СУРВАЛЖЛАГА: Б.Ундармаа охин хамгийн сүүлд энэ талбайд тоглож байжээ

2019/04/23
Share |
Хүмүүс:
СУРВАЛЖЛАГА: Б.Ундармаа охин хамгийн сүүлд энэ талбайд тоглож байжээ

-Манай сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд очиж, эрлийн нөхцөл байдлыг сурвалжлан, охины аав, ээжтэй уулзлаа-


Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд одоогоос ес хоногийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Д.Бибишийн Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх эрлийн баг хилийн орчимд ажиллаж байна.

Хэрэг гардаг өдөр охины ээж гэртээ хоолоо хийж байгаад хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан байна. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр байгаагүй учир айлуудаас сураглаж, охиныг хайж эхэлжээ. Ингээд сумын цагдаагийн хэлтэст хандсанаар эрлийн ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж эхэлсэн ч одоогоор ямар нэг тодорхой сэжүүр гараагүй хэвээр байна.


Ж.ОТГОНДАЛАЙ: ХИЛИЙН ЗУРВАСААС НААШ САМНАЛТ ХИЙГЭЭД БАЙНА


Эрлийн ажиллагааны талаар Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалайгаас тодрууллаа. Тэрбээр “Гартаа 500 төгрөг барьсан жаахан охин явж байсан талаар хүмүүс ярьж байна. Сайхан сэтгэлтэй нутгийн хүмүүс охиныг хайлцаж байгаа. Ямартай ч бид энэ хэргийг заавал мухарлана. Охиныг олох л чухал байна. Алга болсон охины аав, ээж нь группт байдаг. Дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 00:00 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч ярьж, “Манай сумын иргэн Д.Бибишийн Ундармаа, 9 настай охин гэртээ ирээгүй учраас аав, ээж хоёр нь ирсэн. Тэгээд хамт бүх айлуудаар үзлэг шалгалт хийж явлаа. Олдохгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн.  Охиныг 14-ний өдрийн 18:00 цагийн үед хамгийн сүүлд хүн харсан байгаа. Тухайн шөнөдөө эргүүл гаргаж, айлуудыг дахин шалгасан. Охиныг сумынхан бүгд таньдаг. Маргааш нь хамтарсан баг хуралдаж, сумын газрын зургийг гаргаж, хүмүүс 12 хэсэгт хуваагдан, бүх айлуудаар орж, нөхцөл байдлыг дуулгасан. Жаахан хүүхэд учраас айлын өвөлжөөнд унтаад өгсөн байж магадгүй гэж хайж эхэлсэн. Мөн хөдөө байгаа айлуудад зар хүргүүлж, аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн. Аймгийн цагдаагийн газраас гурван төлөөлөгч ирсэн. Үдээс хойш нь аймгийн цагдаагийн газраас мөн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, пост гарган, 24 цагийн эргүүл хийж байгаа. Сумын иргэд ч мөн эрлийн ажилд оролцохоор бүгд шахуу гарч ирсэн. Дахиад 10 машинд хуваагдан, сумын төвийн ойр орчимд самналт хийсэн. Охиныг алга болсноос гурав хоногийн дараа Улаанбаатар хотоос эрүүгийн мөрдөгч нар ирж, өнөөдрийг хүртэл эрлийн ажиллагааг явуулж байна" гэсэн мэдээллийг бидэнд өглөө. 

 

 

Тэрбээр мөн "Эрлийн явцад сумын нутаг дэвсгэрт өдөрт хоёр удаа самналт хийж байна. Эрлийн багт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас ирсэн 21 алба хаагч, Улаанбаатар хотоос ирсэн эрэлч нохойтой дөрвөн төлөөлөгч, 10 мөрдөгч, мөн сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаа гэсэн нийт 33 цагдаагийн алба хаагч багтаж байгаа. Энгийн иргэдийн хувьд нэг цуглуулахад 90 гаруй хүн ирж, эрэн хайх ажиллагаанд тусалж байна. Мөрдөгчид холбогдох хүмүүсийг дуудаж, асуух, шалгах ажиллагааг явуулж байгаа. Бид нарын хувьд эрлийн ажиллагааг тасралтгүй явуулж байна. Хүнээ алдсан хүмүүс зүгээр суугаад байж болохгүй байна. Хилээс нааш самналтаа хийлээ. Өнөөдөр /2019.04.20/ иргэдээс мэдээлэл олох, иргэдийг сонсох чиглэлд ажиллаж байна” гэлээ.

 

ОХИНЫГ АЛГА БОЛСОН ӨДӨР СУМЫН СОЁЛЫН ТӨВД
ТОГЛОЛТ ЗАРЛАГДСАН БАЙЖЭЭ

 

Ийнхүү эрлийн ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр тасралтгүй явуулж байгаа ба мөрдөгчид холбогдох хүмүүсийг дуудан тайлбар байцаалт авч эхэлжээ.

Охиныг алга болсон өдөр дуучин Э.Төрмандахын тоглолт сумын соёлын төвд болохоор зарлагдсан байжээ. Түүнчлэн даваа гарагт сурагчдын амралт дуусч, хичээл орох байсан тул Жавхлант сумын баг, орон нутгаас малчид хүүхдээ хүргэхээр ирээд байсан учраас сумын төв хөл хөдөлгөөнтэй байсан гэнэ. 

Орой тоглолт эхлэхийн үеэр гаднаас ирсэн нэг автомашин Соёлын төвийн гадна байсан гэх ба машиныг шалгахад хэрэгт холбоогүй болох нь тогтоогдсон гэж албаныхан мэдээллээ. Түүнчлэн охиныг гол усанд унаж эрсэдсэн байж болзошгүй гэж үзэн ойролцоох гол мөрний орчимд самналт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Жавхлант сумын төвөөс баруун тийш долоон км-т Шарын гол, хойд зүгт 13 км-т Ерөө гол байдаг бол урд зүгт 30-35 км-т Хүйтний гол урсдаг байна.

 

ОХИНЫ ААВ Д.БИБИШ: БИ ТЭР ӨДӨР ОХИНЫХОО БАРААГ Ч ХАРААГҮЙ

 

Б.Ундармаа охины гэр

 

Охины ээж Ш.Цогтцэцэгтэй бид уулзаж, ярилцлаа. Тэрбээр “Би оройн 19:30 цагт охиноо алга болсныг мэдсэн. Хөдөө газар хүүхдээ алдчихна гэж ерөөс бодоогүй. Гэрийнхээ гадаа тоглож байсан учраас тоогоогүй юм. Би хоёр хүүхэдтэй. Ганц охиноо алдчихлаа. Охин тэр өдөр дөрвөн цагт гэртээ ирээд усанд орчихоод, таван цагт гадаа тоглохоор гарсан. 18:00 цагийн үед ус асгахаар гараад харахад тоглоомын талбайдаа тоглож л байсан. Цагдаагийн байгууллагынхан нэмэлт

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин 8 настангуудыг залигдаг мангас гээд Хөвсгөлийн нэг нөхрийг шүүсэн санагдах юм Одоо ч хуулийнхан арьсаа хамгаалаад энэ сэдэвийг тас нуух байх. Тэр мангас чинь сул байгаа юм биш үү? Сүүлийн үед дандаа л бага насны охид бүр ор сураггүй болдог болж Замынүүдэд нэг. Хөвсгөлийн залуу би биш гээд хүлээгээгүй гэдэг биз дээ.
IP:64.119.18.244  2019-04-23 16:22:10
Bujin Hurdan oldoosoi, burhan iveeg.
IP:94.239.109.128  2019-04-23 19:29:47
Иргэн Камержуулмаар бн д
IP:202.9.43.245  2019-04-23 23:30:45
Mmm Hurdhan esen mend eruul saruul oldoosoi. Hurdhan l oldoosoi.
IP:218.37.44.205  2019-04-23 23:50:27
zochin huue ter tormandahiin hodoo bdag aav eej ni 2 jiliin omno ailiin huuhed hotoos hulgailj avchraad malaa malluuljbgaad nogoo huuhed ni neg odor hotruu gerluugee zugtaj ireed geed boon yum boloid bsan bizdee naad tormandahaa shalgaachee barag hulgaich ni belen bgasn bishuu
IP:202.9.44.164  2019-04-24 10:27:58
eh hun kamer kamer dahin kamer. haa saigui tavimaar bn
IP:103.229.123.26  2019-04-24 10:36:46
Munhuu Turmandah avsan yum bish bizdee
IP:66.181.161.98  2019-04-24 18:51:29
Hi Etseg ehiig n ch bs dawhar sain shalga baitsaalt aw ! Hund itgehed hetsuu bolson tsag
IP:59.153.112.142  2019-04-24 22:43:08
зочин Төрмандахын аав ээж биш ш дээ. Өөр дуучины аав ээж 2.
IP:103.26.194.101  2019-04-24 23:05:21
Зочин Хүүхдийг зарцлахаар хулгайлдаг бж магадгүй болооч явчихлаа. Энэ тэнд айлд ялангуяа малчдад гэнэтийн хүн гараад ирвэл хавь ойрынх нь хороо хорондоо цагдаад мэдээлдэг болмоор болжээ. Хөөрхий энэ охин яагаач үгүй бгаасай. Бурхан минь Хурдан олдох болтугай.
IP:103.26.195.113  2019-04-25 11:39:05
Ecku84 Aidas xvides
IP:124.158.88.98  2019-04-27 12:51:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.