Б.Цэцэг: Тавуулаа идэх гэж байгаа юм шиг их хоол хуньж билээ

2019/04/16
Share |
Хүмүүс:
Б.Цэцэг: Тавуулаа идэх гэж байгаа юм шиг их хоол хуньж билээ

Олон нийтийн дунд хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалсан "Өөр өөр" хэмээх чэллэнж эхлээд байгаа билээ. Үүнд олны танил болон жирийн иргэд олноор оролцож байгаа бөгөөд жүжигчин Б.Цэцэг ч мөн үүнд нэгджээ.

 

Ганцхан жилийн дотор 70кг турсан тэрбээр "#Өөрөөр_challenge Бүх зүйл харагдаж байгаагаасаа #өөрөөр байдаг. Хүн бүхний нүдэн дэх гуниг, хүн бүрийн гишгэсэн мөр бүхэн өөрт нь утга төгөлдөр байдаг. Амьдралын хатуу хөтүүг ярихаасаа илүүтэй алдаанаасаа суралцаж хэрхэн даван туулах тухай бодож эхэлсэн цаг хугацаандаа очмоор санагдлаа. 2014 оны хавар аавыгаа алдаад 49 хонгоо хураагаагүй байхад дутуу төрүүлсэн охиноо тэврээд аавынхаа бурханд мөргөөд ихэр татан уйлж, ухаанаа алдтал гансарч билээ... Тэр хавар амьдралын минь хамгийн гунигтай хавар байжээ. Төрөөд удаагүй л ганц бие ээжийн санхүүгийн асуудлууд ар араасаа л ундарч бусад шиг л хүүхдийнхээ сүү памперсыг яаж шуухан болгон доо л гэж боддог байлаа.

 

Эхний гурван сар дикеритныхээ овоо хэдэн төгрөгөөр 8% зээлээ чүү ай л төлөөд дууссым ингээд хань ижлээ алдаад удаагүй байгаа ээж минь өдөр шөнөгүй ажиллаж охин бид 2 г болгоно дээр нь миний байрны лизинг төлөх гэж их ч зүдэрсэн дээ. Хүн өмнөх байсан хэмжээнээсээ доошлохоор эвлэрч чадахгүй нэлээн хэцүүддэг л юм билээ. Охиноо салхидуулаад гадаа сууж байхдаа маруужин идэх юмсан сайхан хоолонд орох юмсан гээд л мөрөөднө жоохон хүүхэд шиг. Мэдээж ээж эгчийгээ зовоогоод яахав гээд юм авах уу гэж асуухаар дуугүй л турж байгаа гэж хэлээд л элдвийн зүйл нэхэлгүй өнгөрнө. За ингээд сохор зоос ч байхгүй болоод өөртөө байдаг хувьцаа, багадсан хувцас гээд л охиныхоо сүүг таслахгүй гэж их л хэрэндээ л хичээсэн дээ... байрныхаа бүсгүйчүүдэд хувцсаа зарчихна сүүлдээ ч зарж үрэх ч юмгүй болж ёстой дамардсан шүү.

 

Энэ үед юу хийвэл мөнгө олж ээжийгээ хөнгөлөх вэ л гэж боддог байсан юм. Би ч FB пэйж ээ хийх ажилгүй хүн маш нямбай байнга хөтөлдөг байсан юм. Тэгсэн нэг өдөр хүргэн ах маань гэрийнхээ гадаа гараад ир гэж байна. Би ч за одоо алуулсаан... Лэйвчик бандааштай турсан зургаа нүүр номонд хийчихсэн тэрийг л ярих гэж байна гэж бодоод уулзах даа маш айдастай машинд нь суулаа. Тэгсэн хүргэн ах маань за юу хийгээд байна аа чи! Одоо яая гэж бодож байна. Ганц бие байлаа гээд муудахгүй ажилдаа орох юм уу яах юм? Төлөвлөсөн юм байна уу? л гэж байна. Тэгэхээр нь би ичсэндээ байгаа л гэлээ. Юу байгаа юм гэсэн нүүр ном ашиглаж борлуулалт хиймээр байна л гээд аваад хаялаа. Ах ч ойшоосон шинжгүй, за ах нь чамд мөнгө өгье чи ээжийгээ, охиноо бод өдий том болтол чинь сургаж хүмүүжүүлсэн юм чинь үүргээ одоо л гарга гэдэг юм байна. МӨНГӨ ӨГЬЕ гэдгийг нь сонсоод л нүдэнд од харагдаад хачин болсон шүү тэр үед.

 

Хэд гэхээр нь бантсандаа 10 сая л гээд аваад хаясан... Ах ч тэр дороо банк ороод 10 сая гаргаж өгөхдөө ах нь зүгээр өгөхгүй миний дүү боломжтой болохоороо өгөөрэй гэж билээ. Би хүргэн ахынхаа итгэлийг алдахгүй төрсөн эгчийнхээ нүүрийг улайлгахгүй гэж их ч хичээсэн. За ингээд 10 саятай юу хийхэв гэж судалгаа хийж хэсэг суулаа тэр үед турж байгаа тухайгаа нүүр номд хийх бүрд бүсгүйчүүд хэвлийгээрээ яаж турж байгаа талаар маш их асуудаг байлаа. Үнэндээ надад корсет авах мөнгө байхгүй байсан болохоор аавынхаа дээлний бүсийг бүсэлхийгээрээ ороодог байсан юм. Ингээд хамгийн их асуудаг байсан корсетыг заръя гэж бодож судалж эхэлсэн юм. Гуанжугаас сайн чанартайг нь олоод онлайнаар худалдаж аваад Номин супермаркет тай гэрээ хийж бараагаа өгөхөөр болов. Ингээд л корсетны үндсэн үнэ дээр дэлгүүрийн 32% нэмэгдээд борлуулагдах үнэ 79.900₮ болов. Нэгж бараанаас 10,000₮ орчим ашигтай болж байлаа. Анх бараа авж байхад бага тоогоор захиалсан болохоор ашиг багатай болж байсан юм.

 

Ингээд бараагаа Номингын 16 салбаруудаар түгээлт хийгээд 9 сартай охиноо хүүхдийн сандал дээр суулгаж халуун ус, сүүгээ бэлдээд салбар бүр лүү бараагаа аваад очихоор үнэтэй бараа учраас алдвал барааны менежер нь хариуцлага үүрдэг гээд салбар бүр 1-2 ш авсан юм. Би ч охиноо тэврээд л их л гутрангуй гэртээ харьж билээ. Ингээд л нүдэж гарсан даа нүүр номоо... зурган доор минь асуулт асуусан хүн бүрд хариулж корсет хаанаас авж болохыг санал болгож эхэлсэн юм. Хэд хоногоос нь Номингын салбаруудаас зогсоо зайгүй залгаж бүх размераас 10,20 ширхгээр нь захиалж би ч ийш тийшээ зогсоо зайгүй охиноо машиндаа суулгаж аваад л гэрлэн дохио ирэх бүрд барааны тэмдэг бар кодоо аз жаргалтай нь аргагүй наагаад явдаг байсан шүү. Сүүлдээ татан авалт маань ч нэмэгдэж нарантуулын ачааны төв дээр бараагаа авахаар очих бүрдээ эрчүүд дунд том том хайрцагтай корсетоо үнэхээр өөртөө итгэлтэй өргөж зөөдөг байж билээ.

 

Корсет бөөнөөрөө их хүнд байдаг... Нэг хайрцаг ачаа 35кг орчим болдог. За ингээд хагас сар өнгөрч номинтой тооцоогоо хийх гээд очиход борлуулалт маань 18 сая хүрсэн байсан юм. Би ч энэ хорвоогийн хамгийн баян хүн шиг санагдаад 9 сартай охиноо тэвэрч аваад л Бивон гэх солонгос ресторан орж 5 уулаа хоол идэх гэж байгаам шиг их хоол ганцаараа хуньж билээ. Бараа маань ч сайн зарагдаж 2 улирал өнгөрөхөд 10 гаруй мянган ширхгийг зарсан байдаг. Сүүлдээ ч олон нэр төрлийн бараа, фитнесс клуб гээд л явж өгсөн. Одоо ч эдгээр ажил маань явж байгаа. Ахдаа маш их баярлалаа та минь хамгийн САЙН ах.

 

 

Related image

 

Image may contain: 1 person, hat and outdoor

 

Image may contain: one or more people, people standing, child, grass, outdoor and nature

 

Image may contain: 2 people, people standing and indoor

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin saih ah bn shuu
IP:66.181.161.65  2019-04-16 16:34:13
zochin yasan mundag yum be. goe saihan bitei saihan l busgui bna.busgui hun jaahan mahlag bsandaa muuhai bishee.
IP:202.70.42.130  2019-04-16 16:39:07
zochin Biee il gargah durtai yum daa .
IP:202.21.127.168  2019-04-16 17:12:55
точиготой боов энэ тэнэг царайтай авгай МАНАН-г шүтээд сүйд байдаг хүүр байна лээ.
IP:182.160.35.97  2019-04-16 18:11:26
гэж ”хүргэн ах” гэж залаад тавьчлаа бусдаар бол мундаг байна , 10 сая шууд зүгээр аваад өгчдөг ”сайн хүргэн ах” ядарсан 3 амьтныг (хайрт хадам ээж, эхнэрийн төрсөн дүү, нярай хүүхэд 3-ыг)өлсгөлөн ядуу зүдүү амьдруулаад байхгүй л байсан байлгүй дээ
IP:202.9.42.49  2019-04-16 22:10:17
nopa hunij ugsun geel yun huduunii yariatai yum,hunij ugnu gej huduunii erchuud huuhen nuhagiigaa tegj heldeg gesn,bas targan baigaa chine zohij bn,bas ter sn ah geed bga hun chine tursun egchid chine helhgui 10n sayiig usnu gedeg chine dald neg sanaa bnaa da,neg l udur bi chamd tus bson odoo nadad huniuul gene de,sn ah gej haana ch baihgui bugd davhar bodoltoi bdag yum.
IP:202.9.43.41  2019-04-17 12:15:17
zochin ymar mundag uym be unkher shan haragdaj ba huchtei bgara zarim neg humus ymar muukhai bodoltoi uym be hereg alga so uym bichdege bolivol taarna
IP:202.179.31.87  2019-04-17 14:40:17
Mgl Ene mash buduuleg emegtei. Amerikt yu surch irsen yum boloo. Yaria ni heterhii nahaalnii, uuriiguu buur mundag geed bodchihson muuhai emegtei. Ataa jutuu gej aihtar. Buur denduu candid.
IP:64.119.19.187  2019-04-18 13:35:22
zochin Hel bichgiin soylgui..muuhai bn Surguuli tugssun sursan tusgaj avsn hun shig sanagdsangui
IP:150.129.141.176  2019-04-19 21:46:29
kkk Uuruu bol korsetaa neeh zuuj turaagui baina Teheer olnii tanil humuus baraa reklamdaj zaraad bdg ni uuruu tuushtai jinhene hereglej bgaagui zuilee hudlaa borluulah gej l zardag Ene huuhen ch adil baina Anu geed boon zuil reklamdsan neg sonin nuur ni hodlodoggui avgai baina Bugd hudlaa boon reklam manaid bol Tegeed l hoshuuraad baidag manaihan gej chaavaas
IP:39.120.32.45  2019-04-21 08:15:54
кккк Танайд хоноё нэвтрүүлгээр охиныхоо аавтайгаа 6 жил үнэнч үерхсэн гэж ярьсан гэл үү.Тэр 6 жилийн дундуураа германд байдаг аав шигээ хүнтэй хайраа гэж байсан тухай эхнэр нь өнгөрсөн зун ирээд ярьж байсан, бичсэн мессежийг нь үзүүлж бсан гэсэн.
IP:183.81.171.2  2019-04-26 14:22:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.