Улс төрийн дууны дөрвөл хамтлаг байгуулагдлаа

2019/05/06
Share |
Хүмүүс:
Улс төрийн дууны дөрвөл хамтлаг байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэт хувийн пиартаа улайрсан учраас намаасаа сахилгын арга хэмжээ авахуулж хөөгдсөн. Ийнхүү хөөгдөх шийдвэртэй зэрэгцэн нэгэнт хөөчихсөн намынхаа “хаалгыг савж байна” хэмээн баатарлаг дүр эсгэсэн нь утгагүй зүйл байсан ч сонгогч олонд таалагдав. Улмаар “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” хэмээх нам байгуулснаа зарлаад популизмын аянд дөрөөлсөн нь оноо цуглуулах бас нэгэн давалгаа байлаа. Хамгийн гол нь эрх баригч намаас МАНАН бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа өрнүүлж байгаа цаг үетэй дөрөө харшуулах гэсэн бодлого, оролдлого нь сонгогч олноос чамгүй оноо цуглуулж өгснөөр тэдний зам ч шуударсан. Тэгээд ч тэдэнд өөр сонголт үлдээгүй.

Ийнхүү “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намынхан орон нутагт хөлгийн жолоо залж, залахдаа намдаа шинэхэн элсээд буй гавьяат дуучин С.Жавхлан, гавьяат найрагч Ай.Төмөр-Очир хоёрыг хань татжээ. Аймаг орон нутагт иргэд сонгогчидтой уулзахдаа С.Жавхлан дуулж, Ай.Төмөр-Очир шүлгээ дуудаж, эрхэм хоёр түшээ “Монгол Улсыг хөгжүүлэх, ядуурлаас гарах, шударга амьдрах” тухай үлгэрчилсэн драмм тоглохоор улс төрийн уулзалт бус урлагийн цэнгүүн болж хувирч байгаа нь сонгогч олноо ихэд таалагдаж байгаа нь илт.

Мэдээжийн хэрэг, сонгогч олон ч гавьяат дуучин, гавьяат найрагч хоёртой бүлэглэл хүрээд очихоор улс төрийн нам гэхээсээ илүүтэй хамтлаг ирсэн мэт хүлээж авч байна. Энэ утгаараа Монгол Улсад үүсэн бий болсон улс төрийн дууны  хамгийн отгон хамтлаг нь Лу.Болд гишүүний бүлэглэл болчихлоо. Монголын нийтийн дууны ертөнцөд өөрийнхөө орон зайг нэгэнт бий болгосон авьяаслаг дуучин С.Жавхлан, утга зохиол, түүний доторхи яруу найргийн ертөнцөд өөрийнхөө өнгийг тодорхойлсон гавьяат найрагч Ай.Төмөр-Очир хоёр энэ хамтлагийн гол зүрх нь болохоор энэ айлд хоймор эзлэх байх. Хамтлагийн ерөнхий продессор нь Ж.Батзандан, харин санхүүжүүлэгч, стратегич нь Л.Болд бололтой. Магадгүй монголын урлагт анх удаа улс төрийн талбараас шинээр төрж байгаа энэ хамтлаг нь шинэ гишүүдээр эгнээгээ зузаатгаж таарна.

Социализмын үед ах дүүсоциалист орнуудад төдийгүй манай улсад ч улс төрийн чиглэлээр уран бүтээлээ дагнан тууривдаг хамтлаг цөөнгүй байсныг хүмүүс санах байх. Хамгийн сүүлд буюу 1984 онд НАХЯ-ны Галын Аюулаас хамгаалах газрын гал сөнөөгч Л.Пүрэвсүрэн, С.Насан, Ц.Батсайхан, Ч.Сүнрэв, ахлах дэслэгч К.Султанинкарим нар улс төрийн дууны “Дөл” хамтлагийг байгуулж Дэлхийн залуучуудоюутны наадам хүртэл мандаж байжээ.

Энэ цагаас хойш Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн хамтлаг байгуулагдаагүй. Харин 30 гаруй жилийн дараа улс төр, нийгмийн чиглэлээр уран бүтээлээ туурвих зорилго бүхий хамтлаг байгуулагдлаа. Түүнээс энэ улс орон, нийгмийг сайн сайхан болгох чин хүсэлтэй байсан бол Лу.Болд гишүүн төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад 1990 оноос хойш таван удаа сонгогдон ажиллаж байсан дархан гэж болох түшээ. Ж.Батзандангийн хувьд алдарт үймээн дэгдсэн 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал цуглаан зохион байгуулаад нэрд гарчихсан, өдгөө парламентад хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Ингэхээр эрхэм хоёр нөхөрт нам байгуулаад иргэдийг цуглуулаад цаг зав үрээд байх шаардлагагүй юм. Уг нь хууль тогтоох дээд байгууллагынхаа танхимд суугаад тэр сайн сайхан болгох хуулиа хэлэлцэн баталж байх ёстой. 

 


 

 


С.Баяр

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Amjilt Bayar hurgii, shudraga baidagt bayar hurgii,,,
IP:49.0.218.66  2019-05-06 11:53:00
oyun Zob xumuus negdsen bna Amjilt
IP:86.85.53.8  2019-05-06 16:15:06
Зочин Сайн байна баяр хүргэе сайхан энергитэй хүмүүс дуулж хуурдаад явахад болохгүй юм алга. Жавхлан гавъяатыг бол дуулуулж байж л салах байх шүү хөдөөнийхөн
IP:202.9.43.217  2019-05-06 19:35:22
Замын Үүд Чаддаг чаддагаараа л Монголынхоо төлөө тэмцэж яваа, тэрсэж яваа, тэсч яваа тэр сайхан залуучуудыгаа дэмжинээ. Ямар худлаа ярьж хулгай хийж яваа биш. Энэ муусайн ялзарсан хулгайч луйварчдыг байж сууж чадахаа больтол үзээрэй.
IP:202.9.42.67  2019-05-06 22:12:37
ц зөв хүмүүс нэгдсэн байна дэмжиж байна .Хөлсний сэтгүүлч харлуулах санаатай бичсэн нйараглал чинь нэг их хол явахгүй байх удахгүй ганц нэг хөлсний бичээчид бас муулж бичих биз гэхдээ шудрага үнэн ялна
IP:202.131.226.221  2019-05-07 15:37:37
t bolj bn
IP:203.91.115.42  2019-05-08 13:24:47
Hugshin zunuguud Tsetsegjargaliin Ariunaag 69-r tsetserlegt Bayasgalan hurgej ugdug baisan. Uneverse best songiin Odgerel Hulemjiig 69-r tsetserlegt hurgej ugdug baisan. Huduunii buustei avgai. Daraa ni shorond yavsan. 2001 ond sullagdsan. Samandiin Javkhlan 69-r Tsetserlegt Tugsuug hurgej ugdug baisan. Altantuyag Sanchir oroi zarimdaa avdag baisan, ugluu untied bosdoggui. 
IP:202.126.89.251  2019-05-09 12:24:02
Zahiin buzar naimaachin Terbishdavga Narantuul zah deer gutal zarj baisan, Medreliin uvchtei buzar zahiin zavaan guilgachin. Adhasheryo Davgadorj ene buzariig zah deer zogsdgiig medne.
IP:202.126.89.236  2019-05-10 01:09:12
Zochin Ene Bold Batzandan 2 odoo bolimoor yum. Uls turd orood. Udsan humuus Manan en ter gj hudlaa yarihaa bolij ajlaa hiivrl yaasiin ter mahnii une tengert garaad udjiin. Ard irged mahaa ch diilku suhurj unajiin. Ali ch zasag namiin ued ajillaal biznesee hg bayjaal tal aldku guijil bsanshdee. Helj temtseheer hugataauchnuun blaa. Odoo uls tord udaad mungu n bagtaj yadaad tolgoi tarhi n yumtai boltsiimuu haashain. Yavj ajilaa hgeech erguu malnuud yumaa neeree. Mal bol alaad idhiimsan
IP:202.9.43.82  2019-05-10 02:14:41
irgen . Ene javhlan yu hiivee.songuuli dohohoor l
IP:202.9.42.83  2019-05-10 15:17:17
Tom hiimeer baina Orosiin Govyadina tushonk goyo amttai togoo budaand hiiheer aimaar goyo amttai. Manai Hun-Odiin tushonk derged ni jijighen, budaagaa hiiheer amtgui, hureltsrhgui, tosgui, amtgui baina. Ene Hun -Odiin tushonkiig Orosiin Govyadina shig Tom hiigeed, amttai hiimeer baina. Jijig ni Saira zagasnii konserve shig. Eniig tom 2 dahin Tom hiimeer baina. 
IP:202.126.89.189  2019-05-11 10:30:05
Aagii Orosiin Govyadina tushonk goyo amttai togoo budaand hiiheer aimaar goyo amttai. Manai Hun-Odiin tushonk derged ni jijighen, budaagaa hiiheer amtgui, hureltsrhgui, tosgui, amtgui baina. Ene Hun -Odiin tushonkiig Orosiin Govyadina shig Tom hiigeed, amttai hiimeer baina. Jijig ni Saira zagasnii konserve shig. Eniig tom 2 dahin Tom hiimeer baina. 
IP:202.126.89.189  2019-05-11 10:30:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.