”Game Of Thrones” цувралд 80.4км бөс даавуу ашиглажээ

2019/04/16
Share |
Хүмүүс:
”Game Of Thrones” цувралд 80.4км бөс даавуу ашиглажээ

“HBO” телевизийн бүтээл болох “Хаадын тоглоом” цуврал энэ цаг үеийн хамгийн олон үзэгчтэй цуврал гэхэд хилсдэхгүй. 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нд хамгийн анх үзэгчдийн хүртээл болж байсан тус кино IBMD-ээс 9,5 хэмээх үнэлгээ авсан байдаг.

Үзэгчдийг удаан хугацааны турш хүлээлгэсэн тус цувралын наймдугаар бүлэг энэ сарын 15-наас эхлэн үзэгчдийн хүртээл болсон бөгөөд наймдугаар бүлэг нийт зургаан ангиас бүрдэж байгаа аж. Хамгийн сүүлийн хоёр анги тус бүр 80 минут үргэлжлэх аж. Наймдугаар бүлгийн бүх анги нийтдээ 90 сая.ам долларын өртгөөр бүтсэн байна.

 

Ингээд тус цувралтай холбоотой сонирхолтой баримтуудаас дурдъя:

 

Зохиолч Жорж Р.Р.Мартины романаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд оролцон тоглосон жүжигчдийн ихэнх нь Жорж Мартины романыг уншаагүй гэнэ. Учир нь тоглож байгаа дүрдээ ороход энэ нь саад болно гэж үзжээ.

• Кинонд зориулж хэд хэдэн хэл зохиосон бөгөөд хамгийн алдартай нь “Дотраки” хэл. Тус хэл 3000 орчим үгнээс бүтсэн байдаг. Орос, Турк, Эстони, Канадын умард нутгийн инуктитут хэл дээр суурилан бүтээсэн дотраки хэлийг хүсвэл та ч сурах боломжтой.

• “Хаадын тоглоом”-ын сүүлийн бүлгийн нэг анги 10 сая ам.доллароор бүтэж буй.

•  Зохиолч Жорж Р.Р.Мартин Питер Динклеж /Тирион/, Шон Бийн /Нед Старк/ нарыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд сонгохоор найруулагчид хэлж байжээ.

• Цувралын туршид нийтдээ 150,966 дүр амиа алдаж, үүнээс Блекуотерын хошуу болон Хэрэмийн тулаан дүрсэлсэн ангид 1000-аас дээш дүр үхсэн байдаг. 

• Зохиолч Жорж Р.Р.Мартин дөрөвдүгээр бүлгийн 10 дугаар ангид Пентошигийн язгуур угсааны жижиг дүрд тоглосон байна.

• “Хаадын тоглоом” киноны 26 ангид Жофригийн дүр бүтээсэн Жек Глийсон киноны зохиолчид хандан “Баяр хүргэе, бүгд таныг үзэн ядаж байна” хэмээн зурвас илгээснийхээ дараа кино урлагийг бүр мөсөн орхижээ.

• Тус цувралын эхний бүлгийг нийт 9.3 сая хүн үзэж байсан бол долоодугаар бүлгийг 32.8 сая хүн үзсэнээр “HBO” сувгийн түүхэнд хамгийн их үзсэн цувралаар шалгарсан байна.

• “Хаадын тоглоом” олон ангит киноны эрхийг дэлхий даяар 100 гаруй улс авч дамжуулж буй бөгөөд энэ нь мөн л “HBO” сувгийн түүхэн дэх анхны тохиолдол юм.

 

“ХААДЫН ТОГЛООМ” ТООН ХЭЛЭЭР:


  • Киноны найман цувралын туршид нийт 1.5 сая тонн төмөр, 1700 кг хуванцар, 15.1 мянган литр хиймэл цус, 7000 метр бөс даавуу ашигласан байна.
  • Зөвхөн хувцас хэрэглэлд зарцуулсан бөс даавууг эгнүүлэн тавихад 80.4 км болох аж.
  • Киноны есөн бүлгийн туршид 19.7 мянган замын падаан, 68.1 мянган зочид буудлын баримт, 1.7 мянган утасны төлбөрийн баримт тус тус цугларчээ.
  • Киноны дөрөв­дүгээр бүлгээс хойших хэсгийн нүүр хувиргалтад 11,077 кг силикон, 499.8 литр кофе ашигласан байна.
  • Цувралын нэг бүлэгт тусгай эффект оруулахын тулд 13 улсад байх 40 студи хамтран ажиллажээ. Тухайлбал Энэтхэг, Шинэ Зеланд, Хятад, Франц, Швед, Умард Ирланд, Герман, Австрали, Испани зэрэг улсыг  нэрлэж болно.
  • Киноны эхний долоон цувралын байдлаар тусгай эффект ашиглахын тулд 13.2 мянган кадр авч байжээ.
  • “Хаадын тоглоом” цувралын бүх ангийн зураг авалтыг Умард Ирланд, Ирланд, Марокко, Мальта, Испани, Хорват, Исланд, АНУ, Канад, Шотланд зэрэг нийтдээ 10 өөр улсад авсан байна.
  • Киноны бүх бүлгийн туршид Ирланд улсад 50, Умард Ирландад 49 зураг авалтын талбайг барьж босгожээ.
  • Киноны албан ёсны зурагчин Элен Слоан нийт долоон бүлгийн туршид 1.4 сая зураг авсан байдаг аж.
  • “Хаадын тоглоом” цуврал “Эмми”-гийн шагналд 132 удаа нэр дэвшиж, 47 удаа ялалт байгуулсан байна. Харин “Алтан бөмбөрцөг” наадамд долоон удаа нэр дэвшин, нэг удаа ялалт байгуулжээ.

 

Related image


Image result for game of thrones

 

Related image

 

Related image

 


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.