13 давхраас унасан охиныг найз залуу нь шидсэн байж болзошгүй гэв

2019/05/17
Share |
Хүмүүс:
13 давхраас унасан охиныг найз залуу нь шидсэн байж болзошгүй гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу Б хамт байсан бөгөөд амь хохирогчийн ар гэрийнхэн охиныг нь өндрөөс түлхэж, амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу тавдугаар сарын 8-нд талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад гадны нөлөө байгаагүй боловч түүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сарын хугацаагаар цагдан хориод байгаа юм.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг газарт унахаасаа өмнө нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр тогтоосон гэх ба шалгалтын явцад сэжигтэн Б охины амь насыг хөнөөснийхөө дараа цонхоор шидсэн байж болзошгүй шинэ нөхцөл байдал илэрсэн гэх мэдээлэл байна. 

 

 

 

 

Б.Гантуяа 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Судлаач Үнэн юм бичиж байгаач. Амныхаа зоогоор чалчих юмаа
IP:203.91.118.180  2019-05-17 10:06:40
Zuv Ene udaa hereg ilruulelt unen yavj bna.Iim l bh yostoi.Hun alsan aluurchid dandaa hergees multarna gej yu baisiin.
IP:103.229.120.206  2019-05-17 15:00:07
хөлсний бичээчээ хөлсний комент бичээч нь алуурчнаа бас л хурдан өмөөрч байна шүү
IP:64.119.21.77  2019-05-17 16:12:53
Yargui Ter ohin chini gutlaa tailj bsan nyr geed harsan gerch bga gn bizde!
IP:211.36.143.243  2019-05-18 05:02:06
MGL BOLOLTOI BISH, AMIIG NI XUNUUCHIXUUD SHUUD TSONXOOROO SHIDSEN. DARAA NI EEJ RUUGAA YARIJ AAVDAA MEDEGDSEN. UDALGUI AAV NI SITE-UUDAAR AMIA XORLOSON GEX MEDEELLUUDIIG TULBURTEIGEER TSATSAJ EXLESEN. GEMT XERGIIN YAVTS ERDUU L ENE. TIIMEES ENE BOL SANAATAI XYH AMINII XEREG... 25 JIL CHANGAD YAL EDLEX XEREG.
IP:75.170.129.4  2019-05-20 09:21:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.