П.Анужин: Миний бие хүүхдүүдээ аль болох ерөөж, магтаж дууддаг болсон

2019/04/23
Share |
Хүмүүс:
П.Анужин: Миний бие хүүхдүүдээ аль болох ерөөж, магтаж дууддаг болсон

"Монгол тулгатны зуун эрхэм" төслийг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг П.Анужингаас үлгэр дуурайл авдаг хүмүүс олон бий. Мөн үгүйсгэгчид ч олон бий. Харин тэрбээр энэ удаад үгний ид шид таны эргэн тойронд болон бяцхан үрсэд тань хэрхэн нөлөөлдгийг өөрийн зүгээс ийн тайлбарласан байна. 

П.АнужинХэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв.

Шашны итгэл үнэмшил нөмөрлөж түгсэн олон "хачин" зан үйл байдаг. Хүүхдээ цагаан хэл амнаас сэргийлж байна хэмээж муухай юм, царай муутай юм, хайрлаж дотночилж байна гээд миний муу охин, хүү, ээж, аав гээд л дуудна... Эх эцэг нь дотночлон, хамгаалж байна гэх мунхагралын дор үр хүүхдээ хараагаад эхлэхээр монгол хүн яаж өөдтэй байх вэ дээ...

Насанд хүрсэн хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Ус бол мэдээллийг тээгч хамгийн хүчтэй хэрэгсэл гэдгийг японы эрдэмтэн Эмото Масару нэгэнтээ ил болгож баталсан. "Муу" тодотголтой дуудуулж байгаа хүүхдүүдийн эд эс тухайн үгийн эрчмийг " сайн" хэмээж байна, эсвэл өхөөрдөж байна гэж хүлээж авдаггүй. Муугийн эрчим муу л байдаг! Хүүхдээ хэрхэн сайн сайхан өсгөх вэ, яах вэ гээд л бид гүйлддэг. Хүүхдийг сайн үгээр бөмбөгдөхөд, хүүхэд гэлтгүй аливаа хүнийг сайн сайхнаар хэлж байж л сайнд дагуулдаг. Муугаа дуудуулж, муухайгаараа чичлүүлсэн хүн сайн болж засарсан түүх үгүй. Аливааг сайханд дуудан засахыг "Ерөөл" гэдэг юм байна хэмээн ухаж ухаарсан. Ерөөж дийлдэггүй гэхэд хараахгүй шиг бол эхний ээлжид том дэвшил. Миний сайхан охин, миний авьяастай хүү, миний мундаг охин, миний сайн хүү гээд л эх хүн үрээ дуудаж, элэг зүрхэндээ тэврэхэд ямар ч заслаас илүү засал, ямар ч сэтгэл зүйчээс илүү эмнэл болдог. Миний бие хүүхдүүдээ аль болох ерөөж, магтаж дууддаг болсон. Магтаал сонсож байгаа хүүхэд хэчнээн зөөлөн бас хөөрхөн.

Мөн "Хүн" тээж байгаа эмэгтэй хүн, өөрийгөө "жирмээ" гэхийг, мөн хүн тээж байгаа бүсгүйг ийн дуудахыг бишгүй сонслоо! Ийм хүндэтгэлгүй, утгагүй, дорд үгээр эмэгтэй хүн өөрийгөө хэлж дуудчихаад бусдаас хүндэтгэл эрэх нь гажуудал. Хөл хүнд, бие давхар, тулгар эх, ядаж л жирэмсэн гэдэг үг байдаггүйсэн бил үү?!!

Үгийн хүч их шүү! Амны билгээр ашдаа бүтээдэг монгол хүн бид үгэндээ цээр хийгээд хүндэтгэлтэй хандаж эхлэхийн цагт олон зүйл тэгширнэ гэдэг итгэдэг! Аливаа хүн хэлж буй үгийнхээ эрчим, тойрогт л багтаж амьдардаг юм шүү!


 

 

Image may contain: one or more people

 

Image may contain: 1 person, standing

 

Image may contain: 1 person, smiling, selfie, closeup and indoor

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Зөв шүү. Амны билэгээс ашдын билэг гэж байдаг. Үнэн. Анужиндаа баярлалаа
IP:139.5.216.10  2019-04-23 16:30:52
eoooo chi bolimoor yuma,ehnertei huni huuhdiig n dahia l gargah geed yavj bgaa bizde,ichij amidarmaar yuma,
IP:202.131.238.74  2019-04-23 16:33:26
Munhuu Oroi udesh huuhediig muu zuil buyu chutgurt horlogdoh vii gej tseerlen nereer ni duuddaggui,mun tsagaan hel am hureh vii gej bolgoomjlon muuhai huuhed ve gej heldeg yum l daa.ugui mun medemhiirevee.hunii amidral busniulj huuhdiig ni gargaad yavna gedeg yu gesen ug ve.ichmeer yum
IP:66.181.160.21  2019-04-23 18:15:50
Zochin Ene huuhdee duuddag tal deer uneheer sanal neg bna shuu. Munhag shashnii muhar susegeer huuhdee muu muuhai bolgoj baidag. Usnii id shid buhel buten japan erdemtdiin neesen barimt kino bgaa shuu. Bi l lav huuhdee Saihan sainaar ni duuddag.
IP:42.148.142.217  2019-04-23 19:07:46
Bujin Anujin
IP:94.239.109.128  2019-04-23 19:20:43
Irgen Hunii huuhed, ailiin ehneruudiig yamr bdald bailgadag bilee!!!! Chi bolon chinii ur huuhduud zovlong edllene!!! Bitgii hutzaad bai!!!Amid chutgur!!!
IP:150.129.140.53  2019-04-23 22:45:03
Unen shuu Yostoi unen helj.Yu unen ene l unen.
IP:150.129.143.193  2019-04-23 22:55:07
Zozin Aimaar abgain yg hel yildelbaingazutuh ymaa ygshigee amidtaach bie ynelch g
IP:59.153.113.118  2019-04-23 22:56:58
Zochin Hen heniihee hvvhdiig gargah bid nart ymar hamaa bna. Vr hvvhed n zowlong n edelne genv ymar muuhai vg we. Zuw l ym bichsen bn sh dee. Ta ene huniig doromjilj bga n uuruu tiim dainii bvdvvleg hvn l gsn vg bizde.
IP:66.181.161.104  2019-04-24 16:59:25
зочин энэ ёстой үнэн шүү үр хүүхэд аав ээж ах дүү эх нутгаа дандаа маштаж ерөөнөө
IP:112.72.11.105  2019-04-24 18:39:39
Emegtei Anujin , uuruu ner Tzever-Uildel Ariun hun bish. Olon huuhduudiig gomdooson biz deee
IP:150.129.140.53  2019-04-25 13:54:29
Очирт Энэ эмээ одоо дахиад төрөх гэж бгааа юм билэ.эмнэлэгээряваад .....эмээ юм билээ хар царайтай
IP:150.129.141.72  2019-04-25 18:47:07
Очирт Энэ эмээ одоо дахиад төрөх гэж бгааа юм билэ.эмнэлэгээряваад .....эмээ юм билээ хар царайтай
IP:150.129.141.72  2019-04-25 18:47:38
zochin mundag uhaalag busgui
IP:43.242.243.45  2019-04-26 12:34:46
Irgeno Buzar em
IP:150.129.140.53  2019-04-29 22:34:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.