Өлссөн хонин сүрэг хулгана барьж иджээ

2019/04/26
Share |
Хүмүүс:
Өлссөн хонин сүрэг хулгана барьж иджээ

Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн тухай мэдээллийг малчид ирүүлж байна. Энэ мэдээллийн мөрөөр Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандахаас тодрууллаа.

-Танай аймагт өвс тэжээл муудсантай холбоотойгоор хонь хулгана барьж идсэн тухай мэдээлэл байна. Энэ тухай тодруулна уу?

-Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан. Энэ мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн нутаг дэвсгэр дээр ажилласан. Бэлчээрийн доройтолтой, хуурайшилттай, өвс тэжээлгүй болсноос хонь хулгана барьж идсэн байна. Бэлчээр, өвс сайтай газар бол ийм зүйл болоогүй.

-Хэзээнээс ийм зүйл болсон юм бол?

-Мэр сэр, цөөн айлуудын хонин сүрэгт саяхнаас ийм тохиолдол илэрсэн. Бэлчээрийн доройтолтой болохоор хонь, мал уурагийн дутагдалд орж байна. Уурагийн дутагдалд орохоороо хулгана барьж идэж байна. Хулгана идсэн хонь хордлогод орж үхсэн. Үхсэн хонийг шинжилж үзэхэд гэдэснээс нь 10 шахам хулгана гарч ирсэн тохиолдол гарсан.

-Мал өвс, тэжээлийн хомсдолд орсонтой холбоотойгоор сум, орон нутгийн удирдлагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бэлчээрээ сэлгэж нүүхийг малчдад зөвлөж байна. Мал эмнэлгийн газраас өвчтэй малд бол хордлого тайлах болон антибиотикийн эмчилгээ хийдэг.  

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Өнгөрсөн онд манай аймгийн Мөрөн суманд нэг айлын хонин сүрэг хулгана барьж идсэн нь бүртгэгдсэн. Сүхбаатар аймагт ч мөн өнгөрсөн жил хонь хулгана барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн юм билээ.

 

 

 

 

Т.Амартүвшин

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
З Хонь нь хуртэл махчин болж бдг. Энэ монгол улс чинь хунтэйгээ малтайгаа бугд араатан болж бгаа юмбндоо
IP:2.125.107.196  2019-04-26 13:36:31
zochin yamar muu eoriin yum be.
IP:87.123.231.45  2019-04-26 16:25:17
Zochin Yaanaa maldaa hiveg tejeel uguuchee
IP:103.57.93.19  2019-04-26 23:41:58
Зочин Хятадууд үхрийн мах их нөөцөлсөн, албаар махны үнийг хөөрөгдөж байгаан гэж бас гадуур ярьцгааж байна, магадгүй л юм. Гэхдээ л болгоомж илүүдэхгүй байх.
IP:103.26.194.78  2019-04-27 16:26:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.