж хэлсэн ч ирээгүйд үнэхээр харамсаж байна. 49 хоног дээр нь би бэрээ загнаж байгаад авчирсан. Түүнээс ерөөсөө бидэнтэй холбоо барихгүй, уулзахгүй байгаа. Гэмт хэрэг хийгээгүй бол яагаад зугтаад байгаа нь сонин байна. “Ээжээ юу болж байна” гээд над руу ирэх ёстой биз дээ.

Хүн хутгалуулж амиа алдчихаад байхад шүүхээр шийдэлгүй нэг прокурор дангаараа тогтоол гаргаж шийдэж болохгүй шүү дээ.

Анх хэрэг гарсны дараа Ж.Мөнхтулгыг хүний амь хөнөөсөн хэргээр 48 цаг саатуулсан. Тэгээд нэг сар хорихоор мөрдөн байцаагч саналаа прокурорт хүргүүлсэн ч Ж.Мөнхтулга “Нөхрийнхөө ажил явдалд оролцоно. Хоёр жаахан хүүхэдтэй” гэдэг үндэслэлээр түүнийг суулласан. Гэтэл нөхрийнхөө буяны ажилд ирээгүй. Хүний ёсоор хүүгийн маань ажил явдал дээр ирж болно доо. Ж.Мөнхтулгын аав, ээж нь охиноо явуулж болно шүү дээ. Үүнийг үнэхээр ойлгохгүй байна. Үүнээс үзэхэд хууль хяналтын байгууллагад худал хэлэх түүний хувьд юу ч биш бололтой.

-Хэрэгт хяналт тавьсан прокурорт гомдлоо хэлсэн байх. Юу хэлж байх юм?

-“Чи хэдэн цаастай л ноцолдлоо. Хохирогч талын баримт мэдээлэл ямар байна гэдгийг авч үзсэнгүй” гэж би хэлсэн. Гэтэл энэ хэрэгт хяналт тавьсан прокурор А.Баясгалан “Хавтаст хэрэгтэй авагдсан баримтаас үзэж дүгнэлтээ гаргасан. Гомдолтой байвал манай дарга руу ханд” гээд тоохгүй байсан. “Шүүх хурлаар ордоггүй юм уу” гэж асуухад Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” учраас шүүх хурлаар шийдэх шаардлагагүй гэж тайлбарласан. Хүн хутгалуулж амиа алдчихаад байхад шүүхээр шийдэлгүй нэг прокурор дангаараа тогтоол гаргаж шийдэж болохгүй шүү дээ.

Процессыг үнэн зөв тогтоогоогүй мөртлөө яллагдагч Ж.Мөнхтулгын мэдүүлгээр хэргийг шийдэж байгаа нь харамсалтай байна. Гэтэл яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж прокурор 


Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bbbjj odoo huni ami unegui bolson tsag. uuruu uurigee hutgalj uheel uuru buderch unaal uuru mashini urduur orson bolood duusdag. nad prokuroroo shalguulaach
IP:66.181.184.120  2019-04-10 22:44:24
Buzar em be Altsn bn shteeeeeee yasaa tsaital yv ter muug shorond hata banzaldaj yvsnbiz
IP:136.52.13.205  2019-04-11 02:32:24
Bataa shoniin 2tsagt orj irsen gechjeeeee uhsennn. Harwaas ehner huuhde sogtuu daramtalj zoddog har arhichin bna. Harinch ehner ni argagui hamgaalalt hiisen bna. Iim herguud ochnoon bolj bdag muu ehneruud l estest ni buh yakiin uurchiina, ur huuhed ami nasaa hamgaalsniha toloo
IP:211.36.141.165  2019-04-11 08:07:44
12 эхнэр нь өөр л юм ярих байх даа. нэг талыг барьж хандах хэрэг биш л байна даа.
IP:59.153.87.160  2019-04-11 09:54:26
zol hun ooriigoo neg hutgalj bolno 2 hutgalna gj barag l baidaggui gsn shuu
IP:103.229.123.93  2019-04-11 10:09:57
оркуудад хүчирхийлэгчтэй амьдарч дээрэлхүүлж зодуулж үзсэн хүнээс асуухаар арай ѳѳр талаас нь харах байхаа. энэ эрчүүд их дээрэлхүү муухай зантай болсон, ѳѳрсдѳѳ их явдалтай болохоор тэр шигээ санаад авгай нараа зовооно
IP:64.119.18.135  2019-04-11 10:52:01
Хүчирхийлэгч төрүүлсэн ээжид Хүү нь хүчирхийлэгч байж дээ. Ээж нь ийм юм чинь аргагүй
IP:202.9.42.161  2019-04-11 12:50:35
Z Nohor ni geg balai har um ni zodoj daramtaldag baisan bolood l iim hereg garsan um bishuu? Zugeer baig bhad ni nohroo hutgalah ehner geg baihgui. Sain unshval ene uhsen nohor ni archaagui arhichin l bsan um shig bhiin. Tegeed zoduulj daramtluulsaar baigaad ehner ni biee argagui baidald irj hamgaalsan l um shig sonsogdoj baina. Ene eej ni ch ter, uneniig ni medej l bgaa daa. Tsug amidardag bsan bol ehneree zodohiig ni oogshuuleed l suuj baij dee. Odoo yagav dee, 1 arhichin horvoog orhij!!!
IP:98.169.35.210  2019-04-11 12:55:29
Solongo Ene emgen muu hun yumaa huu n huchirhiilegch gedgiig medej l bgan bj ofoo 2 huuhdiin eejiig shorond oruulj ushuu avahuu? buh zuil yadaj 50% 50% tai huniig tamlaaf bdg er hun bsnaasehneriinhee gart uhsen bn shd. Gol n Ehnerter uuruu uhej uzuulii geed uhsen bol yahuu? herev eej n uheh hun bish gej sain medej bgaa bol diidldehgui ih tamlagch huuteigee medej bjee? Erthen huudee helj eej sanaa tavihgui baisnaa gnats ehner n buruutai bolgoh geed bgagag bolioroi zugeer!!!!!! Nadad hamaagui ch olon
IP:159.192.223.142  2019-04-11 13:58:32
Монгол Мөнхтулга буруутай нь харагдаж байна.хань ижлийнхээ ажил явдалд оролцохгүй байна гдг нь шууд утгаараа гэмт хэрэгтэн.шангаа хүртэнэ дээ.өөрөө эх хүн байж..
IP:66.181.178.28  2019-04-11 18:02:37
Монгол Хүн өөрийгөө 2 удаа хутгална гэж байхгүй.ямар ч хүн өөр дээрээ бодоод үзэхэд,2 байтугай 1 ч чадахгүй.
IP:66.181.178.28  2019-04-11 18:05:25
Zochin Medehgvi yum daa. Ehleed zodson bj boloh
IP:122.201.24.54  2019-04-11 22:24:36
Gee Эхнэр нь нөхрийнхөө аминд хүрсэн гэжнөхрийн ээж гомдолтой байгаа юм байна. Эсвэл бэр нь хүүгийнх ч юм уу утгийн алдаа яваад байх юм СЭТГҮҮЛЧЭЭЭ
IP:150.129.143.26  2019-04-12 06:15:31
Очирт миний найз их сайн залуу байсаан.японд сургууль төгссөн.их тусархаг хүн чанартай сайн хүүхэд бсан.муу эхнэртэй сууж дэ
IP:150.129.141.72  2019-04-12 15:58:33
MGL AMIA XORLOJ BGAA XYH XEZEE CH UURIIGUU 2 XUTGALAXGUI, BOLOMJ CH BAIXGUI. YAX ARGAGUI XYH AMINII XEREG. ENE SHUUX YACHIXSAN GAZAR VE??? IIM ENGIIN XERGIIG CH ZUV SHIIDEJ CHADAXGUI ARCHAAGAA ALDAX GEJ!!!!
IP:75.170.129.4  2019-04-13 06:34:05
оюун Мэдээж эхнэр нь хүүгий нь алсан байна.Энэ хөгшин хүүхдээ хүнд алуулчихаад хүлээцтэй л байна.Тэр хүүхэн бурханы гэсгээл амсаж үйлийн үрээ амсаж үйл тамаа эдлэж л таарна.Хогийн алуурчин эхнэрүүд бас цөөнгүй байдгийн шүү.
IP:202.21.108.183  2019-04-13 14:16:32
bileg aimaar huuhnuud zunduu baidag bolson bna le. archaagui,ajilgui,anhiagui bj deer ni bas gaduur eldev yumtai tenej,heruul hiine. nuhuriig halamjilj,hairlahiig bolie,ur huuhdee ch neg hunii eh shig oligtoihon harj asarch chadahgui.ter ber bsan huuhen odoo tegeed amid arzaigaad bj bga biz de. amid huniig daramtalj,eruudej bgad eldev hereg huleelgeh bolhooroo tulgaj bgad huleelgedeg yum bish u.hereg huleelgemeergui iim tohioldol bas baidag yum bna.hunii ami yu ch bish yum bna
IP:122.201.21.78  2019-04-13 17:30:44
oogii EV ERVVL XVNIIG EMEGTEI XVN YAJ DIILEX BE COGTUU BCN BXR ALAXAD AMAR BCN YUM BICHVV
IP:66.181.161.105  2019-04-15 18:59:26
Lam Arhidalt zavhairalaas bolj olon ger byr syirdeg hetsyy yum bolj um ma ni bad me hum
IP:174.197.18.240  2019-04-16 09:56:35
Tumruu Facebook ner ni- Ж.Тука gej bna. Aimar daruuhan tsaraitai huuhen baina. 3n sard zurag ntree solichihson ineechihsen. Yaaj chaddag bainaa aimashig
IP:66.181.186.70  2019-04-16 16:20:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.