15-р сургуулийн 500 гаруй хүүхэд СҮРЬЕЭГИЙН халдварт өртжээ

2019/05/14
Share |
Хүмүүс:
15-р сургуулийн 500 гаруй хүүхэд СҮРЬЕЭГИЙН халдварт өртжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15-р дунд сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэ өвчний халдварт өртсөн нь тогтоогджээ. Тус сургуулийн 1710 хүүхдээс сорил авахад ийм дүн гарсан байна. Энэ нь нэг сургуулийн сурагчдын хувьд өндөр тоо. Гэхдээ шинжилгээг хэзээ авсан, хариу нь хэзээ гарсан, халдвар ямар хугацаанд, ямар тохиолдлоор дамжсан гэдэг талаар мэргэжлийн байгууллагууд хараахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Ямартай ч энэ тухай мэдээлэл эцэг, эхчүүдийг эмзэглүүлж, хэвлэл мэдээллийнхэнд хандахад хүргэжээ.

Сургуулийн сурагчдын шинжилгээний дүнгийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Яг одоо ажлын хэсэг байгуулахаар хуралдаж байна. Тодорхой мэдээллийг албан ёсоор өгнө" гэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай байна. Сүрьеэгийн эм хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуудлыг ХӨСҮТ-д тавиад байгаа. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвартай гэх онош тавьсан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байна. Эмчилгээний талаар эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль дээр ХӨСҮТ-ийн эмч нар болон Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнууд ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

Image result for 15-р сургууль

 


 

 

Б.Амирдаа 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Aimshigtai medeebaina.
IP:64.119.18.221  2019-05-14 16:44:11
Зочин Энэ одоо юу яриад байгаам бэ. Мэдэхгүй бол мэддэгээс нь асууж байж ярь л даа
IP:119.40.103.37  2019-05-15 15:45:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.