Б.Махбал ажлаа өгөөд явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” хэмээж байжээ

2019/04/30
Share |
Хүмүүс:
Б.Махбал ажлаа өгөөд явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” хэмээж байжээ

Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13 дугаар байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм.

Улмаар хэргийн мөрдөн байцаалт дуусч, энэ оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх хурал нийт таван удаа хойшлогдоод байна. Сүүлийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10:30 цагт эхэлж, хоёр удаа завсарласны эцэст 15:00 цагт шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.

Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ийнхүү хойшлууллаа.

Шүүгдэгч Б.Махбалыг мөрдөн байцаалтын явцад талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн гэдгийг тогтоож, Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйл буюу Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүж байгаа юм. Уг зүйл ангид зааснаар, хүнийг алсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнд 8 жилийн ял төлөвлөөд байгаа ба хэрэв сэжигтэн давж заалдвал уг ялыг хөнгөрүүлэх боломжтой гэдгийг хэллээ. 

Б.МАХБАЛ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХЭЭР ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ҮҮ!

Гэвч дээрх хэрэг нь зүгээр ч нэг хүн амины хэрэг бус улс төрийн томилгоо, албан тушаалын төлөө санаатай үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэх. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс, талийгаач Т.Гомбосүрэнгийн хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад, Сэвжидийн Дорждагва гэх хүнийг санал болгосон албан бичиг байдаг.

Шүүгдэгч Б.Махбал нь 2012 онд ЗТБХБЯ-нд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа С.Дорждагва гэгчийг ахлах мэргэжилтнээр ажилд авч байжээ. С.Дорждагва, Б.Махбал нар нь нэг нутаг буюу Говь-Алтай аймгийнх бөгөөд ах дүүсийн харилцаатай ажээ.

Улмаар Б.Махбал ажлаа өгөөд явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” хэмээн С.Дорждагвад амалсныг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь баталдаг гэнэ. Ингээд 2016 онд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр С.Дорждагвыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад санал болгосон ч оруулж ирж чадаагүй байна. Харин энэ үеэр талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон очиж байжээ. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Б.Махбал ЗТХЯ-нд эргэн ирснээр С.Дорждагвыг газрын дарга болгох үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн болол­той. Тус яамны ажилчдын хэлж байгаагаар, Б.Махбалыг яаманд ирснээс хойш С.Дорждагвын ааш авир нэмэгдэж хамт ажиллагсдаа дарамталдаг болсон гэх. Түүнчлэн талийгаач Т.Гомбосүрэнд “Би удахгүй ажлыг чинь авна” хэмээн нэг бус удаа дайрч давшилж байсан гэдгийг зарим хүмүүс баталдаг юм билээ.

Энэ үед талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч түүнд мэдэгдэлгүйгээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан байдаг. Түүгээр зогсохгүй уг албан тушаалд тавигдах шаардлагад эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой гэж заасныг Б.Махбал өөрчилж “Төрийн удирдлага” гэх шаардлагыг нэмж оруулснаас харахад зөвхөн С.Дорждагвыг шалгалтад оруулж тэнцүүлэхээр урьдаас бэлдсэн санаатай үйлдэл байж болзошгүй юм.

Ийнхүү хардахын учир С.Дорждагва гэгч нь Удирдлагын академийг Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн цор ганц мэргэжилтэй нэгэн аж. Гэвч тэрбээр сонгон шалгаруулалтад орсноор барахгүй, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ түүнийг ЗТХЯ-ынХяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад тэнцэнэ хэмээн Төрийн албаны зөвлөлд санал болгосон баримтууд байдаг.

Ийнхүү С.Дорждагва нь талийгаачийн ажиллаж байсан албан тушаалд хоёр дахь удаагаа очихыг завдсан ч Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж, түүнийг төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлт гаргасан байдаг.

 

 

С.ДОРЖДАГВА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГААР ХАУС ХОРООЛОЛ БАРИУЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ!

Авлигатай тэмцэх газрын шалгалтаар, С.Дорждагва нь 2016 онд өөрийн эхнэр Ш.Мөнгөнчимэгийн Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ-аар “Зам тээврийн яамны 2015 оны үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээний судалгаа” зөвлөхийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээг байгуулж үнэлгээний хорооны гишүүдийг хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар гарын үсэг зуруулж 9.621.025 төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Улмаар С.Дорждагвад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлснийг ЗТХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлснийг салбарын сайддаа танилцуулалгүй нуусан гэх мэдээлэл ч байна.

Улмаар өнөөдрийг хүртэл М.Дорждагва гэгч нь тус яаманд ажилласан хэвээр байгаа ба төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх албан бичиг хүргүүлсээр байтал холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага тооцолгүй өнгөрсөн гэдэг.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, С.Дорждагва гэгч нь Жаргалантын аманд хувийн орон сууцны хороолол бариулж байгаа гэх ба энэ он гарсаар  БНХАУ-ын хилээр нийт долоон удаа хил нэвтэрч барилгын материал болон бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх. Мөн АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй “Лопос” хэмээх компани эзэмшдэг бөгөөд ба сүүлд хувийн автомашинтай болсноос үзэхэд дээрх хөрөнгөний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгах үндэслэл ч байж болох юм.

 


 

 

 


Эх сурвалж: Өглөөний сонин


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
... Buxel buten xunii ami nas 8 xan jil gejuu...
IP:103.229.120.5  2019-04-30 12:08:52
Эрдэм Энэ үзүүрээс сайн хөөвөл нөгөө 60 тэрбумын нэг хэсэг л байгаа даа
IP:202.55.191.42  2019-04-30 12:32:05
0 энэ алуурчин шоронд хэд хоног суусан болчихоод авилгалаар гарна биз мөн хүн алчихаад байхад 8хан жил өгөөд байхдаа яахавдээ санаатайгаар алсийн бишүү
IP:202.131.243.186  2019-04-30 12:42:12
Хүн Зодолдоод 8...9жил авч байхад. Хүн алчаад 8жил аваад байхдаа яахав дээ. Ингэж хоошлуулаад байгаа нь ял завших арга. Санаатай алсан юм биш үү
IP:66.181.161.92  2019-04-30 13:11:49
Zozin Taliigaachiin aab ungursun odoo hel am hiih hyngyien n8 jil n tegd odootentseneer garhiim bda yhsem hynii l hohibllj bn aab hyy 2ynyn haramsaltai bn
IP:103.212.119.68  2019-04-30 14:14:34
Bla bla manai hamaatnii 1 yadarsan dvv maani zodoon hiigeed culuugaar ni tolgoig ni hagalchihsan yumtegsen zevsgiin chanartai yum hereglesen geed 8 jiliin yal avziishd tegsen chin ene odoo hunii amiug zerlegeer zodoj hunuuchuud erduu 8 jil yal avch bgamu tegeed urshuul murshuul uzuuleed suuldee tensen bolohiin bn l da
IP:64.119.22.60  2019-04-30 14:32:55
arduud aav ni hyygee aluulsanaas bolj nas barsan sh dee 2 hynii amind hyrsen shunaltand 8 jil uguud urshuuluur garna nasaar ni tsoojloh heregtei.shudraga shyyhgyi ni medegdej bna
IP:178.118.91.52  2019-04-30 15:38:27
arai ch de burhanii gesgeel amsana da huurhii uruvdultei ur udmaaraa gesgeel hurtene haramsaltai bn
IP:182.160.3.4  2019-04-30 16:21:13
Удахгүй суллагдана 8 жилийн ял авна. Давж заалдахаас 5 жильболгонл тэгээд 3 жил суугаад 21 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор гарах өршөөлийн хууиар суллагдана гэж төлөвлөж байгаа. Энэ бараг хэрэгжинэ шүү харж л байгаарай.
IP:150.129.143.87  2019-04-30 19:52:50
Зочин Махбалыг шууд ал, аймаг орон нутагт ийм нөхдүүд зөндөө бий шүү, ялангуяа аймгийн Засаг даргын Тамгын газар иймэрхүү хор хов найруулагчаар дүүрсэн, аймгуудын тамгын дарга нар гэж төрийн албаны салбар зөвлөлийн дарга гэсэн албан тушаалын дор хууль яаж зөрчвөл болох төлөөр хор найруулж ах дүү амраг садан эхнэр нөхрөө даргын албан тушаал болон ашигтай албан тушаалд томилохын төлөө нүдээ ухахад бэлэн балиар заваан өлөн ховдог сэтгэлтэй нөхдөөр дүүрсэн, ийм байхад төрийн алба жинхэнэ утгаараа явахгүй
IP:66.181.177.62  2019-04-30 22:29:13
Zevuun hog Zevuun hogiig Adil shiitgeechee,,,,
IP:49.0.218.66  2019-05-01 12:50:49
ганбаа мѳнгѳтэй хүнд хүн алсан чхуудиүйлчлэхгүй юм байна.шүүгчидцадна гэжбайдаггүймууу
IP:112.72.11.120  2019-05-01 16:17:45
Novsg Zevuun, zuudend ormoorgui ymber
IP:49.0.218.66  2019-05-01 18:16:41
gggggggg Төрийн албанд энхийн цагаан тагтаа байдаг юм уу?
IP:202.21.108.146  2019-05-01 19:45:34
hujaa baterdene dorjdavga 2g ajilaasne halaachee .ter 2g hurdan shalga.ene yahaaraa 8han jil avdag yum,ter dorjdavgiig gazariin darga bolgoh geed uhen hatan yabj bgad hun alsan bn shde,battulgiin hamaatan geed bga shuu dor hayj 25n jil uguh hergtei
IP:202.9.42.65  2019-05-01 20:54:12
booyoo battulga lalar urshuuliin huil gargna shuu enend zoriulj sn haraj bgarai
IP:202.9.42.65  2019-05-01 20:55:30
ttt yun 8 jil beshuud tsaazal
IP:99.74.125.178  2019-05-02 01:42:53
Zochin Toriin baiguullagad hui tseverlegee hiij iim baliar huvalznuudaas salgah heregtei. Gadnii uls ornuud boon boon optoor ni halaad baidag bolohoor sistem ni eruul baidag baih.
IP:103.26.194.79  2019-05-02 13:13:18
vvb hyyli ni 8 jil shde. ih hyrliin batalsan hyyli
IP:150.129.140.177  2019-05-02 20:04:38
Dorjdavga Ham ni arin daanaa
IP:174.193.152.214  2019-05-03 02:11:29
hi evgui tsaraitai nuhur umaa
IP:66.181.161.21  2019-05-03 09:50:50
zochin Hunii saihan altan amiig hunuuj ger bul8 ur huuhduudiig ne unchruulchiheed ter yallagdagchinn suudald suuj bga tsarai ne yamar ch gemshsen shinj bhgui. Ene ugaasaa alban tushaaliig ne bulaaj avah gek yanz bureer uzeed butehgui8 yaj ch chadahgui bolohooroo arhiniihaa haluund tsus ne huureed alaad haychihjee.
IP:202.131.233.190  2019-05-03 10:31:46
gnmtumur энэ Махбалын өмнө нь болон дараа нь дахиж ирсэн Ж. Гантөмөр нь ЗТХЯ-ны ТЗУГ-ын даргад 2 ч удаа хэл ам хийж орж гарсан мөн Б.Бат-Эрдэнэ гээд Хуулийн хэлтсийн дарга нар нь хоёул МХЕГ-т хамт ажиллаж байсан хоёр аймшигтай ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын наймаагаар гаршсан энэ яамнаас салж өгдөггүй хөсрийн хогийн ургамлууд байдаг юм энэ 2-ын хор найруулалт энэ хэрэгт их нөлөөлсөн дөө. хууль хяналтынхан бас шалгах л хэрэгтэй юм шүү.
IP:43.242.242.165  2019-05-03 17:09:13
gnmtumur энэ 2 нөхөр өнөөдөр үнэтэй байр машин худалдан авч унан хувьдаа сургууль цэцэрлэгтэй болсон байдаг мөн өвчтэй гэдэг нэрийдлээр ЗТХЯ-ны харьяа байгууллагуудаа с их хэмжээний мөнгө хандив хүртэл гаргуулсан байх жишээтэй
IP:43.242.242.165  2019-05-03 17:11:57
Zochin Naad novshoo buudaj alaach.
IP:64.119.25.141  2019-05-04 21:41:54
Zochin Ene hunii unergui huur ter hunii huuhduudiinh n buh asuudliig hariutsaad tejeegeed surguulid surgaad tugstul n tetgej yawah yistoishde.tegsen bagadna hunii tursun etsgiin oron zaig hen ch nuhuhgui setgel sanaanii nuhun tulbur gd ih hemjeenii mungu nehemjleh heregtei
IP:202.179.27.198  2019-05-06 09:12:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.