Үерийн аюул нүүрлээд байна

2008/06/23
Share |
Хүмүүс:
Үерийн аюул нүүрлээд байна

Нийт нутгаар vргэлжлэн орсон борооны улмаас vерийн аюул нvvрлэж эхлээд байна. Иймд єчигдрєєс эхлэн Нийслэлийн онцгой байдлын комиссоос зургаан дvvрэгт очиж ажиллалаа.  Нийслэлийн хэмжээнд есєн гудамжны 32 айл усанд автах магадладтай байсны гурван айлыг нь нvvлгэн шилжvvлжээ. Манай сурвалжлах хэсэг 19.30 минутад Баянзvрх дvvргийн "Єгєємєр" захын ойр орчимд байрлах айлууд усанд автаад байгаа мэдээллийн дагуу очиж сурвалжилсан юм.

Хэдийгээр айлууд усанд автах нь харьцангуй гайгvй байсан ч хэрвээ бороо vргэлжлэн орвол vерт нэрвэгдэх магадлал єндєр байсан юм.  Нийслэлийн хэмжээний vерийн аюулын талаар Онцгой байдлын ерєнхий газрын дэд дарга, комиссар Д.Намсрайгаас тодруулахад "21 цагийн байдлаар авсан мэдээллээр Баянзvрх дvvргийн 14 дvгээр хорооны Консулын дэнж доорхи айлуудын худаг усаар дvvрч, халих аюул нvvрлэсэн. Энэ нь ойр орчмын айлууд руу ус орох магадлалтай болсон тул нийслэлийн аврах албаны 12 аврагч ажиллаж эхэлсэн.

Харин хамгийн хvнд нєхцєл vvсээд байгаа газруудаас дурьдвал, Сонгинохайрхан дvvргийн 18 дугаар хороо юм. Энд намгийн сувгийн гаргалгааны ус урсах явндаа задгайрч, Геологийн тєв лабортари, "Драгон" зорчигч vйлчилгээний тєв, Эрчим хvчний газар, Татварын газрууд усанд автаж эхэлсэн. Иймд тус дvvргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн захирагчийн албаны Хот тохижилтын дарга Болд тэргvvтэй 20 гаруй албаны хvмvvс ажиллаж эхэлсэн.

Эдгээр хvмvvс vерийн усны аюулаас сэрэмжйлж, явган хvний гарцыг сэтэлж, усны гольдрилыг єєрчилж байгаа. Ерєнхийдєє нийслэлийн хэмжээнд аль ч дvvрэгт эрсдэлтэй байгаа" гэлээ. Тvvнчлэн vерийн усны далангууд хог шороонд дvvрснээс борооны ус айлууд руу орох эрсдэлтэй байгаа тул онцгой байдлын албан хаагчид хог шорооноос нь цэвэрлэсэн байна.

Мєн Сvхбаатар дvvргийн 9,12,13,17 дугаар хорооны айлууд усанд автсан байдалтай байгаа аж. Хэдийгээр одоогоор vер усны аюулаас болж, хvний амь нас эрсдээгvй ч ухсан нvх, зам шуудууг алдаж гишгэн гэмтэж бэртсэн явдал цєєнгvй гарч эхэлжээ. Иймд иргэдийг vер усны аюулаас болгоомжилж, гадуур явахдаа хянамгай байхыг Улсын онцгой байдлын комиссоос анхааруулж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Odell What part ofdo you come from? zantac price”People have been saying that things are different this time, but Washington is just a distraction for markets, simple as that,” Fisher said. ”If a default was possible, you would see bond prices fall through the floor. Eventually you have to stop listening to the people crying wolf.”
IP:188.143.232.14  2016-03-01 18:55:59
Randal A staff restaurant http://www.salespulse.com/inde x.php/support/ pronounce extend plus multivitamin situationThe members of the group that had completed the ritual beforehand gave the chocolate a higher rating and said they would be willing to pay more for it than the other participants. They also savored it more, according to the study.
IP:188.143.232.26  2016-03-01 19:00:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.