ХЭРГИЙН МӨРӨӨР: Талийгаачдын ар гэрийнхэн ЦОГЦОС СОЛИГДООГҮЙГ хэлж байна

2019/04/24
Share |
Хүмүүс:
ХЭРГИЙН МӨРӨӨР: Талийгаачдын ар гэрийнхэн ЦОГЦОС СОЛИГДООГҮЙГ хэлж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-д гарсан үйлдвэрийн осол цэл залуухан дөрвөн залуугийн амийг авч одоод удаагүй байна. Шүүх эмнэлгээс талийгаачдын цогцсыг өнгөрсөн баасан гарагт ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тэдний гурвыг нь өнгөрсөн даваа гарагт эцсийн замд нь үдсэн байна. Үлдсэн нэгийг нь ирэх баасан гарагт хөдөөлүүлэхээр болжээ. Харин зарим хэвлэлээр талийгаачдын цогцос хоорондоо солигдсон байж болзошгүй гэх мэдээлэл түгээд байгаа юм.

Тэгвэл манай сурвалжлах баг өчигдөр талийгаачдын ар гэрийнхнийг зорилоо. Бид эхлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах талийгаач М.Баяржаргалынд очсон ч хашааных нь хаалга болон гэр нь цоожтой угтсан юм. Тэрээр тортог болсон жижигхэн бор гэрт эхнэр, хоёр хүүхдийн хамт амь зуудаг байжээ.

Харин хажуу айлынх нь иргэд “Сүүлийн хэд хоног гэр нь эзгүй байгаа. Талийгаач ээжийндээ эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан” хэмээн ярьсан юм. Тэднээс талийгаачийн цогцос солигдсон эсэхийг асуухад “Мэдэхгүй. Тийм зүйл сонсогдоогүй” гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй.  

-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦОС СОЛИГДООГҮЙ-


 

Талийгаач А.Болдхуягийг өнгөрсөн даваа гарагт эцсийн замд нь үджээ. Тэрээр "Төв цэвэрлэх байгууламж"-д ажиллаад 16 жил дөрвөн сар болж байжээ.

 

Харин талийгаач А.Болдхуягийнх Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байдаг аж. Тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Эхнэр нь  тав болон долоон настай хоёр охинтой, дээр нь гурван сартай жирэмсэн бэлэвсэрч үлдсэн байна.

Талийгаач “Төв цэвэрлэх байгууламж”-д инженерээр ажилладаг байсан аж. Тэрээр тус байгууламжид ажилд ороод 16 жил болж байжээ.

Биднийг гэрийнх нь гадаа очиход саяхан ажил явдал нь болсон нь илт байлаа. Хашаанд нь илүү гэр барьж, өрхийг нь битүүлжээ. Талийгаач А.Болдхуягийн ар гэрийнхэнд учир байдлаа хэлэхэд шууд л татгалзлаа. Гэхдээ “Бидэнд үнэхээр хэцүү байна. Юу ярьж, хэлэхээ ч мэдэхгүй сууна. Ажил явдал нь болоод удаагүй, сэтгэл санаа ч хүнд байна. Гэхдээ талийгаачийн цогцос солигдоогүй” гэв.

-“ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-Д АЖИЛД ОРООД УДААГҮЙ БАЙХДАА АМИА АЛДЖЭЭ-


 

Талийгаачдын хоёр нь Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд амьдардаг байжээ.

 

Тэгвэл талийгаач Т.Алтансүхийнх мөн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байдаг аж. Гэхдээ “Төв цэвэрлэх байгууламж”-д тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд ороод удаагүй, хоёрхон сар болж байжээ. Тэрээр 5-18 насны гурван хүүхэдтэйгээ эхнэрийн хамт амьдардаг байсан байна.

Талийгаачийн ажил явдлыг гэрт нь хийгээгүй болохоор хашаа, байшин нь эзгүй угтлаа.

Харин бид талийгаач Т.Алтансүхийн эгчтэй утсаар холбогдсон юм. Тэрбээр “Бид талийгаачаа алдаад удаагүй байна. Сэтгэл санаа ч хүнд байна. Зарим хэвлэлээр гараад байгаа шиг талийгаачдын цогцос солигдоогүй. Манай дүүгийн цогцос лав солигдоогүй, тийм зүйл болоогүй. Өөр хэлэх юм алга” гэж хэлээд утсаа салгасан юм.

 

"Төв цэвэрлэх байгууламж"-д амиа алдсан дөрвөн залуугийн цогцос солигдоогүй гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.

 

-ШҮҮХ ЭМНЭЛГЭЭС ТАЛИЙГААЧДЫН ЦОГЦОС СОЛИГДСОН ЭСЭХИЙГ НЯГТАЛЖ БАЙНА-

Харин дээрх асуудлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтангаас тодруулсан юм. Тэрбээр “Манайхаас цагдаагийн байгууллагатай хамтран талийгаачдын цогцос солигдсон эсэхийг шалгаж байна. Бид шалгаж тогтоосныхоо дараа удахгүй мэдэгдэл

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

 

 



 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nowshiin setguulchid tortog bolson jijighen gert ehner hoyr huuhdiin hamt ami zuudag bjee gej yg yu gesn uguu doromjlood ch bga yum shig nas barsan huniig ingj heleh chamd hereg bnuu nowshiin setguulcheee
IP:112.72.11.105  2019-04-24 21:50:47
Зочин Өнгөрсөн баасан гарагт болсон ажил явдлын үеэр буруу цогцос оршуулсан байна. Энэ даваа гарагт болох байсан ажил явдлын үеэр мэдсэн бөгөөд буцаж ухаж дахин оршуулах ажил зохион байгуулахаар болсох гэж ойр дотны хүмүүс нь хэлж байна лээ.
IP:66.181.191.229  2019-04-25 09:52:31
88 tortog bolson am zuudag gej hunii amidraliig doromjilson ungu aystai wm bichih wm chi uneheer mergejliin setguulch hun mun uu mal a setguul zui gej iim bdaggvi bh shuu heden ug nairuulaad bichihchadbargui
IP:45.117.32.4  2019-04-25 16:15:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.