Алла Пугачева тайзаа орхихоор шийджээ

2019/04/15
Share |
Хүмүүс:
Алла Пугачева тайзаа орхихоор шийджээ

Оросын нэрт дуучин Алла Пугачева өнөөдөр 70 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Түүний экс нөхөр, Оросын ардын жүжигчин Филипп Киркоров “Эстрадыг Аллагүйгээр болон түүний хайрын тухай дуугүйгээр төсөөлөхийн аргагүй” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Алла 70 насны төрсөн өдрөө даруухан бөгөөд өргөн хүрээтэй тэмдэглэхээр шийджээ. Тэрбээр ерөнхийдөө хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс татгалзсан байна. Харин үнэнч шүтэн бишрэгч нартайгаа Москвагийн Кремлийн ордонд энэ сарын 17-ны үдшийг өнгөрүүлнэ. “Алла Пугачева.P.S” тоглолтоо хийгээд тэрбээр дахин тайзнаа гарахгүй гэдгээ мэдэгджээ. Дуучин “Вокруг ТВ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “70 нас хүрч байгаа хүн эрүүл мэндээ бодох нь зүйтэй. “Алла Пугачева.P.S” тоглолтоо би хамгийн түрүүнд хүүхдүүддээ зориулж байна. Дахиж тайзнаа гарахыг зүрхлэхгүй байна. Тоглолт бол маш хүнд ажил шүү. Гэхдээ би ам барьж чаддаггүй учраас фонограм хэрэглэлгүй амьдаар дуулна” гэжээ.

Төрсөн өдөрт зориулсан концертын хөтөлбөрт хэд хэдэн алдартай дуу, хөгжим багтсан бол үлдсэн дуунууд бүгд шинэ аж. Тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлсэн эхний өдрөө дуусчээ.

Түүнчлэн Оросын Нэгдүгээр суваг Аллад зориулан баярын том хөтөлбөр бэлтгэсэн байна. Хойд хөршийн сайтууд Аллад зориулан баримтат кино, концерт, архивын ховор бичлэг зэргийг үзүүлж байгаа аж.

Баярын мэндчилгээ, “сая, сая сарнайнд даруулан” суусан Аллад Оросын алдартнуудаас хамгийн түрүүнд дизайнер Валентин Юдашкин, Аллагийн хүргэн байсан Владимир Пресняков, продюсер Иосиф Пригожин, дуучин Игорь Николаев, загварын дизайнер Вячеслав Зайцев нар баяр хүргэжээ.

 

 

Алла Борисовна Пугачева 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москва хотод төрсөн. ЗХУ-ын гавьяат жүжигчин, ОХУ-ын төрийн шагналт Алла орос, англи, украин, герман, франц, иврит, фин хэлнээ 500 гаруй дуутай. 20 гаруй ганцаарчилсан цомог гаргасан. Алла Пугачевагийн цомгууд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас гадна Япон, Өмнөд Солонгос, Швед, Финланд, Герман, Польш, Чех, Болгарт гарч байлаа. Түүний цомгууд нийт 250 сая ширхэг борлогджээ.

Алла Пугачева Орост хэр их алдартай нь “Брежнев гэж хэн бэ? Тэр бол Алла Пугачевагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” гэх хошин ярианаас харагдана.

Түүний хувийн амьдрал нь ч олны анхаарлыг ихээр татдаг. Алла Пугачева таван удаа гэрлэсэн. Анхны нөхөр Миколас Орбакасаасаа Алла Кристина Орбакайте гэх охинтой. Охин нь мөн дуучин. Дараагийн нөхөр нь Александр Стефанович, гурав дахь нь Евгений Болдин. Тэд бүгд урлагийн ертөнцийн хүмүүс байв. Дөрөв дэх нөхөр нь хойд хөршийн алдарт дуучин, Болгар гаралтай Филипп Киркоров. Киркоров Аллагаас 18 дүү. Тэгвэл тав дахь нөхөр, Оросын алдартай хөтлөгчдийн нэг Максим Галкин нь түүнээс 28 дүү. Залуудаа Аллад дурлаж "Түүнийг хэдэн нас хүрсэн ч, ямар зүс царайтай байсан ч үүрд хайрлана" гэж ярьдаг Максим, Алла нар таван настай ихрүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байна.

 

 


 

 

 О.Чанцалдулам 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Putin Hogshin togtsog soliorch duusahgyi tum balairaad l
IP:174.197.18.240  2019-04-16 03:36:20
mgl наконец-тоооооо
IP:66.181.176.176  2019-04-16 13:21:05
Zochin 5 nastai iher ni Alla-aas garsan umuu? Herev tiim bol uneheer mundag emegtei gehees oor yu gehev.
IP:73.246.178.99  2019-04-16 22:07:45
юм умш умш 70тай эмээгээс яаж хүүхэд гарахав дээ, тээгч эх хөлсөлж төрүүлсэн юмаа, ухаантай байцгаая
IP:202.9.42.49  2019-04-16 22:13:48
Орос Энэ тэнэг орос авгай юу хийх нь монголд ямар хамаа байна аа
IP:66.181.161.77  2019-04-17 10:09:00
Эмэгтэй Хүн гэм хийгээгүй байхад бүү муул хүчтэй эмэгтэй шүү. Яагаад эмэгтэй хүн гэхээр муу хэлэгдэх гэж хүч нэмж бна
IP:66.181.184.190  2019-04-17 22:20:34
Зочин БООВОНД ДУРТАЙ ХӨГШИН ЯНХАН ЭМЭЭ
IP:64.119.16.25  2019-04-19 21:09:27
Зочин Алдарт дуучиндаа болон гэр бүлд нь АЗ жаргал хүсье.
IP:139.5.216.10  2019-04-20 17:21:00
000 emegtei hyn iim daichin bna gedeg hovor shyyodoo boloo doo
IP:202.179.25.249  2019-04-22 12:57:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.