Хүмүүс: |
"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бага охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Өөртөө "Шөнийн аав" хэмээх нэр хайрлаад байгаа тэрбээр охиноо шөнө тун ч сайн асардаг гэнэ лээ. Харин түүнд эхийн хайр халамж дутагдаж буй бололтой.
Хэдийгээр ханагар сайхан эр болсон ч тэнгэрт хальсан ээжийнхээ хайр халамжийг үгүйлсээр байгаа тэрбээр "Ээжээ би тань шигээ бодож хүний ээжийг бараадсан юм аа, хүү чинь. Хонин бор нүдтэй өр зөөлөн хүү өсгөж үзээгүй хүний ээж даанч тогтож хардаггүй юм байна аа. Хэнз хурга шиг ээжийгээ үгүйлэх хүйн цөвтэй хүний эрээн хорвоод даан ч би тань шигээ хайрыг дахин хэзээ ч мэдрэхгүй нь үнэн юм байна аа" хэмээсэн байх аж.
Харин олон нийт түүнийг өөрийн гэргий Х.Анандагийн ээжид гомдсон сэтгэлээ ийнхүү илэрхийлсэн байж мэдэх юм хэмээн таамаглаж буйгаа нуугаагүй байна. Үүнд ямар нэг байдлаар тайлбар хийгээгүй байгаа дуучин Т.Дэлгэрмөрөн ямартаа ч эхийн хайрыг орлох агуу бөгөөд үнэнч хайр байдаггүйг ийнхүү илэрхийлжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn