Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадын ялагчид тодорлоо

2019/04/23
Share |
Хүмүүс:
Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадын ялагчид тодорлоо

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг энэ жил найм дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад энэ сарын 20-23-нд болж, төрийн болон хувийн хэвшлийн 7 их дээд сургуулийн 14 багийн  нийт 70 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Олимпиад эрсдэлийн менежмент, зах зээлийн эрсдэл, банкны тухай хууль, ня-бо бүртгэлийн цогц бодлого, зээлийн эрсдэлийн шинжилгээ, худалдааны санхүүжилт, банкны менежментийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан Н.Баясгалан, дэд байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан А.Өнөрбуян, гуравдугаар байрт “Мандах бүртгэл” их сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал шалгарлаа. Харин “Мандах бүртгэл” их сургуулийн 4-р дамжааны оюутан Х.Ариунаа, МУИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Амаржаргал нар ижил оноогоор 4, 5-р байрт байрын эзэд болсон юм. Ялагчид буюу эхний 5 байрт шалгарсан оюутнууд батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банкинд ажиллах урилга гардан авдаг нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцолж байлаа. Мөн олимпиадад оролцогчдоос 3-р дамжааны шилдэг нэг оюутанд Ж.Питер Морроугийн нэрэмжит тэтгэлэг олгодог уламжлалын дагуу энэ удаа ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан 500,000 төгрөгийн тэтгэлэг хүртэхээр боллоо.

Харин багийн төрөлд СЭЗИС-ийн хоёр, МУИС-ийн хоёр, ИЗСЭЗС-ийн нэг баг айргийн тавд шалгарснаас МУИС-ийн “Platinum” баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗИС-ийн “UFERAS” баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөг хүртлээ. Ганцаарчилсан болон багийн нийт дүнгээр МУИС-ийн оюутнууд тэргүүлж, шилжин явах цом хүртсэн юм. Өнгөрсөн жил шилжин явах цом гардаж байсан МУИС-ийнхан хүчтэй өрсөлдөгч байж энэ жил амжилтаа ийнхүү баталж чадлаа.

Олимпиад зохион байгуулах комисст өмнөх жилүүдийн банкны олимпиадад шалгарч Төв ХААН Банкны газарт хэлтсүүдэд ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгарууллаа.

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Ийм балиар юмнуудаар юу гэж удирдуулж байгаа юм бэ, өөр олигтой амьтан алга уу
IP:139.5.216.10  2019-04-23 16:18:55
зочин МАН -д бсаншд юуч гэхэв
IP:202.9.43.245  2019-04-23 23:13:14
1 Яг л нөгөө аргаараа хэдэн сан, дэмжих газар нэртэй юмнууддаа жилээс жилд төсвийг нь нэмэгдүүлж өөрсдийгөө л дэмждэг тэр л байна даа.
IP:139.5.218.140  2019-04-25 22:51:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.