Ж.ДАМДИНЦЭРЭНТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ ШААРДЛАГЫГ НИТХ-Д ХҮРГҮҮЛЖЭЭ

2019/05/03
Share |
Хүмүүс:
Ж.ДАМДИНЦЭРЭНТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ ШААРДЛАГЫГ НИТХ-Д ХҮРГҮҮЛЖЭЭ

Нийслэлийн соёл, урлагийн газрын зарим харьяа байгууллагуудын дарга нар түр хороо байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тус түр хорооноос Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах тухай Хотын даргад хүргүүлсэн шаардлагаа хэлэлцэн шийдвэрлүүлэхээр НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд ханджээ.
Хотын даргад хүргүүлсэн шаардах бичигт Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн авлигын эсрэг хуулийг зөрчиж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан, ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан зэрэг хэрэг зөрчлүүдийг тодорхой үндэслэл, баримтад тулгуурлан хүргүүлж, хариуцлага тооцож шийдвэрлэж өгөх тухай бичиг хүргүүлжээ.
НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд хүргүүлсэн хүсэлтийн хариуг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж тодорхой хариуг түр хороонд ирүүлэхийг хүсжээ.

 

 

 

 

 

Эх сурвалж: Newsmongolia.mn

 

 


 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dorlig Hiij buteej yavaa negnee doosh hiij buruutgah hereggyi dee Man namiinhan arai bish bna
IP:202.126.89.18  2019-05-04 05:31:05
oiooo ene muu gomo har aliig haa taaraldsan gazar nam shaaj unagaagaad tsogtsiig ni nohoid hayaj ugnuu
IP:202.9.42.163  2019-05-04 17:08:09
q ene gomo bas hun zodnoo
IP:202.131.226.221  2019-05-13 15:27:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.