”The Hu” хамтлагийн дуу ”Billboard”-ийн шилдэг рок дууны жагсаалтад багтжээ

2019/04/19
Share |
Хүмүүс:
”The Hu” хамтлагийн дуу ”Billboard”-ийн шилдэг рок дууны жагсаалтад багтжээ

"Хүннү рок" чиглэлээр өөрсдийн уран бүтээлээ туурвидаг "The HU" хамтлагийн "Wolf Totem" дуу "Billboard"-ийн шилдэг рок дууны жагсаалтын 22-т жагсжээ. 

Өмнө нь хамтлагийн "Wolf Totem" дуу Itunes дээрх рок дууны  хандалтыг тэргүүлж байсан бол энэ удаад Billboard-ийг тэргүүлэгчдийн тоонд ийнхүү багтаж эхэллээ. Тэднийг гаднынхан ихээр сонирхож, шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсээр байгаа бөгөөд дан ганц дуу гэлтгүй Монгол орны байгаль, хамтлагийн гишүүдийн хувцаслалт  зэрэг нь гадныхны анхаарлыг ихээхэн татаж буйг онцлон тэмдэглэжээ. Тэдний өмсөж буй хувцсыг захиалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүмүүс ч байна. 

Тэдний тухай хэдийнээ гадаадын сайтууд мөн онцолж эхэлжээ. Тэртээх 13-р зууны үед Евразийг байлдан дагуулж байсан Монголчууд энэ цагт өөр маягаар дахин байлдан дагуулж эхэллээ хэмээх утга бүхий мэдээнүүд хөврөх болсон бөгөөд тэдний Юүтүүб сувгийн хандалт тун ч эрчимтэй нэмэгдэж байна. 

Уламжлалт хөгжмийг рок жанртай хослуулан, сонссон хэн бүхний сэтгэлийг хөдөлгөх уран бүтээл туурвиж буй залуус дараагийн удаа ямар дуугаар дэлхий нийтийг байлдан дагуулах бол? 

 

 

Image result for the hu

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1 Ene duug sonsloo goyo duu bn Amjilt huseye zaluusaa
IP:202.118.141.30  2019-04-19 23:31:26
Zochin Duuny ug mash asuudaltaj. Hun irvel uraltsaya, alaltsya geed.
IP:88.130.50.184  2019-04-20 14:23:10
matilda hello do you need a loan if yes contact me by this email:matildalecoustre@gmail.c om
IP:156.0.212.8  2019-04-26 14:59:37
Зочин та нараар бахархаж байна үнэхээр эрч хүчтэй бас маш гоё өвөрмөц дуунууд байна лээ залуусаа та нар шүү амжилт
IP:58.140.202.122  2019-04-28 10:14:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.