”Game Of Thrones” цувралтай холбоотой сонирхолтой баримтуудаас

2019/05/20
Share |
Хүмүүс:
”Game Of Thrones” цувралтай холбоотой сонирхолтой баримтуудаас

Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй "Game Of Thrones" цувралын наймдугаар бүлгийн хамгийн сүүлийн анги өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо. Тус цуврал ийнхүү арав гаруй жил үргэлжилсний эцэст дуусгавар болж байгаа бөгөөд тус киноны үнэнч фенүүдийн хувьд өнөөдөр тун ч гунигтай өдөр болж өнгөрч буй нь тодорхой биз ээ. 

Ингээд тус цувралтай холбоотой сонирхолтой баримтуудаас дурдъя:

 

Image result for game of thrones official poster

 

•Зохиолч Жорж Р.Р.Мартины романаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд оролцон тоглосон жүжигчдийн ихэнх нь Жорж Мартины романыг уншаагүй гэнэ. Учир нь тоглож байгаа дүрдээ ороход энэ нь саад болно гэж үзжээ.

 

Image result for game of thrones Жорж Мартин


• Кинонд зориулж хэд хэдэн хэл зохиосон бөгөөд хамгийн алдартай нь “Дотраки” хэл. Тус хэл 3000 орчим үгнээс бүтсэн байдаг. Орос, Турк, Эстони, Канадын умард нутгийн инуктитут хэл дээр суурилан бүтээсэн дотраки хэлийг хүсвэл та ч сурах боломжтой.

 

Related image


• “Хаадын тоглоом”-ын сүүлийн бүлгийн нэг анги 10 сая ам.доллароор бүтжээ. 

 

Image result for game of thrones season 8


•  Зохиолч Жорж Р.Р.Мартин Питер Динклеж /Тирион/, Шон Бийн /Нед Старк/ нарыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд сонгоно гэдгээ найруулагчид хэлж байжээ.

 

Related image


• Цувралын туршид нийтдээ 150,966 дүр амиа алдаж, үүнээс Блекуотерын хошуу болон Хэрэмийн тулаан дүрсэлсэн ангид 1000-аас дээш дүр үхсэн байдаг. 

 

Image result for game of thrones war


• Зохиолч Жорж Р.Р.Мартин дөрөвдүгээр бүлгийн 10 дугаар ангид Пентошигийн язгуур угсааны жижиг дүрд тоглосон байна.

 

Image result for game of thrones george rr martin


• “Хаадын тоглоом” киноны 26 ангид Жофригийн дүр бүтээсэн Жек Глийсон киноны зохиолчид хандан “Баяр хүргэе, бүгд таныг үзэн ядаж байна” хэмээн зурвас илгээснийхээ дараа кино урлагийг бүр мөсөн орхижээ.

 

Related image


• Тус цувралын эхний бүлгийг нийт 9.3 сая хүн үзэж байсан бол долоодугаар бүлгийг 32.8 сая хүн үзсэнээр “HBO” сувгийн түүхэнд хамгийн их үзсэн цувралаар шалгарсан байна.

 

Image result for game of thrones hbo


• “Хаадын тоглоом” олон ангит киноны эрхийг дэлхий даяар 100 гаруй улс авч дамжуулж буй бөгөөд энэ нь мөн л “HBO” сувгийн түүхэн дэх анхны тохиолдол юм.

 

“ХААДЫН ТОГЛООМ” ТООН ХЭЛЭЭР:


  • Киноны найман цувралын туршид нийт 1.5 сая тонн төмөр, 1700 кг хуванцар, 15.1 мянган литр хиймэл цус, 7000 метр бөс даавуу ашигласан байна.
  • Зөвхөн хувцас хэрэглэлд зарцуулсан бөс даавууг эгнүүлэн тавихад 80.4 км болох аж.
  • Киноны есөн бүлгийн туршид 19.7 мянган замын падаан, 68.1 мянган зочид буудлын баримт, 1.7 мянган утасны төлбөрийн баримт тус тус цугларчээ.
  • Киноны дөрөв­дүгээр бүлгээс хойших хэсгийн нүүр хувиргалтад 11,077 кг силикон, 499.8 литр кофе ашигласан байна.
  • Цувралын нэг бүлэгт тусгай эффект оруулахын тулд 13 улсад байх 40 студи хамтран ажиллажээ. Тухайлбал Энэтхэг, Шинэ Зеланд, Хятад, Франц, Швед, Умард Ирланд, Герман, Австрали, Испани зэрэг улсыг  нэрлэж болно.
  • Киноны эхний долоон цувралын байдлаар тусгай эффект ашиглахын тулд 13.2 мянган кадр авч байжээ.
  • “Хаадын тоглоом” цувралын бүх ангийн зураг авалтыг Умард Ирланд, Ирланд, Марокко, Мальта, Испани, Хорват, Исланд, АНУ, Канад, Шотланд зэрэг нийтдээ 10 өөр улсад авсан байна.
  • Киноны бүх бүлгийн туршид Ирланд улсад 50, Умард Ирландад 49 зураг авалтын талбайг барьж босгожээ.
  • Киноны албан ёсны зурагчин Элен Слоан нийт долоон бүлгийн туршид 1.4 сая зураг авсан байдаг аж.
  • “Хаадын тоглоом” цуврал “Эмми”-гийн шагналд 132 удаа нэр дэвшиж, 47 удаа ялалт байгуулсан байна. Харин “Алтан бөмбөрцөг” наадамд долоон удаа нэр дэвшин, нэг удаа ялалт байгуулжээ.

 

Related image

 

Image result for game of thrones

 

Image result for game of thrones best scenes

 

Image result for game of thrones best scenes

 

Image result for game of thrones best scenes

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.