”Мөнхийн залуу” Э.Одгэрэл хагас нүцгэн биеэ гайхуулав

2019/05/24
Share |
Хүмүүс:
”Мөнхийн залуу” Э.Одгэрэл хагас нүцгэн биеэ гайхуулав

Мөнхийн залуу тодотголт топ модель Э.Одгэрэл хагас нүцгэн биеэ гайхуулжээ. Энэ жил 52 нас хүрч байгаа тэрбээр Италийн дотуур хувцасны "Incanto" брэндийн нүүр царай болсон байх бөгөөд түүний гоо үзэсгэлэн тийм ч амархан гундахгүй гэдгийн бас нэгэн нотолгоо энэ болоод байна. 

Тус брэндийн сурталчилгааны зураг авалт нисэх онгоцонд болсноороо тун ч онцлог болжээ. Энэ нь ч учиртай аж. Эмэгтэй хүн эрхэмсэг бөгөөд өөртөө итгэлтэй байгаа үедээ тэнгэрт дүүлж байгаа мэт сэтгэл ханамжийг авдгийг энэхүү зургаар илэрхийлэхийг тус хамт олон хүссэн гэнэ. Үүнийг ч ёсоор болгосон топ модель Э.Одгэрэл хэр баргийн аавын охиныг урдаа гишгүүлэхээргүй гэдгээ дахин нэг удаа ийнхүү нотлон харуулаад байна. 

Нас бол ердөө тоо гэдгийг харуулж яваа түүний охин хэдийнээ нярайлж топ модель бүсгүйг "эмээ" хэмээх эрхэм алдрын эзэн болгоод амжсан. Харин эмээ болсон ч хэрхэн "cool" байхаа мэддэг түүний гоо сайхны өмнө ямар ч тоо, ямар ч үг хүчин мөхөстөж буйн тод жишээ энэ ажээ. 

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 1 person, text

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 1 person, standing

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!