“К-Поп”-ийг шинэ төвшинд гаргасан охидын хамтлаг дэлхийг байлдан дагуулж эхэлжээ

2019/04/26
Share |
Хүмүүс:
“К-Поп”-ийг шинэ төвшинд гаргасан охидын хамтлаг дэлхийг байлдан дагуулж эхэлжээ

Дэлхий нийтийг байлдан дагуулах болсон "K-Pop" урсгалын томоохон төлөөлөгчид нэг хэсэг хар тамхины хэрэгт орооцолдон ихээхэн шуугиан тарьсан. Харин энэ үеэр охидын "Blackpink" хамтлаг ёстой л тэсрэлт хийж энэ шуугианыг бага ч гэсэн намжаалаа.

Тухайлбал "Big Bang" хамтлагийн дуучин Сынри хар тамхи, хүчингийн хэрэгт холбогдон өөрийн хамтлагийн болоод энтертайнментийнхаа нэр хүндийг багагүй унагасан бөгөөд үүнийг дагаад тэдний хувьцааны үнэ ч мөн унаж байв. Азаар тэдэнд "Balck Pink" хэмээх охидын хамтлаг бий. Тэд энэ сарын дөрөвний өдөр "Kill This Love" хэмээх дуугаа олон нийтэд цацсан бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд 244 сая удаагийн хандалт авч толгой эргүүлэм амжилт үзүүлсэн нь тус энтертаймэнтийн төдийгүй K-Pop урлагийн нэр хүндийг дахин сэргээж эхлээд байна. 

 

Related image

  

Охидын "Black Pink" хамтлагийн тухайд: Тэдний харьяалагддаг "YG" энтертайнмент алдарт "Big Bang", "2NE1" зэрэг хамтлагуудыг K-Pop ертөнцөд оруулж ирэн өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгож чадсан байгууллага. Тодорхой хугацаанд гэрээтэй ажиллаж байсан тэдний гэрээ дуусахтай зэрэгцэн эдгээр хамтлагуудын орон зайг нөхөх шинэ хамтлаг тус энтертайнметэд хэрэгтэй байсан учир дэлхий даяар сонгон шалгаруулалт зарласнаар хамтлагийн гишүүдийг цуглуулж чадсан байна.

Хамтлагийн гишүүд өмнө нь Шинэ Зеланд болон Австрали, Тайланд зэрэг улсуудад амьдарч байсан бөгөөд хамтлагт орохын тулд багагүй хугацааг зарцуулж төрөл бүрээр өөрсдийгөө хөгжүүлж иржээ.

 

Image result for blackpink seungri


Ийнхүү тэд олон жил бэлдсэний эцэст 2016 оны 8-р сарын 8нд  охидын "Black Pink" хамтлагийг албан ёсоор олон нийтэд зарлан анхны "BOOMBAYAH" болон "WHISTLE" хэмээх дуунуудыг цацаж байв. Энэ нь ч тун амжилттай болж охидыг алдар нэрд хүргэсэн бөгөөд дөрвөн жилийн хүлээлт талаар өнгөрөөгүй юм. 

Учир нь тэд энтертайнментдаа 2010 оноос хойш бэлтгэгдсэн бөгөөд 2016 он хүртэл тэднийг “охидын шинэ хамтлагийн гишүүн” хэмээн ээлж дараатайгаар олон нийтэд зарлаж байжээ.

Энэ хугацаанд тэд “Big Bang” хамтлагийн клипэнд тоглох, мөн хамтлагийн гишүүдтэй хамтран дуулах, реклам, кинонд тоглох зэргээр олонд танигдаж байсан. Энэ нь олон нийтэд ихээхэн хүлээлт үүсгэж эхэлсэн бөгөөд хамтлаг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлж чадсан юм.

 

Image result for blackpink 2ne1

 

Эмэгтэйлэг хэрнээ хүчирхэг байдлыг үргэлж илэрхийлж байдаг тэд бусад охидын хамтлагаас эрхгүй ялгарна. Хамтлагийн лого тус улсын төрийн далбааг санагдуулам арга, билгийг хослуулсан байх бөгөөд энэ нь олон утга санааг илэрхийлдэг. Мөн дууны клипэнд харуулж байгаа үзэгдэл бүр өөрийн гэсэн утга санаа агуулсан байдаг. Үүнийг тайлж унших нь гэсэн хүсэлдээ хөтлөгдөн улмаар тус хамтлагт улам бүр дурладаг бөгөөд энэ нь нэг талаараа сонсогчдоо өөртөө татах нэг арга юм.

Одоогоор Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг охидын хамтлагаар тодроод байгаа тэднийг хөвгүүдийн “BTS” хамтлагтай харьцуулах нь бий. Дэлхий даяар сая сая фенүүдтэй тус хамтлагийн араас хүч түрэн гарч ирж байгаа тэд “YG” энтертайнментийн хувьд “Big Bang” болон “2NE1” зэрэг хамтлагуудын амжилтыг давуулан биелүүлэх томоохон зэвсэг нь гэхэд хилсдэхгүй.

 

Image result for blackpink


Одоогоор тус хамтлагийн “Ddu-Du Ddu-Du” хэмээх дуу Юүтүүб хуудаснаа 773 сая хандалт аваад байгаа бөгөөд K-Pop оддын хувьд энэ нь чамлахааргүй өндөр үзүүлэлт юм. Хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандалт авдаг хамтлагуудыг тэргүүлдэг бөгөөд хамгийн богино хугацаанд хөгжмийн нэвтрүүлэгт ялалт байгуулсан хамтлагаар тодорч байсан байна. Зөвхөн Азидаа төдийгүй дэлхийн алдартай дуучдын рекордыг эвдсээр байгаа тэд истаграмм орчинд хамгийн олон дагагчтай охидын хамтлаг болжээ. Харин хамгийн олон дагагчтай эрэгтэй хамтлагаар “One Direction” шалгарсан байдаг байна. Тэдний шинэчлэн тогтоосоор байгаа дээд амжилтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд хамтлагийн гишүүд загварын салбарт ч мөн тун амжилттай яваа. Дэлхийд алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон тэд ийнхүү энтертайментийнхаа нэр хүндийг тэнгэрт тултал өсгөөд байна.

Үүнээс үзэхэд “K-Pop” ертөнц зүгээр ч нэг дуртай нь гараад амжилт үзүүлчихдэг салбар биш ажээ. Үүний ард маш их хөдөлмөр мөн мөнгө эргэлдэж байдаг. Үүнийгээ дагаад дэлхий нийтэд улсаа сурталчилж багагүй ашиг орлого олдог тэд тун удахгүй “Гиннессийн ном”-д бичигдэж ч мэдэх нь ээ.

 

Image result for blackpink jennie


Тайзны нэр: Жэнни (Jennie)

Жинхэнэ нэр: Жэнни Ким 

Үүрэг: Гол реппер Туслах хоолой

 Төрсөн өдөр: 1996/1/16

Төрсөн улс: Өмнөд Солонгос Өндөр: 162см

Жин: 50кг

Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил 11 сар

 

Related image

 

Тайзны нэр: Рөүс (Rose)

Жинхэнэ нэр: Пак Чаэёон

Үүрэг: Гол хоолой, бүжигчин

Төрсөн өдөр: 1997/2/11

Төрсөн улс: Шинэ Зеланд

Өндөр: 168см

Жин: 46кг

Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил 2 сар

 

Related image

 

 Тайзны Нэр: Лиса (Lisa)

Жинхэнэ нэр: Lalisa Manoban

Үүрэг: Гол бүжигчин, хоолой, гол реппер, хамгийн залуу гишүүн

Төрсөн өдөр: 1997/3/27

Төрсөн газар: Бангкок, Тайланд

Өндөр: 166.5см

Жин: 44.5кг

Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил 3 сар

 

Related image

 

 Тайзны нэр: Жисү (Jisoo)

Жинхэнэ нэр: Ким Жисү

Үүрэг: Гол хоолой, хамтлагийн нүүр царай, жүжигчин

Төрсөн өдөр: 1995/1/3

Төрсөн газар: Сөүл, Өмнөд Солонгос

Өндөр: 162см

Жин: 45кг

Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил

 

 

 

 

Ж.Золжаргал

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Хамгийн өндөр амжилтых нь нэгийг дурьдаагүй байна. Youtube дэх subscribe-ийн тоо 20 сая давсанаар дэлхийд хамгийн өндөр 20 уран бүтээлчийн жагсаалтанд орсон байгаа.
IP:115.95.144.29  2019-04-26 12:41:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.