22 настай эмэгтэй 13 давхраас унаж нас баржээ

2019/04/12
Share |
Хүмүүс:
22 настай эмэгтэй 13 давхраас унаж нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас залуу эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн хотхоны 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж нас барсан хэрэг гарсан бөгөөд тэрбээр 25 настай Б-тэй хамтран амьдардаг байсан аж. 

Тус байрны оршин суугчдын хэлж буйгаар хэрэг гарсан орой тэд хоорондоо маргалдаж буй чимээ сонсогдсон гэх бөгөөд сэжигтэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. 

Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд "Хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү гэдгийг шалгалтаар тогтооно. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ. 

 

Хэргийн газар. Талийгаачийн унасан хэсэгт тогтсон цусны толбо арилаагүй байлаа.

 

Талийгаачийн амьдардаг байсан байр

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
:) mongolchuud ondriin usrelteer olimpod orsoldvol yasan ym be
IP:66.181.181.49  2019-04-12 17:54:26
zochin Evii ohid min dee . Shiver ni unertsen ,arhichin ,tamhichin,zalhuu. archaagui Mongol harchuudtai hamtran amidarch,suuj, mahaa zulgaaj baihaarbarilgiin ch hamaagui hujaatai suugaach ee. Yadaj ted chin ajilsag shuu dee.
IP:66.181.177.162  2019-04-12 18:20:13
Mgl Ene park view hothon mun uu. Humuusee.
IP:64.119.16.248  2019-04-15 12:12:32
puuje mongol erchuud mini neeree uneheer zalhuu archaagui zvaan yumnuud ih Azgui shu hajuud ni baigaa saihan ohid busguichuud
IP:39.120.32.45  2019-04-21 08:43:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.