Жүжигчин Өөскө Дэлхийн аваргын тэмцээнд оролцжээ

2019/04/26
Share |
Хүмүүс:
Жүжигчин Өөскө Дэлхийн аваргын тэмцээнд оролцжээ

"Коктейль Филмс"-ийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Олон нийтэд хөгжилтэй дүрүүдээрээ танил болсон тэрбээр энэ удаад спорт өмсгөлтэй мэргэжлийн тамирчны дүрээр олны өмнө гарч ирлээ. Спортод амжилт үзүүлэх нь хувь хүний хичээл зүтгэлээс ихээхэн хамааралтай гэдгийг үзүүлсэн тэрбээр "Сайн байна уу? Найзуудаа өдрийн мэнд! 

 Амьдрал хэмээх зах хязгааргүй их далайд

Хүн бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдлийн зүг
Завиа чиглүүлэн сэлүүрдэнэ...
Бид өөрсдийгөө хаана аваачих аа мэдэх учиртай
гэж хэлсэн ААВ-ын үг үргэлж миний тархинд хадаастай
Би одоогоос таван жилийн өмнө Жюү жицү-ийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон баг тамирчин найз нөхдүүдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна...
Тэр зүйл бол ЯЛАГДАЛ...
Ялалтын суурь ч юм шиг 
Эргээд намайг хөтлөх том зорилгын минь гараа ч юм шиг...
Сайхан өдрүүд өнгөрлөө...
Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш
Амьд хүний хийх ёстой зүйл юм гэдгийг ухаарсандаа миний сэтгэл хангалуун байна...
Баяртай Абу Даби эргэн уулзахын ерөөл талбья
2019.04.25" хэмээсэн байна. Тэрбээр ингээд зогсохгүй нь бололтой. Дараагийн удаад Дэлхийн аваргаас медаль хүртэх зорилготой байгаа жүжигчин Өөскө залууст ийнхүү спортоор хичээллэхийн гайхамшгийг өөрийн биеэр үзүүлж явна. 

 

Image may contain: 1 person, smiling

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 3 people, people standing

 

Image may contain: 2 people

 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


 

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bravo Helsen ug ni gaihaltai bailaa
IP:103.229.121.106  2019-04-26 11:37:22
No 2 iin hoorond oromdood hereggui ee. Uls ornii ner hund shv dee.boli boli
IP:125.191.172.189  2019-04-26 19:59:30
Зочин Хүссэн болгон барилдаад амжилт гаргахад хэцүү л дээ. Монголын нэрийг шалны алчуур болгоод яах вэ, тэмцээнд ордог л буруу байна, бусдаар ч сайн байнаа
IP:203.91.115.37  2019-04-29 09:50:33
Bujin Harin ch sain ylger duurialal bolj bn , bayr hurgey!
IP:94.239.109.128  2019-05-03 21:30:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.