Алдартай юүтүүбер бүсгүй хорт хавдартай тэмцэж буйгаа дүрсжүүлжээ

2019/05/25
Share |
Хүмүүс:
Алдартай юүтүүбер бүсгүй хорт хавдартай тэмцэж буйгаа дүрсжүүлжээ

Өмнөд Солонгосын алдартай юүтүүбер бүсгүй Даун Ли хорт хавдартай тэмцэж байгаагаа дүрсжүүлэн өөрийн цахим хуудаснаа байршуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байна.

Дөнгөж 20 гаруйхан настай үзэсгэлэнтэй юүтүүбер бүсгүй цусны хорт хавдартай гэдгээ мэдсний дараа химийн эмчилгээ хийлгэж эхэлжээ. Хүчтэй химийн эмчилгээний улмаас үс нь унаж гоо сайхнаа алдсаар байсан тэрбээр ихэд сэтгэлээр унаж, өглөө сэрэхийг ч хүсэхээ больсон тухайгаа дурдсан байна.

 

Image may contain: 1 person, closeup


Өглөө сэрээд үс нь хэр их унаж байгааг бичлэгтээ буулгана, мөн химийн эмчилгээний хор нөлөө өөрт нь хэрхэн нөлөөлж байгааг олон нийтэд нээлттэй хуваалцсан тэрбээр ердөө 12 хоногт бараг л үсгүй болжээ. Үүнээс үүдэн үсээ хусуулахаар болсон Даун Ли үүнийгээ ч мөн бичлэгтээ буулгасан байна. 

 


Одоо түүний гарын хумс эхнээсээ харлаж байгаа ч тэрбээр хорт хавдартайгаа итгэл дүүрэн тэмцсээр байна. Түүнд үргэлж сэтгэлийн дэм өгч үзэсгэлэнтэй, ухаалаг, сайхан бүсгүй гэдгийг нь сануулж байдаг найз залуутайгаа рекламд хүртэл тоглоод амжжээ. Аймшигт өвчин хэнийг ч ялгалгүй тохиолдож болно, харин үүнийг сэтгэлийн их хүчээр давж гарахаар тэмцэж байгаа үзэсгэлэнт бүсгүй олон ч хүний бодлыг өөрчилж амьдрах итгэл бэлэглэсээр байна. 

 

 


 

 

Image may contain: 1 person, closeup

 

Image may contain: 2 people, people smiling

 

 

 

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Munhuu Mundag yumaa.edgeesei
IP:66.181.160.42  2019-05-25 17:33:06
Vernon Deleon Provably Fair Gaming, 0.5% House Edge https://crashdice.com
IP:181.191.104.8  2019-05-25 22:59:37
zochin yasan huurhun tolgoi ve
IP:202.70.42.130  2019-05-28 11:47:19
Рр Дүрсжүүлнэ гэж монгол үг байхгүй шүү.зөв бич
IP:202.9.42.23  2019-06-02 09:34:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.