Саналын хуудас тоолж байсан 50 гаруй хүн ачааллаа даалгүй нас баржээ

2019/04/24
Share |
Хүмүүс:
Саналын хуудас тоолж байсан 50 гаруй хүн ачааллаа даалгүй нас баржээ

Индонезийн Сонгуулийн төв комиссын дарга Ариф Будиманы мэдэгдсэнээр энэ сарын 17-ны өдөр тус улсад болсон бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолох явцад хэт ачааллыг даалгүй 54 хүн нас баржээ.

Сонгуулийн комиссын 32 гишүүн мөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эдгээр хүмүүсийн ажлын өдөр өглөөний 05.00 цагт эхэлж, бүтэн нэг хоногийн дараа дууссан гэж Будиман онцолжээ.

Шинжээчид энэхүү сонгуулийг дэлхий дээрх хамгийн хүнд сонгууль хэмээн үзэж байна. Тус улс сонгуулиараа ерөнхийлөгчөөс гадна парламентын хоёр танхимын гишүүд болон орон нутгийн хууль тогтоогчдыг сонгосон юм. Сонгуульд нийт 240 мянган нэр дэвшигч 20 мянган суудлын төлөө өрсөлдсөн.

260 сая хүн амтай Индонез улсад 193 сая хүн санал өгөх эрхтэй байдаг аж. Сонгогчдын ирц харьцангуй өндөр буюу 80 хувьд хүрсэн ба улс даяар нийт 813 мянган санал хураах байр ажиллуулсан байна. Харин санал хураах ажлыг зохион байгуулахад 6 сая орчим хүнийг дайчилжээ. 

Санал хураалтын албан ёсны дүнг энэ сарын 25-нд зарлана.

 

 

 


 

 

 

 

 

 

Я.Болор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wtf hun bol heregleed hayadag ed zuil boltoi
IP:202.179.26.107  2019-04-24 12:29:06
сонгууль 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн хэсгийн хорооны ахлагчаар ажиллахдаа 48 цаг унтаагүй ажиллаж байлаа
IP:122.201.31.199  2019-04-26 00:44:14
зочин харин тийн манайд ч бас сонгуулиар ажилласан хүмүүсийг ямар ч утгагүй гэрт хариулж амраахгүй байлгаад л байдаг юм билээ, 48 цаг унтаагүй, машинаар тоолсноо дахиад гараар тоолно гэвэл дахиад хэдэн цаг ч унтахгүй юм тэгээд мал шиг байлгаад байх санаатай, хүн амраагүй ажиллаж байгаа гэж хэн ч ямар ч хүн тэр талаар санаа тавихгүй, огтхон ч тооцож тооцоолж байгаа юм байдаггүй юм билээ
IP:66.181.170.2  2019-04-26 13:57:45
hi 261 say huntei yum bna.
IP:203.91.115.46  2019-04-27 14:44:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.