Г.Батхүү агсан Төрийн ордны хоёр давхраас унасан байх магадлалтай

2019/05/20
Share |
Хүмүүс:
Г.Батхүү агсан Төрийн ордны хоёр давхраас унасан байх магадлалтай

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч баасан гарагт (2019.05.17) Төрийн ордонд зуурдаар нас барсан нь Монголын улс төр төдийгүй нийгэм даяар цочирдом харамсалтай үйл явдал боллоо. Тэрээр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Ардчилсан намын дэд даргын албыг хашиж байсан нэгэн юм. Мөн “АПУ” ХК, “Шунхлай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан билээ.


Уг хэргийн талаар эргэн тодруулахад, хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад тухайн оройн 19:57 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хамгаалалтад аван үзлэг шинжилгээг эхлүүлсэн юм. Шалгалтын явцад хохирогч нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү болох нь тогтоогдсон бөгөөд урьдчилсан байдлаар талийгаачийн үхэлд гадны нөлөө байгаагүй гэж дүгнэсэн.


Тэрээр Төрийн ордны нэгдүгээр давхарын корридорт нас барсан байдалтай олдсон бөгөөд толгойн хэсгээс их хэмжээний цус асгарсан байсан нь шатнаас унаснаас үүссэн гэмтэл байж болзошгүй хэмээж байв. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Төрийн ордны хоёр давхрын баруун жигүүрт байрлах Засгийн газрын хуралдааны танхимын үүдний цонхоор унасан байх магадлалтай аж.


Урьдчилсан дүгнэлтээр Г.Батхүү агсан гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас амь насаа алдсан гэж буй. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт шалгаж байгаа юм.


Хэрэг явдалтай холбогдуулан бямба гарагт Ардчилсан намаас албан ёсоор мэдэгдэл гаргахдаа  “Ардчилсан Намын дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна. Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. Ардчилсан намын дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна” гэсэн юм.


Харин НЦГ-ын зүгээс “Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч, олон нийтийг төөрөгдүүлж байна” хэмээн мэдэгдээд байна.


УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан эрхэм Төрийн ордонд зуурдаар нас барсан эл хэрэг олон нийтийг чамгүй цочирдуулаад буй бөгөөд шалтгаан, нөхцлийг тогтоохоор Прокурорын байгуулллагын хяналттайгаар НЦГ-ын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

 

 

Б.Цог 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Ondroos unaj nas barsan,iimerhuu hereg auuliin ued ih garch bga shuu,sain shalgaj unen moniig olooroi doo,burhnii orondoo taivan noirsdoo.
IP:59.153.115.52  2019-05-20 11:22:39
РХАРА Сүүлийн үед ард түмэн маань байнга л өндрөөс унаж нас барах боллоо.
IP:203.169.49.132  2019-05-20 16:05:53
Bla bla yamar 1 gadniin nuluu baihgui baihoo tomchuul yumu esvel olnii tanil hun nas barhaar zaaval gadniin nuluutei gene hund yuch tohioldoj bolno shu de ev eruul sav saruul yanz buriin uvchin huuch baihgui hun hezeech uhehgui gesen yum bhgui shu de jishee ni manai hamaatnii ah 60 hurtelee 1ch udaa uvduj uzeegui hudalch hund barag amidraldaa haniadch hurch baigaagui bh 1l udur hashaagaa tseverlej bgaal zurh ni zogsson bsn zaaval hudlaa ingej surjignej senzaazlaj yamar hereg bnaa
IP:64.119.27.230  2019-05-20 19:21:49
ZOCHIN haanaas ehelsen tendee duusna gej HAANAAS mongo idej baisan ter gazraa ard tvmendee oroi tolj dee um mani bad me hum
IP:66.181.161.73  2019-05-20 23:04:53
zochin ondroos unasan bol gadnii noloogui gej dugnelt garaad baigaa biz dee. ene ch gesen gadnii noloogui baihoo.
IP:202.131.251.130  2019-05-21 13:56:11
haha ih nugel huraasan babnik daa
IP:103.57.92.16  2019-05-21 23:41:52
sdf har shunaliin div nbaih estoi gazar luugaa l yavlaa muu lalar
IP:99.241.52.203  2019-05-21 23:56:59
Z Torson odor ni baisan gej neg site seer bichsen baisan, bodvol ordond baidag naiz nar deeree irj gants 2 shil um uugaad halamtsuu sogtuu unatsiin bishuu.
IP:98.169.35.210  2019-05-22 05:39:14
Helmegdsen bugs Tsolmon Deer huh tenger baina, Uur yum baihgui. Tsolmon jorlongiin tseverlegch erh chuluu boomilohgui. Uuruu Maantid helmegdej baisan. Helmegdsen bushui Tsolmon. Uuruu 1-r angi tugsuj chadahgui baij, aav ni tugsuud baihdaa yahav de. 
IP:202.126.89.146  2019-05-22 16:31:50
Jorlongiin tseverlegch Otgonbilegiin ohin Tuya Bas helmegdej baisan Maantid Gutlaa chirsen guilgachin, tseverlegch, Maantiin shorongiin hadaas Otgonbilegiin Avgai Tuya ih surguuliin 70-80 onii oyutnuudiig huuhduudtei ni ”alna” geed baij baina. Erdem nom ih surguulias ich. ichsen hun hun alna. Buzar Jorlon ugaaj baisan buzar garaaraa Ih hural, huulj duremend hureh erhgui.  
IP:202.126.89.146  2019-05-22 16:33:28
Urt eruutei Har huuhen Fitafitiin Undaanii uildveriin ajiltan hen uuriiguu aotgonbilegiin Ber geed baina. Ter buustei guilgachin Avgai bolohoor baina.
IP:202.126.89.146  2019-05-22 16:34:59
Urt eruutei Har huuhen Oyunbileg gechihgui. Otgonbileg.
IP:202.126.89.146  2019-05-22 16:35:58
Fitafitiin Undaanii uildveriin ajiltan Urt eruutei Har huuhen teregnii mori ovgiinh.
IP:202.126.89.146  2019-05-22 16:37:07
зочин Унахдаа хүн хашгирна шүү дээ. Хүн сонсоогүйгэж үү... Унаагүй байх
IP:124.158.111.16  2019-05-22 16:55:01
Msms 1080 ZUL ASAANA GESEN. BAS 1080 M9D TARIASAI. ZUL BARIH SAIN L BAIX. MOD TARIVAL ILUU BUR SAIN BAIH SHU
IP:103.212.116.30  2019-05-22 22:22:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.