Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

2019/05/23
Share |
Хүмүүс:
Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах шаардлагыг тус газрын зарим харьяа байгууллагын дарга нар түр хороо байгуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд хүргүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах шаардлагадаа түүнийг авлигын эсрэг хуулийг зөрчиж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан, ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан, хувийн ашиг сонирхлоор төрийн ажилд хандаж удаа дараа зөрчлүүд гаргасан нь түүнд хариуцлага тооцож, ажлаас нь халах хангалттай үндэслэл хэмээн хүргүүлсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 21-ний өдөр Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх болсон тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдсэн бөгөөд 24-ний дотор ажлаа хүлээлгэж өгөхийг шаарджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dolgor orlogoo nuusan gej hudlaa darga boloogyi bhad niprusstei bsandaa
IP:124.158.111.6  2019-05-24 11:56:25
xxx saihan hunii huu salbartaa ajillaa l biz yamar uadargaatai huurnuud huniig ajil hiilgehgui bgaad bdiin
IP:103.229.123.68  2019-05-24 12:46:45
ТОМИ ЗАГВАРАА ӨМСӨӨД ДУУГАА ДУУЛААД ЯВАА. ТЭР НЬ ИРЭЭДҮЙТЭЙ БӨГӨӨД СОНИРХОЛТОЙ.
IP:112.72.11.106  2019-05-25 19:16:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.