Никель Ганбаа нарт холбогдох НОТЛОХ баримт алдагджээ

2019/04/18
Share |
Хүмүүс:
Никель Ганбаа нарт холбогдох НОТЛОХ баримт алдагджээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр олны дунд Никель Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашнямыг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулсан байдаг.

Тодруулбал, Г.Дашням нарын гурван иргэнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулж,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчран шалгажээ. Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм  орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.  Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болж харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр шилжүүлээд байсан юм.

Гэтэл хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад, хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан ноцтой алдаа гарсан тухай баттай эх сурвалж мэдээллээ. Хэрэг гарсан өдөр сэжигтэн этгээдүүдийн унаж явсан автомашинаас хар тамхи хийж явсан даавуун оёмол уутыг эд мөрийн баримтаар хураан авсан байжээ. Уг уут нь харагдахдаа лам нарын арцны уут мэт харагддаг гэх ба энэхүү уут нь сэжигтнүүдийг хар тамхи хадгалж, тээвэрлэж явсан гэдгийг нотлох ганц баримт байсан гэдгийг хэлж байна. Харин энэхүү нотлох баримт алдагдсанаар Г.Дашням нарыг эрүүгийн хэрэгт татах боломжгүй болж байгаа ба хар тамхи мансууруулах сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрджээ.

Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар хар тамхи сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн этгээд хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөнгөн торгууль оногдуулах болон 30 хүртэлх хоног баривчилж, хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн тухай сургалтад хамруулах арга хэмжээ авдаг байна. 

Ийнхүү хар тамхины хэргийн нотлох баримт алдагдсан учраас хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газраас буцааж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэхээр болсон байна. Энд тодруулахад, Г.Дашнямтай хамт саатуулагдсан хоёр этгээдийн нэг нь Монгол улсын ерөнхий сайд асантай ураг төрлийн хамаатай нэгэн гэх ба уг хэргээс мултрахаар албан тушаалтнуудтай уулзаж эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа юм.  

 


 

 

 

Б.Гантуяа 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Eрөнхий сайдын дүүгийн хамт хөрэглэхээр нотлох баримтаа алдаад одоо гүрийгээд хар тамхи мэдэхгүй хэрэглээгүй гээд худлаа гүтгэж бараг эрүүдэн шүүсэн гээд эрхлэх юм байна л даа. Хууль завхруулагчид хууль завшигчид ичмээр юм
IP:58.79.24.83  2019-04-18 19:57:09
Зүгээр Никел Ганбаа муу хүн бишээ Сайн залуу юм байгаа юм ! Зүгээр л орхи түүнийг
IP:202.179.31.11  2019-04-19 01:09:19
stfu yagaad gantshan nikel gambagiin nuuriig gargasan baij ter 2 etgeediih n nuuriig il tavihgui haaj maagaad bgaan? ene medee bichsen hun n oroo aigaad dolignood bga muu haishaa yum?
IP:84.227.225.140  2019-04-19 02:11:33
Зочин ХА ХА
IP:139.5.216.10  2019-04-20 17:11:33
GANDAN ASS SURTEESHD ARTS UNERTEEL BAIJIISAN BAINASHD MANAIDCH GESEN DUUREN UUTTAI ARTS L BAINA
IP:202.179.26.75  2019-04-21 10:45:45
Оббо Олонд танигдсан нөхдүүдийг бүүр чанга шийтгэх ёстой тэгж бж л зарим нь ухаарна
IP:59.153.112.230  2019-04-22 07:27:14
zueershd surtei shd. manaid l har tamhi ovs 2oo hamtatgaad surjigneed bdag bolhoos. yalgaj slgaj oilgoh asar ih yalgaa bii shuu.
IP:202.21.112.197  2019-04-23 08:50:46
surteishde haana hamaagui urgadag neg muu uvsiig har tamih gej solioorho bolimoor ymaa ymr mus zus gedeg yum ni baisiin bish
IP:172.56.16.36  2019-04-24 13:16:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.