Дуучин А Cool: Хэдүүлээ нэгдээд хүүхдүүдээ аваръя тэгэх үү?

2019/05/30
Share |
Хүмүүс:
Дуучин А Cool: Хэдүүлээ нэгдээд хүүхдүүдээ аваръя тэгэх үү?

Хүүхдийн элч дуучин A Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлээд байна. Эмнэлэгт уг өвчнөөр шаналж, хорвоог орхиж буй хүүхдүүдийг хараад сэтгэл нь ихэд эмзэглэсэн тэрбээр өөрийн сошл сувгаар дамжуулан олон нийтийг уриалсан. Тэрбээр "Өөдгүй юм даа томчуул бид энэ хүүхдүүд бүгд хүнд өвчин тусаад би амьдармаар байна гэсэн харцыг та нэг удаа ч болов тогтож харж үзээрэй! Тэр өвдөлт тэр шаналал эдгээр эцэг эхчүүдэд хүүхдүүдэд ямар хэцүү байгааг хараад зүрх минь эмтэрч тэсгэл минь алдарч байна! Ганцхан хорт хавдартай хүүхдүүд бус өчнөөн хүүхдүүд өөр өвчнөөр үхэл амьдралын зааг дээр байна! Хохь чинь үйлийн үр одоо яаая гэхэв гэж хэлж байгаа хүмүүс байгааг хараад Бид чинь хүүхэдтэй шүү дээ!!! 

Эд нар чинь бидний ирээдүй шүү дээ гэж гол минь харлаж байна! Би хэнийг ч буруутахгүй хэнд ч ял тулгаагүй ЗҮГЭЭР Л өдөр болгон маш олон хүүхэд үхэж байна!!!
Хэдүүлээ нэгдээд хүүхдүүдээ аваръя тэгэх үү? Би тэрбумтан биш намайг ямар өнцгөөс харах чухал биш олон жилийн өмнөөс л чадах чинээгээрээ хүүхдийн төлөө дуугарч явна!!! Аргаа барахдаа schindler”s list киног үзсэн үү??? Гэж мөнгөтэй Томчуулаасаа үг дайж асууж байна!!! Байгаа бүх хөрөнгөө хүний амиар солих ХҮН байна уу???

Хүний амийг аварч байна шүү дээ!!! Энэ бол 100н 100н жилээр таны сайн үйлсээр бахархаж үр хүүхэд тань ярина шүү дээ!!! Би Монголын ТОП гэсэн бүх хүмүүстээ маргаашаас өөрөө очиж уулзах болно. Тэд бидэнд туслах байх нэг хүүхдийн асуудал биш маш олон хүүхдүүд бий бас шаардлагатай тоног төхөөрөмж Эмнэлэгт хэрэгтэй байгаа!!! Өөр хэлэх ч үг олдохгүй юм даа энэ болгоны цаана ахиад хэлмээр байна!!! Миний хувийн эрх ашиг биш би Хүүхдийн ЭЛЧ дуучин хүнийхээ Аав хүнийхээ иргэн хүнийхээ нийгмийн хариуцлагын хүрээнд яваа шүү зөвөөр ойлгоорой!!! Бухимдах юм!!!.шантарчих гээд л сэтгэл өвдөөд л явна Гэхдээ би заавал үр дүнд хүргэнэ #АМЛЪЯ" хэмээсэн байна. 

Нулимс дуслуулан энэ тухай ярьсан түүний хандивын аянд "Монголын оюун ухааны академи"-ийн захирал Х.Хатанбаатар нэгдэж сургууль босгох гэж байсан хөрөнгөөсөө 30 сая төгрөг хандивласан байна. 

 

Image may contain: 2 people, people smiling, people sitting

 

Image may contain: text

 

Image may contain: 1 person, standing


 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nopa hatanbaatar sn bn.a gool muu zaluu ner hundne odoo bol bur untsan,bichlegiine uzerei gii ,anuush 2toi yasan bilee de .teneg zaluu bn lee,bulabch bultaine gej
IP:202.9.43.113  2019-06-03 22:02:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.