Хотхон, хорооллын орчныг сайжруулах талаар хэлэлцэв

2019/05/07
Share |
Хүмүүс:
Хотхон, хорооллын орчныг сайжруулах талаар хэлэлцэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа санаачилга гарган, "Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчинд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орон сууцны хотхон, хороолол барьж буй хүмүүс бүрэн тохижилт, дэд бүтэц, ногоон байгууламжтай орчин бүрдүүлнэ хэмээн зураг төслөө батлуулж, захиалга авдаг. Гэвч өнөөдөр олон хотхон, хороолол зураг төсөлдөө тусгасан тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, орц гарцгүй, аж ахуйн нэгжүүд иргэд оршин суугчдын амьдрах эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлдэггүй. Энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц, боломж эрэлхийлж, иргэд оршин суугчдын саналыг сонсож, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Тус хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн I, II, III, IV, XX хороо, СӨХ болон оршин суугчдын төлөөлөл оролцож тулгамдсан асуудлуудаа танилцуулав. Мөн нийслэлийн харьяа холбогдох газар, хэлтсийн төлөөллүүд эл хэлэлцүүлэгт оролцож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцуудын талаар хэлэлцсэн юм.                  

Хороодын Засаг дарга болон оршин суугчдын зүгээс төмөр гарааш, чингэлэг, ТҮЦ-үүдийг нүүлгэн нэгдсэн цэгт төвлөрүүлэх, хороолол доторх хатуу хучилттай авто замыг сайжруулж, камер, гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх, авто замын хурд сааруулагч, хашлага, зогсоолын тоог нэмэгдүүлэх, хог, хаягдлын асуудлыг шийдвэрлэх, орчны тохижилтыг сайжруулж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг хэлэв. Хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад уламжилж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллана гэдгээ нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа хэллээ.

 

 


                                                                          Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
urnaa dahij ene hediig hen uzdiin b.sonirholgui
IP:122.201.31.81  2019-05-07 18:27:31
m naki bol best
IP:202.9.43.138  2019-05-08 10:06:01
Margad Tasarhai show shuu. Mongol hugjij bna
IP:221.161.141.25  2019-05-08 11:53:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.