Хүмүүс: |
МҮОНРТ-ийн "Цоглог" хүүхдийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж олонд танигдсан нэгэн бол О.Цэнгэл. Хүмүүс түүнийг жүжигчин хэмээн андуурах нь бий. Харин тэрбээр мэргэжлийн сэтгүүлч ажээ. Дуучин Э.Мишээлтэй гэр бүл зохиож бяцхан охины ээж болоод удаагүй байгаа тэрбээр охид бүсгүйчүүдэд хандан өөрийгөө мартахгүй байхыг сануулсан байна.
Хүүхэд төрүүлсэн ч сайхан хэвээрээ байгаа эмэгтэйчүүдийг хүүхдээ анхаарахгүй байна хэмээн шүүмжлэх нь бий. Харин олон нийтийн энэхүү бодлыг эргүүлсээр байгаа олны танил эмэгтэйчүүд нэмэгдсээр байгаа бөгөөд энэ тухай хөтлөгч О.Цэнгэл "Эх хүн байж хумсаа будлаа, эх хүн байж нүүрээ будлаа, эх хүн байж өсгийтэй гутал өмслөө, эх хүн байж наргиж цэнгэлээ, эх хүн байж гангаллаа, эх хүн байж бла бла. Яагаад гоёж, яагаад гадуур гарч, яагаад өөртөө анхаарал тавьж болохгүй гэж? Ээж болсон гэхдээ эмэгтэй хүн байх эрхийг нь битгий хас л даа. Ээжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж байгаа бол эмэгтэй хүн байх эрхээ ч гэсэн эдлэг л дээ. Хэл амнаас айсандаа навсайх ёстой гэж үү. Би 100% эсрэг байна. Ээж болсноороо өөрийгөө орхидог, арчаагаа алддаг гэсэн явцуу ойлголтыг эвдэх гэж тэрүүхэндээ хичээж л явна. Гоё бай, ганган бай. Өөрийгөө хайрла, өрөөлөөс бүү эмээ!" хэмээн охид бүсгүйчүүдэд урам зориг өгсөн байна.
Өөрийгөө толинд хараад "Би сэтгэл татам эмэгтэй хэвээрээ, одоо бүр илүү сэтгэл татам болсон" хэмээн хэлж байхыг сануулсан түүнийг зөвлөгөөг дагаад нэг үзээрэй.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn