Хүмүүс: |
Өнөөдөр СХД-ын 105-р сургуулийн багш нар сурагчдынхаа дэргэд төрсөн өдөр тэмдэглэж байгаа зургаа цахим орчинд нийтэлсэн нь шуугиан тарив. Төрийн байгууллагын ажилчид, тэр дундаа багш нар ийнхүү ёс зүйгүй аашилсан нь тэр дороо холбогдох байгууллагын ажилчдын чихэнд хүрч тус багш нарыг ажлаас нь халсан гэх мэдээлэл тархаж эхэллээ.
Ажлын байран дээрээ согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэх нь хаа ч хориотой байдаг. Тэр дундаа хүүхэд багачуудыг боловсролтой иргэн болгож, соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа хүмүүсийн хувьд ийнхүү зохисгүй үйлдэл гаргасан нь байж боломгүй алдаа. Энэ тухай Ерөнхий сайдын үүрэг ч мөн бий. Гэтэл багш нар сурагчдынхаа дэргэд ийнхүү зүй бус үйлдэл гаргаж, хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайл үзүүлж буй нь тун ч эмгэнэлтэй харагдах ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn