Селена Гомезийн туршилт

2019/05/23
Share |
Хүмүүс:
Селена Гомезийн туршилт

Дуучин Селена Гомез нэрт жүжигчин Билл Мюррейтэй гэрлэх гэж байгаа тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь олон хүнийг цочролд оруулаад байгаа билээ. Мөн  саяхан болж өндөрлөсөн Каннын кино наадмын үеэр тэд тун ч дотно байдалтай байсан нь папарацичидын дуранд өртсөн байх бөгөөд тус зургууд сошл орчинд хурдацтай тархаад байна. Үүнээс үүдэн олон нийтийн сүлжээнд тэдэнтэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд Селена Гомезийг Жастин Биберээс хариугаа авах гэж байна гэх утга бүхий мэдээлэл ч мөн газар авсан.


Харин энэ ердөө туршилт байжээ. 26 настай дуучин бүсгүй Селена Гомез олон нийтийн сүлжээнд буй мэдээллүүд хэр үнэн болох, цаашлаад эдгээр мэдээллүүдийг унших гэж хүн хэчнээн хэмжээний цаг хугацааг үр ашиггүй өнгөрүүлдэг талаарх туршилтыг өөрийн биеэр хийсэн байна. Тэрбээр олон нийтийн сүлжээнд өөрөөсөө үе мултарсан гэр бүлтэй эртэй хуримлах гэж байгаа тухайгаа “Миний анхны оролцсон Каннын наадам болж өнгөрлөө. Жим болон бусад кино багийнхантайгаа  хамтарч ажилласан минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Сониноос Билл Мюррэй бид хоёр гэрлэх гэж байгаа” хэмээн хошин өнгө аясаар  нийтэлжээ.  


Үүнээс өмнө буюу Каннын кино наадмын үеэр дуучин бүсгүй “The Dead Don’t Die” кинонд хамтран тоглосон 69 настай Билл Мюррейтэй  хөтлөлцөн явж, тэр ч бүү хэл түүнд үнсүүлж тун ч дотно аяглаж байсан бөгөөд зүүн гарын ядам хуруундаа сүйн бөгж зүүн ирсэн байна. Ингээд насны зөрүүтэй хосуудын тухай мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал шиг л хурдан тархаж  эхэлжээ.


Үүнтэй зэрэгцэн тэднийг эсэргүүцсэн хүмүүсийн хатуухан үгс инстаграм хуудасных нь мессеж хэсгийг дүүргэх шахсан байна. Энэ нь хүмүүсийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр мэдээллийг шууд хүлээн авдгийн нэгэн илрэл болсон бөгөөд аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шууд итгэхээс аль болох татгалзан цензуртэй хандах хэрэгтэйн тод жишээ болжээ. Сонирхуулахад тэдний хамтран тоглосон “The Dead Don’t Die” уран сайхны кино ирэх 6-р сарын 14-ны өдөр нээлтээ хийнэ. Инээдмийн болон аймшгийн жанрыг хослуулсан энэхүү бүтээлийн танилцуулга ч мөн энэхүү туршилтын ачаар тун ч амжилттай болж үзэгчдэд хүлээлт үүсгэж эхэлжээ.

 

Image result for selena gomez bill murray

 

Image result for selena gomez bill murray

 

Image result for selena gomez bill murray

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.