Амь хохирогч эхлээд “Ренж ровер” маркийн автомашин дээр унажээ

2019/05/07
Share |
Хүмүүс:
Амь хохирогч эхлээд “Ренж ровер” маркийн автомашин дээр унажээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хурд" хорооллын “KH-apartment” хотхоноос 36 настай эмэгтэй унаж, нас барсан хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр гарсан.

Дээрх хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад 17:00 цагт ирсэн гэх ба шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, шалгалт явуулж, 19:00 цагт үзлэгээ дуусгаснаар тухайн орцны иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг нээсэн юм. Талийгаач Ц.Э гэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд оршин суудаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, амь хохирогч эмэгтэй нь “6А” байрны  ...  тоот орцны 15 давхрын дамжих хэсгийн тагтнаас унасан гэсэн мэдээлэл байгаа ба урьдчилсан байдлаар амиа хорлосон болох нь тогтоогдоод байгаа аж. Талийгаач эмэгтэйг цонхоор үсрэхийг харсан гэрч байгаа бөгөөд тэрээр цонхноос унахаасаа өмнө эхлээд гутлаа шидэж, дараа нь цонхноос зүүгдэж байгаад унасан гэх мэдээлэл байна. Эмэгтэй газарт унахаасаа өмнө байрны зогсоолд байсан “Ренж ровер” маркийн автомашин дээр унаж, цааш шидэгдсэн байжээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хэргийн газраас 84 кадр зураг авч, хохирогчийн гарын хээг бэхжүүлэн, хэрэгт хавсаргажээ.

Болсон явдлын талаар хэргийн газарт байсан гэрчүүдээс тодруулахад “Ажлынхаа гадна зогсож байгаад хүн унах гэж байна гэж хашгирах чимээ сонссон. Онцгой байдал, цагдаа, эмнэлэг рүү залгаж, зургийг нь авсан. Цонхоо угааж байгаад орж чадахгүй байна гэж бодоод зургийг нь авсан юм. Гэтэл нүдэн дээр хоёр гараа тавиад доошоо уначихсан. Нэг банкны залуу видео бичлэг хийсэн гэж байсан. Цагдаа нар бүгдээс нь мэдүүлэг авч, хэргийн нотлох баримт болгон, зургийг хуулж авсан. Ямартай ч өөрөө гараа тавиад доош унасныг нь тэнд байсан бүх хүн харсан” гэлээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэллээ. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гантуяа 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kuy Um ma ni bad me hum. Gehde humuus yagaad baishin deerees userch amia horlodog yum bol. Busad humuusiig yadaj bodmoor Yuma, uhehdee hurtle hund tovog udaj uheh Yuma. Teriig harsan hichneen hun tsochirdoh u, hichneen hun tseverleh u, tend orshin suudag orshin suugchdad hichneen evgui bh ve.
IP:203.169.49.132  2019-05-07 10:54:16
zochin Chutgur gej baidag bol tend l ter ni baidag baihnee. Uulaasaa l ochihod hurtel gyal tsal goyo yum shig mortloo neg l huiten zevuun gazar shuu. oroiudesh yavaltgui..
IP:122.201.31.153  2019-05-07 11:18:49
taamag amrag ni uu nuhur ni ter bairand amidardag bh.....minii bodloor tgd ter mashin der albar unasan bh ehled gutal shidsniig bodohor .....hen negen hund haruulahiig l husjee...:-(
IP:213.127.33.159  2019-05-07 13:55:00
гаэ зайсан үхлийн хөндий болжээ. яг энэ байрнаас 1 жилийн дотор 3 хүн үсэрлээ
IP:59.153.87.39  2019-05-07 16:26:17
hairan mashin hairan range rover :(
IP:64.119.25.155  2019-05-07 22:19:12
Дондог Хайран машин
IP:202.21.108.92  2019-05-08 09:16:37
aidas huuchin hun orshuuldag baisan gazar barisan baishin uchir ingej honooltei baigaa gej hun helj baisan shuu. bugd nuuvel taarna, heden hun uhehiig harah gesen ulsuud ve, udahgui ooriin chin gerees hun yavah ch yum bil uu. hurdan zailah yostoi gazar shuu.
IP:202.131.251.130  2019-05-08 17:01:13
Ter tsonh Ter tsonhoor hun bagtahgui geed bsniig batlaad ugsun bn shde
IP:64.119.26.14  2019-05-08 22:52:30
Ghn Ter ulun bugsnj donrdhariytslaga toorsbol raarntasznhyamd zmi veneg myy gulugnuys bolj yhej bdgter 2 alzaad yhehhguiyr hyyhed tana odoo
IP:103.212.119.68  2019-05-09 07:57:56
Zochin Hairan ami,yaj bgan be,um ma ni bad mi hum.
IP:64.119.22.247  2019-05-09 16:25:12
Hh Нөхөр нь нуа тайг мэдээд үхэж болохгүй ш дээ.Тэрийг хэд ч сольж болдгийн бүсгүйчүүд ээ.Бүүр сайн сайхан залуу ч таарна ш дээ.Хорвоод ганц хар юм байгаа биш гай л байна
IP:66.181.188.82  2019-05-11 21:02:29
п Улсын их хурлын гишүүн увсын Хулгайч Хар Чойжилсүрэнгийн барьсан байшинч чөтгөр шунал шүгэлжээдээ. Олонч хүний аминд хүрж байнадаа
IP:202.131.226.221  2019-05-13 15:01:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.