Загвар өмсөгч Э.Энхболд: Би тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан

2019/04/15
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Э.Энхболд: Би тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан

Олон нийтийн дунд хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалсан "Өөр өөр" хэмээх чэллэнж эхлээд байгаа билээ. Үүнд олны танил болон жирийн иргэд олноор оролцож байгаа бөгөөд загвар өмсөгч Э.Энхболд өөрийн бяцхан түүхээс хуваалцан "Би тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан. Миний бие анх эхээс мэндлэхдээ хэвлийн буруу байрлалаас үүдсэн төрөлхийн хөлний гажигтай төрсөн байдаг. Яг ямар гажиг гэхлээр түнхний мултрал болон хөлийн тавхайгүй төрсөн юм. Хөлийн тавхайгүй гэдэг нь хөлийн өсгий байхгүй, шагай буруу байрлалтай, тавхай эргэж дээшээ харсан, дугуйрсан хөлтэй төрсөн гэсэн үг. Хэрвээ алтан гарт эмч, ачит ээж минь байгаагүй бол өдийд загварын тайзнаа алхах байтугай хоёр хөл дээрээ бүрэн зогсож чадах үгүй нь эргэлзээтэй байсан юм.


Ингээд ээж минь хорин хэдхэн настай ганц бие залуухан бүсгүй хүүгээ төрүүлээд тэнгэр хол, газар хатуу байх үедээ шүд зуун, нулимс дуслуулан хүүгээ бусдын адил эрүүл саруул хүү болгож хөл дээр нь зогсооно хэмээн өөрөө өөртөө амлалт өгч, мэдэж чадах, очиж хүрэх бүх арга чаргаа хэрэглэн сэтгэл шулуудан явж байх үедээ Гэмтлийн эмнэлгийн ачит Буркан эмчтэй уулзаж итгэлийн үзүүрээс атгасан байдаг.


Тухайн үед миний хөлийг эмчлэх арга төдийлөн оновчтой бус байсан ч Буркан эмч нэгэн зоригтой эмчилгээ санал болгосон нь механикаар эмчлэх буюу шөрмөс сунгах зарчмаар эмчлэх арга юм. Буруу байрлалтай хөлийн шөрмөсийг хүчээр сунгаж зөв хэлбэрт оруулахаар гипсдэж, хэд хоногийн дараа гипсийг задлан тухайн цэгээс дахин цааш сунгаж гипсдэх зарчмаар хэвийн байдалд нь оруулах эмчилгээ нь амар бас өвдөлтгүйгээр байгаагүй юм. Надтай адил оноштой хэд хэдэн хүүхдүүд тухайн үед байсан ч бүрэн эдгээгүй гэж ээж хожим нь надад хэлж байж билээ.


Ээж, хүү хоёр төрөөд сар гаруй хоносны дараа эмчилгээгээ эхлүүлж, ээж намайг үүрэн 120-оос одоогийн 11 дүгээр хорооллын хуучин гэмтлийн эмнэлэг хүртэл гурван жил гаруй эмчилгээндээ явсныг хожим хамаатны ах, эгч нар маань ярьж өгдөг байлаа.


Хөлний гипс задлах бүрт дотроос нь есөн шидийн юм гарч ирнэ. Чүдэнзний мод, савх, халбага гээд л. Чааваас байнга гипстэй байдаг болохоор загатнаж, эрвэгнэж, тэсгэл алдахдаа аминдаа маажиж санаатай тэдгээрийг хийдэг байсан юм шиг байгаа юм.


Одоо бодоход ээж минь үнэхээр их тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай гэдгийг, үрээ гэсэн эхийн сэтгэл ямар агуу гэдгийг нотлох шиг.

Тэр үед би явж чаддаггүй хөдөлгөөн муутай байсан болохоор жин ихтэй том биетэй хүүхэд ээжийгээ яасан их ядраасан бол. Ганц бие бүсгүй өвчтэй хүүхдээ ганцаараа өсгөх яасан хэцүү байсан бол. Хүүгээ өвчиндөө шаналж уйлж, байж ядаж байхыг хараад сэтгэл нь яаж эмтэрч байсан бол гээд л их зүйлийг боддог. Бодох тусам ээжийнхээ ачийг яаж хариулна даа гэх бодол толгойноос гарахгүй эргэлддэг байж билээ. Харин ээж минь хариуд нь миний хүү сайн хүн болж, сайн сайхан явж ээжийнхээ ачийг хариулаарай гэж хэлж байж билээ.

 
Тиймдээ ч би хичээдэг. Бүх гэр бүлүүд бүтэн сайхан амьдраасай гэж хүсдэг.Ингээд ээж хүү хоёрын эмчилгээ амжилттай дуусч би дөрвөн нас гарантайдаа хөл дээрээ бүрэн зогсож энгийн хүүхдүүд шиг гүйж харайж, өдий зэрэгтэй явж байгаа нь алтан гарт эмч нар, ачит ээж, эмээ, өвөө, ах, эгч нарийн маань надад бэлэглэсэн бэлэг гэж боддог.

 
Яг үүн шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэд амаараа үзгээ барьж, хуруугаараа тэмтрэн ном уншиж, дохиогоор ярьж, тэргэнцэртэй явах гэх мэт аливаа зүйлсийг арай өөр арга барилаар, жоохон өөрөөр л хийдэг болохоос эцсийн дүндээ бүгд л хийж, бүтээж, хөгжиж чаддаг гэдгийг хэлэх гэсэн юм. Арай өөрөөр хийдэг байлаа гээд ялгаатай гэсэн үг биш тэд үүнийг хүсээгүй" хэмээсэн байна. 

"Азийн шилдэг модель"-оор шалгарч загварын ертөнцийн урдаа барьдаг шилдэг эрэгтэй моделиудын нэг болж чадсан тэрбээр ийнхүү олон нийтийг хэн нэгнийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг уриалсан байна. 

 

 

Image may contain: 2 people, people smiling, closeup

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Image may contain: 4 people, people smiling, baby

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Er khuniig sain eej sain ehner l gereltuuldeg yum daa. Tiimees eej naraa huutei bol humuujild ni anhaar.! Niigemdee uzuuleh tanii huvi nemer erduu l ene. Sain huu niigemd zuv ulger duurailal boldgiin jishee ene zaluu. Mundag daruuhan zuv humuujiltei. Eejid ni ehnert ni talarhii.
IP:42.148.142.217  2019-04-15 11:30:31
Zaya Eej hun gdg iim l baigaa ium unshd uuriin erhgui nulims min garlaa huu min ejiigee urgelj bayarluulj uavaarai
IP:109.41.130.77  2019-04-15 12:47:19
asdasd Hyatad hunii l huuhed baina daa ene zaluu. gehdee yaahvee hun eceg ehee songoh bish yamar
IP:142.118.181.196  2019-04-15 13:00:18
o saihan eejidni bayarlalaa
IP:59.153.113.123  2019-04-15 13:05:20
amjilt mundag saihan eejid ni eruul enh urt nas udaan jargaliig husyee. eruul bhg buh yum baidag. amjilt husyee saihan zaluud
IP:66.181.161.9  2019-04-15 13:14:06
Уншигч Мундаг залуу. Сайхан гэр бүл.Яг түүн шиг-ийг үзсэнээс хойш авьяслаг ухаалаг, зугээр л нэг гоё залуу биш юм бна гэж боддог болсон. Үүнийг уншаад ээжээр нь маш их бахархлаа. Улам их амжилт, ээжид нь, гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
IP:122.201.21.136  2019-04-15 13:25:02
ганаа ээжид нь ямар хэцүү байсан бол. Мундаг ээж юмаа. сайн сайхныг хүсье.
IP:66.181.164.222  2019-04-15 13:32:31
Зочин Ээж нь ёстой мундаг ээж юм. Зүгээр ч нэг сайхан залуу биш азтай бас ухаантай залуу юмаа. Ээжид нь, гэр бүлд нь аз жаргал хүсье!
IP:103.26.194.78  2019-04-15 14:15:25
Zochin Eejid ni eruul enhiig husi. Eej bur iim l bdag daa
IP:66.181.161.43  2019-04-15 19:26:49
yooo Uuruuiim .zoblonyzsiim bj nobsh zalyyyter huurhunohinyheldbarag ltylheebiz . De,
IP:59.153.113.118  2019-04-15 19:34:04
zaza Hyjaaa hyjaa
IP:59.153.113.118  2019-04-15 19:35:31
зочин нээх сайн залуу бишээ
IP:202.9.43.73  2019-04-15 19:52:41
Zochin Ийм сайн сайхан авьяаслаг хөдөлмөрчбүсгүй байж ийм юмтай сууж л байдаг. Харамсалтай
IP:202.9.43.73  2019-04-15 19:54:55
miki Eej hun gedeg aguu vr huuheddee geh setgeliig yugaarch orluulj blhgui mundag modeldoo amjilt eruul enhiig husen eruue .teswer tewcheeriin tsaana amjilt irnee gej
IP:202.9.44.246  2019-04-16 00:05:29
тогоруу гайхамшигтай ээжийн гайхалтай сайн хүү байна одоо бүх юм ард хоцорчээ амжилт таны ард бас нэг гайхалтай эмэгтэй байгаа шүү дээ
IP:103.57.94.226  2019-04-16 11:11:47
Монгол Ээжийн ач,ухаантай хүү,мундаг ээж байнаа.хүүгээ сайхан ч хүмүүжүүлсэн байна.ээжээр нь бахархаж байна.
IP:122.201.24.214  2019-04-16 11:51:05
zochin manai gemteliin hvvhdiin emch nar mundag shvv olon ch hvvhed saihan bolj bna daa
IP:66.181.186.165  2019-04-16 17:54:51
зочин Ээжийгээ тийм их хайрладаг юм бол урээ алдсан эх хунийг яагаад оровдохгуй тэмцээнээ ургэлжлуулээд бсын? Шууд хааж эмэгнэл илэрийлэх естой бсан юм.
IP:66.181.184.190  2019-04-16 20:17:36
zochin Sain zaluu saihan ch zaluu ataarhliin ug helehiin orond ulger avch sain uils butgeehiin toloo bugdeeree negdetsgeeye. Huniig yalgavarlan gaduurhahgui baih gedeg yamar ikh az jargaliig humuust ogno gedgiig meder
IP:192.82.65.197  2019-04-19 14:27:14
Дээгий Ямар мундаг ээж вэ?Хоеуланд нь эрүүл энхийг хүсье.
IP:66.181.161.7  2019-04-19 17:25:49
kkk bas yun hujaa ve ehneriig ni bas hujaa geed l baidag Manaihan neeree buh huniig l tegj duudah yum
IP:39.120.32.45  2019-04-21 08:50:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.