Хүмүүс: |
Хатуу гэрээ, шаргуу бэлтгэлтэй ажилладаг байсан "Киви" хамтлагийн дуучин Укаг хэнтэй гэр бүл зохиох бол хэмээн чих тавин суудаг байсан хүмүүс саяхнаас л түүний нөхрийг хэн болохыг мэдэж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун хэмээдэг бөгөөд хувийн бизнесс эрхэлдэг нэгэн. Цаг үргэлж бие биенээ дэмжин урамшуулдаг тэд сүүлийн үед зохиогдож буй арга хэмжээ болгонд хамтдаа ирэх болсон бөгөөд дуучин Ука нөхрийгөө сайхан хувцасласан байхыг харах тун ч дуртай гэнэ. Тэрбээр энэ тухай "Үнэхээр сайхан харагдаж байвал тэрийг нь хэлэх хэрэгтэй. Манай нөхөр өөртөө маш арчаатай. Хоол унд, амин дэм, витамин, хувцас хэрэглэлээ сонгож байгаа байдал, толинд харж байгаа байдал гээд л...би түүнд нь аймар хайртай. "Үнэхээр гоё харагдаж байна" гэхээр өөртөө анхаарах нь улам ихэсдэг. Дэргэдэх хүн тийм гоё байна гэдэг чинь өөртөө ч бас анхаарал тавих нь нэмэгддэг" хэмээжээ. Тиймээс хайртай хүнээ шүүмжлэхээс илүүтэй магтан урамшуулж байх нь хосын харилцааны чухал асуудал гэдгийг үүгээр дамжуулан хэлсэн тэрбээр одоогоор дахин хүүхэдтэй болох бодолгүй байгаа гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mm